x

"Уйлах нь, гуних нь инээх, эерэг байхтай адилхан зүйл"

Өнөөдөр гунигтай өдөр байна. 

Жин дарж, амьсгал боосон хүнд агаар хэнхэлдэг цээжинд багширч, дотор дарсан энэ мэдрэмжийг дагтаршихаас нь өмнө гаргаад шидчихье гэхнээнэ урт урт амьсгаа ч уудалж гаргаж дийлэхгүй нь. Дэмий л хүнд хүнд санаа алдан сууна. Гадаа бас ялгаа алга, цас дарсан, хүйтэн, тэнгэр цэлмэг хэрнээ аясгүй хуйсганасан өдөр. Гунихын шалтаг, уйлахын шалтгаан ер мундах биш. Заримдаа бүх зүйл энгийн амар жимэр хэрнээ л, надад зүгээр л гунигтай байна. Уйлах нь, гуних нь инээхтэй адилхан, эерэг байхтай ижилхэн тэнцүү зүйл гэдгийг мэддэг хэрнээ, энэ дэлхий дээр би л ганцаараа болохгүй байгаа санагдах нь муухай. Хорвоо эрээн барааны холимог, хар цагааны хуурга байтал бид яагаад аливаа стандартанд заавал тэнцэх гэж, ийм л байхгүй бол чи болохгүй гэдэг өндөр босгонд зүүгдэх гэж чирэгдэж амьдардаг байна аа.

Яг энэ үед Селена Гомезийн “Миний оюун ухаан бас Би” (My Mind & Me) үзэж таарсан нь зол боллоо. Селенагийн сэтгэлийн эрүүл мэндийн талаар хүмүүсд мэдээлэл олгох гэсэн нь, хүний амьдрал хартай бараантай цагаантай байх нь зүв зүгээр шүү гэдэг сэдэл өгөх гэсэн нь, хүмүүс ийн зүгээр гэж ойлгож хүлээн зөвшөөрөх нь цаашлаад тэдний сэтгэл гунигтай, гутралтай өдрүүдэд даваад гарах, зуураад үлдэх, ашиглаад хэрэглэх арга хэрэгсэл болно хэмээн итгэсэн нь сайхан санагдав. Боловсрол бол хүч, тэрхүү хүчийг бүрдүүлэх эд эс нь мэдээлэл. Хүн хэрвээ зөвхөн өөрт байгаа мэдээллээ ашиглан, амьдрал өдөр тутамдаа хэрэглэх аваас заримдаа манантай өдөр ууланд гацах мэт бодолдоо төөрчихдөг. Яг л над шиг ийм гунигтай, би л ганцаараа болохгүй байгаа мэт санагдсан үедээ өөрөө л дотогшоогоо бугшаад байсан бол, өөрөөр хэлбэл зөвхөн өөрийнхөө мэддэг мэдээлэл дээрээ тулгуурлаад байвал манан өтгөрч, би гунигандаа живэх нь тодорхой. Азаар “аан би ганц ингэж мэдэрдэггүй байх нь, бидний гоё сайхны стандарт гэж бодчихсон байсан тэр зүйл хүртэл заримдаа хуурамч, эмзэг, хэврэг байдаг байх нь” гэж эргэцүүлж бодуулав.

Тэгэхээр Селена баримтат киногоо цацсаны хэрэг ач тус мянга, мянган бээрийн цаана Монголд ч хүртэл зорилгодоо хүрэв. Ер Селена энэ баримтат киногоороо өөрийнхөө давж туулж байгаа амьдрал, ойлгож мэдэрсэн бүхнээрээ сэтгэлийн эрүүл мэндийн боловсролыг хүмүүст илүү хүртээмжтэй, ойлгомжтой, өргөн далайцтай болгохыг зорьж явдаг гэдгээ хуваалцсан байна лээ. Бидний монголын залуусд ч бас ийм мэдээлэл, орчин чухал. Аль ч насны залуу хүмүүсийн амийг авч оддог тэргүүлэх шалтгааны эхний эгнээнд харамсалтай амиа хорлох, чанаддаа сэтгэлийн эрүүл мэндийн боловсрол дутуутай нь холбоотой байдаг. 

Өнөөдөр цастай, хүйтэн өдөр байна. 

Гэхдээ хуйсганасан сэтгэл минь ганцхан би ингээд байгаадаа биш гэдгийг ухчихснаас хойш гадаа хүйтэн байх тийм ч сонин биш болж хувирав. Холимог хуурга шиг энэ амьдрал эцэс төгсгөлгүй үзэсгэлэнтэй санагдана. 

Дундаж монгол Долгор


Холбоотой нийтлэлүүд:

Дундаж монгол Долгор: Эхлэл

Дундаж монгол Долгорын зайлшгүй сурах ёстой хэл

Дундаж монгол Долгорын мөрөөдөл

Дундаж монгол Долгор ба Google map

Дундаж монгол Долгор: Эцэг эхийн ачлал

Дундаж монгол Долгор: Далай анх харсан нь

Дундаж монгол Долгор: Хорин тавны агт араа

Дундаж монгол Долгор: Ганцаараа аялах юмсан гээд бодож суугаа найзыгаа ёврох нь

Дундаж монгол Долгор: Шан-Чи үзээд автсан бодол

Дундаж монгол Долгор: Аравдугаар сард өгөх амлалт

Дундаж монгол Долгор ба Комиссын хувцас

Дундаж монгол Долгор: Тоо ба Миний гуниг

Дундаж монгол Долгор: Оройгүй сүм буюу биелээгүй ариун хүсэл

Дундаж монгол Долгор ба Шархадсан цэрэг

Дундаж монгол Долгорын хүсэл: Улаанбаатарын гудамж бүрээс урам зоригийн дуу хадаасай

Дундаж монгол Долгор нь Малтад

Дундаж монгол Долгор: Алдуурсан сэтгэл

Дундаж монгол Долгор: Өөрийн тоомсор

Дундаж монгол Долгор: Чамд би ийм бэлэг өгнө, энэ шинэ жилээр. Бас дараа нь ч гэсэн

Дундаж монгол Долгор: Хуучин он минь баяртай

Дундаж монгол Долгор: Сэтгэлийн шинж тэмдгүүд ба гутрал минь

Дундаж монгол Долгор: Хавар тэгээд дурлал...

Дундаж монгол Долгор: “love him free”

Дундаж монгол Долгор: Шийдвэр гаргалт

Дундаж монгол Долгор: Амьдралын гуравны нэг

Дундаж монгол Долгор: Эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөө

Дундаж монгол Долгор: Хэдэн төгрөгний цалинтай ажилд орох вэ?

Дундаж монгол Долгор ба Эрх ямбатны зовлон

Дундаж монгол Долгор: Завгүй амьдрал

Дундаж монгол Долгор: Наймаалж багшаас сурсан миний хичээл

Дундаж монгол Долгор: Намайг нас барахаар суварга биш сандал болгоорой

Дундаж монгол Долгор: ТЭНГЭРИЙН УЛБАР ТУЯА

Дундаж монгол Долгор: Найзаа чамд би хайртай шүү!

Дундаж монгол Долгор: Төрийн хүн болох хүсэл ба Хувиа хичээсэн зан минь

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 7 цаг 10 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top