x

"Оросоос дизель түлш хүлээгээд хэрэггүй"

ОХУ-ын нефтийн бүтээгдэхүүнд үнийн хязгаар тогтоох шийдвэр өчигдрөөс хэрэгжиж эхэллээ. Товчхондоо, Орос, Украины дайнтай холбоотойгоор Европын холбоо, “Их 7”-гийн бүлгийн орнууд Оросын газрын тосны үнийг торх тутамд 60 ам.доллараар хязгаарлах шийдвэр гаргасан юм. Одоогоор ОХУ-аас БНХАУ, Энэтхэг гэсэн хоёр орон л нефть импортолж байгаа. Хэрэв тэд 60 ам.доллараас өндөр үнээр худалдаа хийвэл Европын холбооны хоригт орох эрсдэлтэй.

Монгол Улс ч ОХУ-ын нефть импортлогч орон. Гэхдээ мэдээж Энэтхэг, БНХАУ шиг нөлөөлөх хэмжээний худалдан авалттай орон биш. Гэсэн хэдий ч үнийн хязгаар манайд ч үйлчлэх учиртай. Гэвч энд нэг асуудал бий.

Өнөөдөр Монгол Улс дизель түлшний хомсдолд ороод сар орчмын хугацаа өнгөрч байна. Хөдөө аж ахуй, уул уурхай гэсэн гол салбарууд дизель түлшээр ажлаа явуулдаг. Гэтэл арваннэгдүгээр сарын дундаас эхэлж орон даяар түлшний хомсдол үүсч, өнгөрсөн хугацаанд нөхцөл байдал дээрдэх биш, улам дордлоо.

Улаанбаатарт өнөөдөр бол ШТС-ууд бүгд хоосорч, хаа нэг өдрийн од шиг энд тэнд ганц хоёр цаг өгч дуулдаж байна. Гэтэл ченжүүд энд тэндгүй тонн тонноор худалдах тухай зарлал цахим сүлжээгээр буцалсаар. Литр тутмынх нь үнэ 4500-гаас эхэлдэг гэж байгаа. Орон нутагт байдал бүр хүндрэх шинжтэй. Ялангуяа уул уурхайн бүс нутаг, нүүрс тээврийн уурхайнуудад дизель хүрэлцэхгүй байгаагаас компаниуд машинуудаа зогсоож эхлээд байгаа юм.

Дизель түлш яагаад хомсдов, шийдэл юу вэ?

Засгийн газар дизель түлшний хомсодсон шалтгааныг ОХУ-ын дотоод нөхцөл байдалтай холбон тайлбарлаж сууна. Хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар дизель түлшний талаар мэдээлэл өгөхдөө “ОХУ-ын дотоод нөхцөл байдалтай холбоотойгоор дизель түлш тасалдсан. Хятад улсаас дизель түлш импортолж эхэлсэн. 24 мянган тонн захиалсан. Өнөөдрийн байдлаар БНХАУ-аас 18 мянган тонн түлш, ОХУ-аас 28 мянган тонн дизель түлш ачигдсан байна" гэлээ.

Монгол Улсын дизель түлшний нэг сарын хэрэглээ 80 мянган тонн. Замдаа явж буй гэх түлш хагас сарын нөөц л гэсэн үг. Дизель түлшний хомсдлоос гаргах нөөц энэ яавч биш. Тун удахгүй дахиад л асуудал дэгдэх нь. Ер нь монголчууд бид дизель түлшний импортдоо өөрчлөлт хийх шаардлагатай болсны хатуу дохио л энэ болж байна.

Товчхон хэлбэл, бид ОХУ-аас нефть импортолдгоо болих хэрэгтэй. Олон жил монголчуудыг тэд нефть, цахилгаанаар “барьж” байна шүү дээ. Дэлхийд байхгүй өндөр үнэтэй, дээр нь хүссэн үедээ өгнө, өгөхгүй ч байж чадна. Түүний нэг жишээ л өнөөдөр хүртэл сар дамнан үргэлжилж байгаа нефтийн хомсдол. Дизель түлшний өнөөдрийн хомсдол бодит шалтгаан нөхцөл байхгүй, ерөөсөө хүнд суртлаас үүдэлтэй гэдгийг учир мэдэх хүмүүс ярьж байна. Тухайлбал, “Хүнд суртал манайд ч, ОХУ-д ч байгаа. Хамгийн сүүлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-д айлчлахдаа "Роснефть" компаниас дизель түлшний зах зээлийн үнээс 10 хувийн хямдрал авч, таван жилийн гэрээ байгуулсан. Өмнө нь ч өчнөөн олон гэрээг Оросын талтай үзэглэж л байсан. БНХАУ, Энэтхэг, БНСУ, Япон гэрээгээ яс биелүүлдэг. Харин ОХУ бол өөр. ОХУ гэрээний үүргээ биелүүлдэггүй. Энэ бол аль социалист нийгмийн үеэс улбаатай зан. Манайд ч ийм зан бий. Энэ удаагийн дизель түлшний хомсдол хүнд суртлаас өөр шалтгаан байхгүй. Зарим хүмүүс дайны зэвсэг техникт дизель түлшний хэрэглээ өндөр байгаа гэж тайлбарлана лээ. "Орос дотоодоо хангалттай хангах нөөцтэй. Манай нийлүүлэлтэд ямар ч нөлөөгүй” гэх нэгэн байна. Үнэний ч ортой байж мэднэ.

Засгийн газрын хэмжээнд хатуу заалттай гэрээ байгуулчихаад хэдхэн хоногийн түлш ачуулж байгаагаас олон зүйл харагдана. Цаашдаа ч нөхцөл байдал дээрдэх шинжгүй байгааг мэргэжлийн зарим хүмүүс анхааруулж байгаа. Гэтэл Япон, Солонгос зэрэг орнууд хамгийн багадаа зургаан сарын нефтийн нөөцтэй байдаг. ОХУ дайнаас үүдэж Европын холбооны хоригт ороход ХБНГУ нефтиэ өөр улсаас авч эхэлсэн. Монгол Улс ч ийм алхам хийх хэрэгтэй болчихоод байна. Энэ тухай Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг манай сонинд ярихдаа “Эхний ээлжинд ойрхноор нь “Петрочайна” компанитай өмнөх гэрээ хэлэлцээрийг сэргээхийг зорьсон нь үр дүнтэй” гэсэн байр суурийг илэрхийлсэн. Шинэчлэлийн Засгийн газрын үед нефтийн экспортыг ОХУ-аас гадна БНХАУ, Солонгос зэрэг орноос татаж байсан төдийгүй газрын тос олборлогч “Петрочайна” компанитай хамтран ажиллаж байсан жишиг бий. Өнөөдөр Монгол Улсад нефть нийлүүлэгч хоёр, гуравдагч орон зайлшгүй шаардлагатай байна. БНХАУ, Солонгос, Казахстан, Япон зэрэг орнуудтай хамтрах талаар Засгийн газар хөдлөх хэрэгтэй болжээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 7 цаг 36 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top