x

Голомт банкны IPO ямар давуу талтай вэ?

Монголын анхны хувийн хэвшлийн банкнуудын нэг Голомт банк нь 27 жилийн хугацаанд Монголын санхүүгийн зах зээлийн 20 шахам хувийг бүрдүүлдэг салбарын гол тоглогч болтлоо өсөж, хөгжсөн байдаг. Өнгөрсөн долоо хоногт Голомт банк олон нийтэд нээлттэй хувьцаат компани болох шийдвэрээ танилцуулж, хөгжлийнхөө шинэ шатанд гарч буйгаа мэдэгдсэн. Банкны салбарт төдийгүй, улс орны эдийн засагт ч томоохон эерэг нөлөө үзүүлэх энэхүү түүхэнд үлдэх үйл явдалд “Инвескор Капитал ҮЦК” хамтран, үндсэн андеррайтераар ажиллаж байна.

Андеррайтер нь үнэт цаас гаргах хүсэлтэй компанийн санхүү, үйл ажиллагаанд нь шинжилгээ хийн зөвлөгөө өгч, олон нийтэд санал болгох, хөрөнгө босгох процессыг хариуцдаг байгууллагыг хэлэх бөгөөд “Инвескор Капитал ҮЦК”-ийн зүгээс уншигч та бүхэндээ Голомт банкны хувьцаа эзэмшигч болох нь ямар давуу талтай талаар товч мэдээлэл хүргэж байна.

Монгол Улсын банкны салбар

Монгол Улсын санхүүгийн систем нь банкны салбартаа тулгуурласан онцлогтой бөгөөд нийт хөрөнгө нь 2013 оноос эхлэн Монгол Улсын нэрлэсэн ДНБ-ээс давж эхэлсэн байдаг. Энэ ч утгаараа системийн нөлөө бүхий Голомт банк нь олон нийтэд нээлттэй хувьцаат компани болж, реформ хийснээр дотоодын хөрөнгийн зах зээл илүүтэй хөгжиж, хөрвөх чадвар сайжрах, хөрөнгө оруулагчдад очих өгөөж нэмэгдэх зэрэг бүх талыг дэмжсэн эерэг өөрчлөлтүүдийг авчрах боломжтой.

зураг

Мөн Азийн бусад хөгжингүй улс орнуудын хувьд ДНБ-д эзлэх банкны салбарын нийт актив нь дунджаар 182%-тай байна. Манай улсын хувьд 2021 онд ДНБ-ийнхээ 94%-тай тэнцэж байсан банкны салбар цаашдаа ч тэлэх бүрэн боломжтой харагдаж байна.  

зураг

Салбартаа тэргүүлэгч ГОЛОМТ БАНК

Голомт банк 1995 онд анх үйл ажиллагаагаа эхэлснээс хойш нийт хөрөнгөө 6,000 дахин өсгөсөн амжилттайгаар олон нийтэд хувьцаат компани болж байна.

зураг

Энэхүү татан төвлөрүүлсэн хөрөнгө нь Голомт банкны өөрийн хөрөнгө, эрсдэлээр жигнэсэн активын харьцаа үзүүлэлт сайжрах, зээлийн багцын хэмжээг ойролцоогоор 790 гаруй тэрбум төгрөгөөр өсгөх гэх мэт ирээдүйн бизнесийн тогтмол өсөлтийг бий болгох гол суурь болох боломжтой.

Энэхүү бизнесийн өсөлт нь хувьцаа эзэмшигчдэд эергээр нөлөөлж, 2026 он хүртэл нийт цэвэр ашгийнхаа 50 хүртэлх хувийг хуваарилах боломжийг олгоно. Мөн нэгж хувьцаанд ногдох цэвэр ашгийн хувиараа тооцоолбол 2026 онд нэгж хувьцаа нь 2,540 төгрөг хүрэх буюу 98 хувийн өсөлтийг үзүүлэх төсөөлөл гарсан юм.

зураг

зураг

зураг

Голомт банканд хөрөнгө оруулах сонирхолтой хэн бүхэн ЭНД дарж “Инвескор Капитал ҮЦК”-д үнэт цаасны данс болон онлайн арилжааны системд үнэгүй бүртгүүлэх боломжтой. Ингэснээр та хамгийн бага буюу 0.56%-н шимтгэлээр хувьцааны захиалга өгөх давуу талтай.

Хөрөнгө оруулалтын мэргэшсэн зөвлөх
ИНВЕСКОР КАПИТАЛ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Өчигдөр 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Өчигдөр 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Өчигдөр 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Өчигдөр 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top