x

Бид хэзээ нэг зүйлийн төлөө нэгдэж сурах вэ?!

Бид Х.Чойбалсангийн хөшөөний өмнө зогссон юм. Хүмүүс өөр өөрснийхөөрөө, янз бүрээр л хүлээж авч байгаа харагдана лээ. Зарим нь "хэтэрхий цөөхүүлээ байна, ийм цуглаан гэж юу байхав" гэцгээнэ. Олныг хамарсан цуглаан зохион байгуулах гэж анхнаасаа бид төлөвлөөгүй. Тэгэх шаардлага ч бид нарт байсангүй. 

Харин зарим нэг нь "жинхэнэ жагсаалын хүчийг сулруулах гэсэн оролдлого байна" хэмээн хардав. Бидний өмнөөс хэн нэгэн хүн тэмцэж, бидний өмнөөс тэр ярьж, бидний өмнөөс тэд хашгичиж, биднийг төлөөлөн тэгтэл цамнахыг хэдий болтол харж суух вэ? Тиймээс бурууг өөрсдөөсөө хайж энгийн, тодорхой 3 зарчмыг уриалсан юм.

Үзэл бодлоо худалдахад ЦЭГ ТАВЬЯ

Үг дуугүй хүлцэхэд ЦЭГ ТАВЬЯ

Хамтач бус хандлагад ЦЭГ ТАВЬЯ

Бас "хэн нэгний гар хөл болоод ингэсгээд алга болцгооно доо" гэх улс ч таарав. Бид ямар ч санхүүжилт, хамтран ажиллах санал хүлээн авахгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэе. Бид зүгээр л цайны цагаараа дээрх гурван зарчмыг ард олонд уриалах болно. Та ч бас уриалж болно. Ямар ч гишүүнчлэл энд хэрэггүй. Бидний гол дүрэм чимээгүй, тайван замаар эсэргүүцлээ илэрхийлнэ. Бид хэн нэг албан тушаалтан, эрх мэдэлтэн, улс төрийн нам эвслийг эсэргүүцэж байгаа юм бишээ. Бид өөрсдийн хариуцлагагүй, арчаагүй, идэвхгүй, зориггүй, аминч хандлагаа эсэргүүцэж, түүнтэйгээ тэмцэж байгаа юм. 

Бид юу ч болж байсан үг дуугүй, хүлцэнгүй байсаар байгаа олон хүнийг үйлдлээрээ харуулсан л төдий. Гурав дөрвөн хүн, цөөн хэдхэн хүн 2 цаг чимээгүй зогсох ямар анзаарагдамгүй, яасан хүчгүй байдгийг та өнөөдөр харсан байх. Маргааш ч бас хараарай. Бидний цаана яг ийм 200 хүн, 2 сая ийм хүн байгаа гээд бодоод үзээрэй. Энэ бидний та бүхэнд үзүүлэх гэсэн Үйлдэл, Перформанс юм. 

Бид хэзээ нэг зүйлийн төлөө нэгдэж сурах вэ? Нийтлэг нэг эрх ашиг, нэг зорилго, нэг итгэл үнэмшилтэй болох цаг маань хэзээ вэ? Тэмцэгч нэр зүүсэн хүмүүсийн ард ажиглагчийн дүрээр суусаар байх нь зөв зүйл мөн үү? Тэгээд Афины ардчиллын эцэг Солоны "Чимээгүй суух нь хүчийг нэмнэ. Цагаа олж дуугарах нь чимээгүй суухын хүчийг нэмнэ" гэсэн үгийг санагалзсан хэрэг. 

Бидний санаа ердөө л үзэл бодлоо, ирээдүйн өмнө хийх сонголтоо битгий худалдаач; энэ нийгмийг бүрдүүлж буй эс ширхэг нь мөн л юм бол үг хэлэх эрхээ бусдад битгий тохооч; хувиа борлуулж, довоо шарлуулж суухаа болиод буруу хандлагадаа цэг тавьцгаая хэмээн уриалсан үйлдэл болой.

Гэрэл зургийг Б.Инжинааш

Я.Баяраа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 7 цаг 4 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top