x

Намууд засаглахын төлөө бус ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР, ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙН төлөө өрсөлддөг

Манай соошил инфлүүзэрүүдийн нэг “либерти” Амараа нэг удаа ингэж хэлж байсан юм. Манай улс төрийн намууд засгийн эрхийн төлөө бус, "Эрдэнэт" үйлдвэр, "Эрдэнэс Тавантолгой"-д эзэн суухын төлөө өрсөлдөж байна аа гэж. Нүүрсний хулгайн хэрэг илрэхээс бүр өмнө, 2022 оны төсвийн тухай хуулийг Засгийн газар УИХ-д өргөн барьсны дараа.

Өөрөөр хэлбэл, улс төрийн намуудад эрх мэдэл атгуулдаг ганц зүйл нь төрийн өмчит компаниуд юм байна. Төрийн өмчит компаниудын мөнгөөр сонгуульд ордог, сонгуулиар олж авсан эрх мэдлээ хамгаалахын тулд дахиад нөгөө компаниудаа тонон дээрэмддэг гэсэн үг. Энэ үнэн болохыг одоо илрээд байгаа нүүрсний хулгайн хэргээс бид тов тодорхой харж байна. Хулгай хийгээд байгаа нь хүндээ биш, тогтолцоондоо байна аа гэсэн үг.

Тиймээс өнгөрсөн удаа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Тавантолгой зэрэг стратегийн ач холбогдол бүхий ААН-үүд дээрээ IPO гаргаж, олон нийтийн хяналтанд оруулна” гэвэй. Үүний бэлтгэл ажлыг Засгийн газар жил зургаан сар хийж байна гэсэн. “Эрдэнэс Тавантолгой”-г тойрсон нүүрсний хулгай, түүнийг эсэргүүцсэн жагсаал цуглаанаас болж яаруу сандруу хийсэн мэдэгдэл ч гэлээ энэ бол Засгийн газар ард иргэдийхээ өмнө авч байгаа амлалт юм.

Сануулахад, 2020 оны сонгуулийн өмнө “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувийн компаниас хурааж авахдаа У.Хүрэлсүхийн Засгийн газар ч гэсэн ийм амлалт авч байсан. Хураагдсан 49 хувийг хувьцаа болгож, иргэддээ эзэмшүүлнэ гэсэн. Гэвч хувийн компанид байсан 49 хувь хувьсгалд очсоны дараа Засгийн газрын зан ааш өөрчлөгдсөн байдаг юм. 2020 оны УИХ-ын сонгуулиар МАН хамгийн баян нам байлаа шүү дээ. АН-ын дарга С.Эрдэнэ сонгуулийн кампанит ажлаа санхүүжүүлэхийн тулд дэвшигчдээсээ дэнчингийн мөнгө нэхэн намаа тарааж байхад МАН-ын дарга “Манай нам бол нэр дэвшигчдээсээ мөнгө авдаггүй, өгдөг нам” хэмээн монцойж байлаа.

Төрийн мөнгөөр сонгуульдана гэж үүнийг хэлдэг юм. Түүнээс биш төр өөрөө мөнгө үйлдвэрлэдэг юм биш. Тэгээд одоо төрийн мөнгөөр эрх мэдэлд хүрсэн хонгио толгойнууд нь “Би энэ насандаа нүүрс гэдэг юмыг барьж үзээгүй. Тавантолгой хаана байдгийг ч мэдэхгүй” гээд мангартаж сууна.

Тиймээс нүүрсний хулгайг таслан зогсоох ганц арга нь төрийн өмчийн компаниудыг хувьчлах, нээлттэй хувьцаат компани болгох явдал. Түүнээс биш нэг захирлыг нөгөөгөөр солих, нэг намыг нөгөө намаар солисноор хулгай тасрахгүй.   

Хоёрдугаарт, парламентад нэг нам хэт олонхи байх нь төрийг яаж самууруулдаг, хяналтгүй эрх мэдэл юунд хүргэдгийг бид сүүлийн хоёр сонгуулиар харлаа. Бид байтугай эрх барьж байгаа нам, намын дарга нар өөрсдөө энэ тогтолцооноосоо айж эхэлж байна. Тиймээс сонгуулийн тогтолцоогоо өөрчилье, пропорциональ системийг оруулж ирье, олон намын системтэй, олон урьгальч үзэл бодлыг уралдуулсан ардчилсан парламенттай болъё, үүний тулд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулъя гэж ярьж эхэлж байна. Ингэж чадахгүй бол парламентын засаглалын нэр хүнд нүдэн дээр унаж байна. Төрийн эргэлт гэдэг юм руу явж, нэг намын биш, нэг хүний засаглал руу ч гулсаж мэдэхээр байна.     

Б.ЗАЯА 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • МАЛ (172.69.45.143)
    үүнийг сая л ойлгов уу
    2022 оны 12 сарын 20 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 6 цаг 47 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top