x

МАН-ын мартсан зүйл: Үндсэн хуулийн өөрчлөлт яасан бэ?

УИХ-аар 2023 оны төсийн тухай хуулийг батлаад цөөнгүй хугацаа өнгөрөв. УИХ-д суудалтай сөрөг хүчний (АН) зүгээс Төсвийн тухай хуульд хориг тавиулахаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандсан хэдий ч энэ бараг л боломжгүй зүйл. Ирэх 2023 он бол УИХ-ын сонгуулийн өмнөх жил гэдэг утгаараа МАН энэ төсөвт сонгуулийнхаа бүх мөнгийг хийчихсэн. Ийм байхад МАН-аас сонгогдсон Ерөнхийлөгч ирэх оны төсөвт хориг тавина, УИХ түүнийг нь эргүүлж задална гэдэг угаасаа боломжгүй. Тийм учраас МАН-ын өмнө ярьж байгаад мартсан, мартуулсан өөр нэг асуудлыг сануулах нь зөв биз.

Одоогоос гурван сарын өмнө (2022.08.15) Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаас “Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийн дөрвөөс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болно” гэсэн Үндсэн хуулийн заалтыг “Үндсэн хууль зөрчсөн” гэдэг дүгнэлт гаргаж, УИХ түүнийг нь хүлээж аваад Үндсэн хуулиас уг заалтыг хассан билээ. МАН-ын УИХ-ын нааш харж уйлж, цааш харж инээж байгаад хассан Үндсэн хуулийн уг заалтыг МАН мөн л үнэмлэхүй олонхиор эрх барьж байх үедээ 2019 оны арванхоёрдугаар сард Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр оруулж ирсэн.

Хуулийн заалт хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш ердөө хоёрхон жилийн дараа хасагдах болсон шалтгаан ч гэсэн МАН-д өөрт нь бий. “УИХ-ын гаднаас томилсон Засгийн газрын гишүүд, сайд нар хэтэрхий сул байна” гэдэг дүгнэлтийг тухайлбал, тухайн үед ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Ц.Нямдорж гэдэг хүн хийж байлаа. Үнэн хэрэгтээ бол МАН УИХ доторх бүлэглэлүүдийнхээ зөрчлийг дарах, шунал хүслийг нь гүйцээхийн тулд сайдын суудлаар наймаа тохироо хийсэн хэрэг л дээ.

Гэвч үүнээс болоод өнгөрсөн нэг жилийн хугацаанд ярьсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал нам зогссон билээ. Нэмэлт өөрчлөлтийн гол агуулга нь 2019 оны ҮХНӨ-өөр хийж чадаагүй сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх, УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх байлаа. Жалга дов дагасан, тойрог тойглосон сонгуулийн тогтолцоогоо халж пропорциональ системийг оруулж ирье. Хувь гишүүдийн хийдэг жалгын улс төрөөс хальж, улс орныг хөгжилд хөтөлдөг улс төрийн намуудтай болъё, төсвийн үрэлгэн зардлыг бууруулж, том төслүүдээ урагшлуулъя гэдэг нь дээрх өөрчлөлтийн гол зорилго байлаа.

Парламентыг чадавхижуулах, гишүүдийн тоог нэмэгдүүлэх гэсэн нь ч бас ийм шалтгаантай. 76-хан гишүүнтэй давжаа парламент чинь Засгийн газартаа барьцаалагдаад (ялангуяа өнөөдрийнх шиг Засгийн газрын гишүүдийн 70-80 хувь нь давхар дээлтэй байгаа тохиолдолд) парламентын хяналтын үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Хууль тогтоох үйл явцад хувь хүмүүсийн эрх ашиг хэтэрхий их хавчуулагдаж байна. Хамгийн багадаа 100-150 гишүүнтэй байж шийдвэр гаргах түвшинд нэг хүний санал жин дарахаа болих юм байна аа гэж.

Харамсалтай нь, Цэцийн шийдвэр гарч, Засгийн газрын гишүүдийн олонхи нь давхар дээл нөмөрсний дараа энэ сэдэв мартагдсан билээ. Үүгээрээ “Аан, үнэн хэрэгтээ МАН Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг огтоос хүсээгүй юм байна, өөрсдөө давхар дээл нөмрөхийн тулд л худлаа амалж байжээ” гэж дүгнэхэд хүрсэн.

Гэвч нэг зүйлийг сануулахад, Цэцийн дүгнэлт гарсны дараа ч гэсэн МАН “ҮХНӨ-өөс ухрахгүй. Тэр ч байтугай УИХ-ын хууль тогтоох эрх мэдэлд халдаж, Үндсэн хуулинд өөрт нь халдсан Цэцэд өөрт нь хариуцлага тооцно” гэж мэдэгдэж байв. Уг нь бол УИХ-аас санал болгож томилсон Цэцийн гурван гишүүнээ эргүүлэн татах эрх нь УИХ-д байсан. Гэвч үүнийг УИХ хийж чадаагүй. Харин Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эрх нь бол УИХ-д байгаа.

Ердөө сарын өмнө УИХ-ын даргатай уулзахад “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажил зогсоогүй. 2023 оны төсвийн хуулийг баталсны дараа арванхоёрдугаар сарын 1 гэхэд нэмэлт өөрчлөлтийг төслийг танилцуулна. Ажлын хэсгийг Д.Амарбаясгалан ахалж байгаа” гэсэн. Хоёр долоо хоног хүрэхгүй хугацаа үлдэж. Харин Д.Амарбаясгалан даргын хувьд танхимынхаа хэдэн сайд нарын нааш цааш нь хөдөлгөх, эмэгтэй голдуу сайд нараа элдэвлэхээс өөр зүйлд анхаарал хандуулж байгаа нь харагдахгүй байна.

Ингэхэд УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж болох суулийн хугацаа ирэх оны зургадугаар сар. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэзээ парламент руу орж ирэх вэ, УИХ-ын дарга аа!

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 7 цаг 2 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top