x

С.Ган-Эрдэнэ: Голомт банкны хувьцаа эзэмшигч болох 14 мянга орчим захиалга ирээд байна

Голомт банк нь нийт 103.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг олон нийтээс татан төвлөрүүлэхээр 80,402,743 ширхэг хувьцааг, нэгжийн үнийг нь 1,285 санал болгоод байна. Хувьцааны анхдагч зах зээлийн захиалга энэ сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд одоогоор захиалгын хэмжээ нийт татан төвлөрүүлэх дүнгээс хэдийн даваад байгаа юм.

Иймд андеррайтераар ажиллаж буй Голомт Капитал ҮЦК-ийн гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнээс хөрөнгө оруулагчдаас тавьж буй голлох асуултад хариулт авлаа.

-Голомт банкны хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа эхэлснээс хойш ганцхан цагийн дотор 105 тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлсэн нь хөрөнгийн зах зээлийн түүхэнд тэмдэглэгдэхүйц үйл явдал боллоо. Та бүхний хүлээлт хэр байсан бэ?

-Голомт банкны хувьд Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд анх удаа 100 гаруй тэрбум төгрөгийн IPO хийж байгаа компани гэдгээрээ хөрөнгө оруулагчдын дунд маш их хүлээлт үүсгээд байсан. Тэр ч утгаараа Road show эхэлсэн өдрөөс буюу урьдчилсан захиалга нээгдэхэд л татан төвлөрүүлэх хэмжээнээс давсан захиалга ирсэн юм. Урьдчилсан захиалгын хугацаанд мэдрэгдсэн тэр их эрэлт анхдагч зах зээлийн нээлтийн өдөр дахин батлагдаж, асар богино хугацаанд 100 гаруй тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлж чадлаа. Товчоор хэлбэл, Голомт банкны IPO нь Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд хамгийн том дүнтэй IPO болон хамгийн богино хугацаанд 100 гаруй тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлсэн гэх хоёр том амжилтыг бичиж үлдээлээ.

-Иргэдийн хувьд захиалга давж биелснээр IPO хаагдлаа гэж ойлгоод байна?

-Захиалга давж биелсэн гэдэг нь IPO үүгээр дууссан гэсэн үг биш. Хөрөнгө оруулагчдаас захиалга авах хугацаа 11-р сарын 30-ны 17:00 цаг хүртэл үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл нийт захиалгын дүн хэд байхаас шалтгаалан хувь тэнцүүлэх зарчмаар хуваарилалт хийгдэх юм. Өөрөөр хэлбэл захиалга өгсөн хүн бүр  хувьцаагаа авах болно.

Гэхдээ иргэд нэг зүйлийг санах хэрэгтэй. Үнэт цаас нээгдэхэд 1 хоногийн хугацаа шаарддаг тул хугацааг нь тулгаж, дансаа нээж захиалга өгөхөд асуудал үүсэх магадлалтай. Тиймээс хувьцааны захиалгаа 2022 оны 11 сарын 30-наас өмнө өгвөл ямар нэгэн асуудал үүсэхгүй юм.

-Хувь тэнцүүлэх зарчмын талаар тайлбарлаж өгөхгүй юу. Хөрөнгө оруулагч хамгийн багадаа хэдэн ширхэг хувьцаа авах боломжтой вэ?

-Голомт банкны IPO-ийн 80 хувийг стратегийн буюу илүү урт хугацааны хөрөнгө оруулагчдад санал болгож байгаа. Үлдсэн 20 хувийг жижиглэнгийн хөрөнгө оруулагчдад санал болгож байгаа юм. Хувь тэнцүүлэх зарчим нь стратегийн бус хөрөнгө оруулагчдад хамааралтай бөгөөд жижиглэнгийн захиалга авах дүнгээс хэр хэмжээгээр давахаас хамаарч хувь тэнцүүлэх аргаар хувьцааг тэгш хуваарилна. Жишээлбэл, нийт 140 тэрбум төгрөгийн захиалга ирлээ гэж тооцоход олон нийтийн захиалга ойролцоогоор 30 хувиар биелнэ. Өөрөөр хэлбэл 10 сая төгрөгийн захиалга өгсөн хөрөнгө оруулагч ойролцоогоор 3.3 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний хувьцааг анхдагч зах зээлээс авна гэсэн үг. Харин, хувь тэнцэж ногдсон хувьцааныхаа тоо хэмжээг нэмэгдүүлэх сонирхолтой хөрөнгө оруулагчид маань хоёрдогч зах зээлээс нэмж хувьцаа худалдан авах бүрэн боломжтой.

