x

Тэвш, тэвш нүүрсээр тусгаар тогтнолоо худалдчихаж байгаа юм биз дээ Х.Нямбаатар сайд аа!

МАН дангаар засагласан сүүлийн 6 жил. ЖДҮ, Эрдэнэт, Хөгжлийн банк, Ковид, Эрдэнэс Тавантолгой… гээд хэдэн арван их наядын тонуул, хулгайн хэргүүд ар араасаа хөвөрдсөөр. Монгол орон зүгээр л захгүй тонуул, дээрэм, хулгайд живчихлээ. Улстөрчид улс орноо тонон, дээрэмдхийгээ бараг өдөр тутмын хийх ёстой ажил, үүрэг шигээ үздэг болчихжээ гэхэд хилсдэх юм алга. Хууль бус үйлдэлдээ эрх баригчид дасаад, нийгэм ч дөжирчээ. Хуулийг хүртэл хулгайдаа тохируулж “үйлдвэрлэдэг” болж, бүр улаан цагаандаа гарчихлаа. Энэ илрээд байгаа 40 их наядын нүүрсний хулгайн асуудал үнэн хэрэгтэй юу ч биш юм. Хамгийн аюултай нь Монгол Улсын ҮАБЗ-ийн оролцоотой үйлдэгдсэн байж болох энэ их хэмжээний нүүрсний хулгайгаар дамжуулан эрх баригчид эх орныхоо эдийн засгийн тусгаар тогтнолыг Өмнөд хөршдөө худалдчихлаа шүү дээ.

Энэ бол хэтрүүлэг, сүржигнэл огт биш. Өмнөговьд зүгээр л очоод үз. Нүдээрээ хар! Чихээрээ сонс! Ганцхан жишээ татья. Нүүрсний экспортын тээвэрт өнөөдөр хүнд даацын 21 мянган машин өдөр, шөнөгүй цувж байна. Гэтэл огт явдаггүй, дандаа монголчуудын “горьдлого” хэмээгдэх компаниудын бараг 5 мянга шахам машин нүүрс тээвэрлэх “С” зөвшөөрлийг мөрөөдөж хүлээсээр моралийн элэгдэлд орж, эвдэрч, зэврээд дуусаж байна. Энэхүү шоовдорлогдсон азгүйчүүд нь бүгд Монголын үндэсний компаниуд байдаг нь сонин.

Явдаг 21 мянгаас дөнгөж 1200 машин нь монгол компанийн харьяалалтай, монголчуудынх, 19 мянга 800 нь Хятадын компаниудынх гээд бод доо! Бодит байдал дээр Монголын нутаг дэвсгэр дээр Монголынхоо нүүрсийг хил хүртэл тээвэрлэх эрхийг монголчууд өнөөдөр Хятадын компаниудаас гуйн царайчилж, арчаагаа алдаж байгааг тэнд очиж байж харж, мэдэх болно. Үүнийг эрх баригчид огт ярихгүй байна. Яагаад ийм байдал үүсэв. Нүүрс тээвэрлэх бизнесийг Монголын компаниудад давуу эрхтэйгээр олгоно гэсэн журам, заалтаа Засгийн газар өөрөө нулимж, хэнд ч хэрэггүй, ач холбогдолгүй хоосон цаас болгож орхиод, үндэсний цөөн тээврийн компаниудаа Хятадуудтай хамсан шахаж, хавчиж, дампууруулж байгаагаа яагаад биднийг мэдэхгүй гэж бодов! Хууль зүйн сайд маань нүүрсний хулгайд нэр холбогдоод байгаа нь ч аргагүй юм билээ.

