x

​С.Эрдэнийн барьсан АН-ын тамга ирэх таван жилд лав хүчинтэй

Ардчилсан нам хэд хуваагдсан нь хамаагүй. Албан ёсны буюу хууль, эрх зүйн чадамжтай тамга хэнд байна гэдэг нь чухал. Үнэт зүйл үзэл санаандаа нэгдье гэдэг бол хууль ёсны тамгатай талдаа нэгдье л гэсэн үг. Тэрхүү тамга нь одоогоор С.Эрдэнэ гэх хүнд бий. Энэхүү тамгыг ямар нэгэн байдлаар хүчингүй гэж үзэх асуудал эрх зүйн хувьд боломжгүй зүйл юм. Хэрэв С.Эрдэнийн гарт байгаа тамгыг хүчингүй гэж үзвэл өнгөрсөн орон нутаг, УИХ-ын сонгуулиас эхлээд Ерөнхийлөгчийн сонгууль хүчингүй гэж үзэхээс өөр аргагүй байдалд хүрнэ. Энэ бүх сонгууль хууль, дүрмийнхээ хүрээнд болоод өнгөрсөн. Бүх шатны сонгуульд Ардчилсан нам С.Эрдэнэ гэдэг хүний гарт байгаа тамгаар оролцсон байж таарна.

Тухайн үед нь хүчингүй тамга гэж үзээгүй учраас л өнөөгийн УИХбүрэлдэж хууль тогтоох эрх мэдлээ хэрэгжүүлж байна. Ерөнхийлөгчийн ч гэсэн бүрэн эрхийн хугацаа эхлээд жил гаруй боллоо. Тиймээс Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд буюу үлдэж байгаа таван жилд Монгол Улсын шүүх, хуулийн болоод бүртгэлийн ямар ч байгууллага С.Эрдэнэд байгаа тамгыг хүчингүй болгож чадахгүй. Тийм эрх зүйн боломж ч байхгүй гэсэн үг. Ямартаа ч уг тамгыг ойрын таван жилдээ хүчингүй болгочих зүрхтэй хүн Монголд гарч ирэхгүй л болов уу.

Нэгэнт С.Эрдэнэд байгаа тамгыг хүчингүй болгож болохгүй учраас түүнтэй нийлэхээс өөр сонголт АН-ын нөгөө талынханд байхгүй. Х.Баттулга, Ц.Элбэгдорж, С.Баярцогт, О.Цогтгэрэл, Ц.Туваан, М.Тулгат гээд хэн ч байсан С.Эрдэнийн гарт байгаа тамга дор нэгдэхээс өөр сонголт ойрын таван жилд лав гарч ирэхгүй байх. Нөгөөтэйгүүр С.Эрдэнийн гарт байгаа тамгыг хүчингүй болгоод өөр тамгатай болчихно гэж муйхарлаж суухаар түүнтэй учраа ололцоод тамгыг нь эвтэйхэн салгах нь илүү амар.

Ардчилсан намын гишүүдээ тал тал тийш нь тарааж байхаар С.Эрдэнэтэйгээ нэгдээд улмаар намын бүтэц, удирдлагуудаа их хурлаараа солих боломж АН-д бүрэн бий. Нэгэнт л тамгыг нь хүчингүй болгож болохгүй учраас С.Эрдэнийн талд зүтгэх, бодлого үйл ажиллагааг нь дэмжих АН-ын гишүүд цөөнгүй байна. Тэдгээр жирийн гишүүд бусад хуваагдчихсан АН-ын лидерүүдээ үнэнтэйгээ нүүр тулаад С.Эрдэнэтэйгээ нэгдээч ээ гэдгийг уриалж байгаа юм. Буруу зүгт яваа нөхдөө араас нь дуудаж байна гэсэн үг.

Тиймээс С.Эрдэнийгээ үсдэж чирж, зодохоос илүү учир зүйгээ олсон нь АН-ын өнөө, маргаашийн улс төрийн замналд чухал. Хэнийг нь дагахаа мэдэхгүй байгаа төөрчихсөн гишүүд, дэмжигчид С.Эрдэнийхээ талд нэгдэх нь хамгийн зөв. Учир нь түүнд Монгол Улсын хуулийн өмнө гаргаад ирэх хүчинтэй тамга байна. Эрх зүйт нийгэмд бүх зүйл хуулийн хүрээнд явагддаг.

Тиймээс л хуулиа мэддэг, нөхцөл байдлаа хэрсүүгээр хардаг, намынхаа эв нэгдлийн төлөө л гэж санаагаа зовоож байгаа хүн бүр С.Эрдэнийнхээ талд орох ёстой. Эхлээд хүчин төгөлдөр тамганыхаа дор нэгдчих. Дараа нь тэрхүү тамгаа хэндээ бариулах вэ гэдгээ шийдчихэж болохоор...

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 6 цаг 51 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top