Голомт банкны хувьцаанд хөрөнгө оруулахад ямар нэг хязгаарлалт байхгүй. Нэг ширхэг хувьцааг ч захиалах боломжтой. Анхдагч зах зээлд оролцогчдын хувьд 10 ширхэг хүртэлх хувьцааны захиалгыг шууд биелүүлэх юм. Өөрөөр хэлбэл 12,850 төгрөг хүртэлх захиалга 100 хувь биелнэ. Энэ нь хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс буюу илүү олон хүн Голомт банкны хувьцаа эзэмшигч болох боломжийг олгож буйтай холбоотой.

-Хоёрдогч зах зээлийн арилжаа хэзээ нээгдэх вэ?

-Хоёрдогч зах зээлийн арилжааг нээхийн өмнө анхдагч зах зээлийн арилжаагаа амжилттай хааж, хуваарилалтаа хийж дуусгах шаардлагатай байдаг. Анхдагч зах зээлийн арилжааны захиалга 11-р сарын 30 хүртэл явагдаж татан төвлөрүүлэх дүнгээс хэдэн хувь давж биелснээс хамаарч хувь тэнцүүлэлтийг хийнэ. Өнөөдрийн байдлаар 14 мянга орчим хөрөнгө оруулагчаас захиалга ирээд байна. Харилцагч нэг бүрийн үнэт цаасны дансанд хувьцааг байршуулж дууссаны дараа Монголын хөрөнгийн биржээс зөвшөөрөл олгосноор хоёрдогч зах зээлийн арилжаа эхлэх болно. Хөрөнгө оруулагчдадаа зөвлөхөд, үлдэж байгаа хугацаанд өөрийн бүртгэлээ шалгаж, мэдээллээ шинэчлэх нь хоёрдогч зах зээлийн арилжааг эрт нээхэд чухал нөлөөтэй.

-Голомт банкны хувьцааны захиалгаа хэрхэн өгөхөө мэдэхгүй байгаа хүмүүс хаашаа хандах вэ?

-Голомт Банкны IPO-д оролцох маш олон боломж, ухаалаг шийдэл бий. Голомт банкны IPO-д хамгийн хялбараар оролцох боломж бол trader.golomtcapital.com/mn/public хаягаар хандаад дансаа нээж, захиалга өгөх юм. Мөн манай компанийн онлайн арилжааны www.trader.golomtcapital.com систем болон гар утасны Golomt Capital аппликэйшнийг ашиглахыг зөвлөж байна. 

Голомт банкны харилцагчдын хувьд www.egolomt.mn, SocialPay аппликэйшнийг ашиглаж болно. Мөн Голомт Капитал компанийн байранд ирээд дансаа үнэгүй нээлгээд, хувьцаагаа захиалах боломжтой. Манай компанийн хувьд олон хүнийг Голомт банкны хувьцаа эзэмшигч болоосой гэсэн үүднээс хамгийн бага буюу 0.56 хувийн шимтгэлтэйгээр үйлчилж байна.

Мөн та хувьцааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.ipo.golomtbank.com вэбсайтаас авахаас гадна Голомт банкны 1800-1646 болон Голомт Капитал компанийн 7012-1530 дугаарын утсанд холбогдож авах боломжтой.

-Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Өчигдөр 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Өчигдөр 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Өчигдөр 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Өчигдөр 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top