Боомтын асуудал хариуцсан сайдаар давхар ажиллаж байхдаа тэр Монголын нүүрс тээврийн компанитай танилцаж, жолооч нартай нэг ч удаа уулзаж байгаагүй мөртлөө ямагт Хятадын Чалко компанийн тусгай “зочин” байж, тэдэнтэй уулзалт хийгээд буцдаг байсныг Өмнөд хилийнхэн бүгд мэддэг юм. Нүүрс тээвэрлэх гэрээний хугацаа нь дууссан байгаа ч Чалко компанийн 100 машин одоо болтол өдөрт хамгийн олон рейс хийж, “ногоог гэрлээр” нүүрс тээвэрлэж байгааг нь Х.Нямбаатар сайд маш сайн мэддэг, энэ бол үнэн гэдгээ УИХ-ын хуралдаа дээр өөрөө ч хэлсэн. Нүүрсний хулгайн хэргийг хянан шалгахаар байгуулагдсан түр хорооны дарга УИХ-ын гишүүн Г.Ганболд ч Хятадын Чалко компанийн 100 машин хэн нэгэн эрх мэдэлтний ивээл дор маш давуу эрх эдлэн, нүүрс тээвэрлэж байгааг тогтоосноо зарласан. Энэ Засгийн газарт үндэсний тээвэрлэгчид олон удаа ажил авах санал тавьж ирсэн ч өнөөдрийг хүртэл тэдэнтэй уулзаж, ярилцахаас татгалзан бултсаар атлаа бид үндэсний компаниудаа аль болохоор дэмжиж байгаа гэж худлаа ярьсаар суугаа Ерөнхий сайд, Хууль зүйн сайд хоёроос Хятадын компаниудын нэрэн дээр хэн, хэн гээч эрх мэдэлтнүүдийн нүүрсний бизнес нууцлагдсныг тодотгон асуумаар санагдаж байна. Тэд энэ хууль бус үйлдлийг мэдсээр байж, яагаад таслан зогсоох арга хэмжээ авдаггүй нь сонирхолтой биш гэж үү? Нүүрсний хулгайг илрүүлэх тэмцэл чинь үнэн юм бол эндээс , нүүрсний тээврийн хууль зөрчсөн, нууцлагдсан олон гэрээнээс, оффтэйк гэрээнүүдээс чинь эхлэнэ, тийм биз дээ.

Х.Нямбаатар сайд аа, Монгол Улсад яг өнөөдрийн байдлаар 300 гаруй компани, аж ахуйн нэгж нүүрс тээврийн үйл ажиллагааг эрхлэдэг. Үүний 10 хурэхгүй хувь нь л үндэсний компани. Яагаад Хятадын компаниуд ийм давуу эрхтэй байдаг юм вэ? Нүүрс тээврийн С зөвшөөрөл дагасан авлига, хээл хахууль замаа алдаж, хяналтаас гарсныг та өөрөө хэлсэн шүү дээ. Монголын үндэсний тээврийн компаниуд бүгд дотоодын банк, санхүүгийн байгууллагаас олон тэрбум төгрөгийн зээл авч, тэр зээлийнхээ хүүг төлсөөр атлаа ажилгүй зогсож, улмаар өр ширэнд баригдаж ээлж дараалан дампуурч байхад яагаад ямар ч арга хэмжээ авсангүй өдийг хургэв ээ! Хятадын тээврийн компаниуд Монголд яагаад татвар огт төлдөггүй юм вэ? Хууль зүйн сайд болохоор Та учрыг хамгийн сайн мэдэх ёстой хүн. Тийм болохоор асууж байна. Талбай дээр ч юм уу, телевизийн камерийн өмнө юун төлөө хамгийн олон гарч ирдэг болчихоод байгаа билээ дээ, яг энэ талаар нэг сайхан ярьж өгөөч гэж хичээнгүйлэн хүсэж байна. Монголын цөөн хэдхэн компани яг одоо Та бүхний Хятадуудтай нийлэн эзэгнэсэн нүүрс тээврийн бизнест тэсч үлдэх гэж тэмцэн, амь дүйж явааг Та хамгийн сайн мэдэж байгаа хүн. Энэ бүхнийг үгүйсгэх аваас нүүрс тээврийн үйл ажиллагаанд үндэсний компани, аж ахуйн нэгжүүд оролцохыг нь бүрмөсөн хориглосон хуулийн заалт гаргачихаач сайд аа! Хулгай хийхэд чинь бүр л амар болно шүү дээ Та нарт!

Та бүхний нууж буй энэ бүх үйлдлийн цаана тусгаар тогтнол маань алдагдаж байгаад эмзэглэж байна. Тэвш, тэвш нүүрсээр тусгаар тогтнолоо ингээд худалдчихаж байгаа юм биз дээ H.Нямбаатар сайд аа!

Г.Даваадорж /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 7 цаг 30 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top