x

Хууль зүйн сайд асны халз мэтгэлцээнд ирээгүй шалтгаан

Хууль зүйн сайдын халз мэтгэлцээнд ирээгүй шалтгаан

(Эрх баригч МАН, түүний Засгийн газраас ЗГХЭГ-ын дарга асан Ц.Нямдоржийг гадаад улсад Элчин сайдаар томилох тухай яриа гараад удаж байна. Өмнө нь консулаар томилогдсон Ж.Батзандан гэдэг хүнийг Австрали улс хүлээж авахаас татгалзаж, хоёр жил хийх ажилгүй хий эргэсний эцэст эргэж ирээд одоо шоронгийн “наар” дээр тухлаж байгаа. Монгол Улсыг дэлхийн шившигт болгосон ийм томилгоо дахин бүү гараасай гэсэндээ Ц.Нямдорж гэдэг хүн хэн болох,юу хийсэн тухайд гурван жил хагасын өмнө бичсэнээ дахин нийтэллээ)

Өчигдөр орой С1 телевизийн “Цензургүй” нэвтрүүлгээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг халз мэтгэлцээнд дуудсан ч тэр ирсэнгүй. Өмнө нь түүний “С.Зоригийн хэргийг зохиомлоор илрүүлж, гэмгүй гурван хүнд хилсээр ял тулгасан” хэмээн хэвлэлээр “ялласан” УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат ганцаараа иржээ. Л.Мөнхбаясгалан сэтгүүлч мэтгэлцээний цагийг дуусан дуустал сайдыг хүлээсэн авч мань хүн ирсэнгүй. Туслахаараа дамжуулан мэтгэлцээнд оролцох бодолгүй гэдгээ л хэлүүлсэн байна.

Харин Г.Эрдэнэбат прокурор энэ боломжийг ашиглан Ц.Нямдорж сайдын эсрэг нэлээд ноцтой гэхээр мэдэгдэл хийчихлээ. Яг тодорхой хүний нэр дурьдаагүй боловч “С.Зориг агсны хэргийг шүүхээр шийдвэрлэсний дараачаас эхлэн хорих анги руу хүн явуулж, Б.Содномдаржаа нартай холбоо тогтоосон, түүн рүү өмгөөлөгч оруулсан, дараагаар Б.Содномдаржаа нар эрүүдэн шүүсэн талаар гомдол гаргасан” гэж.

Өөрөөр хэлбэл тэр үед ч гэсэн С.Зориг агсны хэргийн захиалагчийг илрүүлэх зорилгоор хэргийн гүйцэтгэгч нар дээр “ажиллагаа” хийгдэж байжээ гэсэн үг. Тэр ажиллагаанд нь “манай талын” зарим нэг нөхөд өртсөн юм шиг байна. Түүн дээр нь бас мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа юм байна. Энэ шалгалтын ажил уг хэргийг Ц.Нямдорж сайд руу хөтлөх үү, үгүй юу гэдэг нь бараг цаг хугацааны асуудал юм байна гэж ойлгогдохоор мэдээллийг прокурорын орлогч асан өглөө. Зарим нэг улстөрч албан тушаалтнууд хэргийн захиалагчийг илрүүлэхгүйн тулд эрүүдэн шүүсэн гэх асуудлыг санаатайгаар улс төржүүлж байна гэж...

Учир нь эрүүдэн шүүсэн гэх гомдол Б.Содномдаржаа нарын зүгээс гарсны дараа өнгөрсөн оны арванхоёрдугаар сард энэ асуудлаар прокуророос хэрэг бүртгэлийн хэрэг нээж, АТГ-т харъаялал тогтоон (мөрдөн шалгах хэлтэст) шилжүүлсэн юм байна. АТГ энэ хэргийг шалгасны эцэст эрүүдэн шүүсэн бичлэгийг сэргээж (гүйцэтгэх ажлын нууцлалын дагуу устгагдсан байсан), энэ ажлыг зохион байгуулсан хоёр хүнийг яллагдагчаар татан цагдан хорьсон юм байна. Өнгөрсөн гуравдугаар сарын 15-нд...

Харин үүнээс хойш Ц.Нямдорж сайд хөдөлж эхэлсэн юм байна. Энэ явдал болсноос тав хоногийн дараа буюу гуравдугаар сарын 20-нд Засгийн газрын хуралдааны дундуур гэнэт хийсэн мэдэгдлийг сэтгүүлчид бол санаж байгаа.

Тэр өдөр Ц.Нямдорж сайд “Би тэр хоёр ялтантай очиж уулзсан. Хийгээгүй хэргийн төлөө хилсээр хоригдох, хүйтэн шорон суух ямар байдгийг биеэр үзэхээр очсон. Түүний маань төлөө намайг хорьж байсан, хэрэгт татна гэж айлгаж байсан. Би тэр хоёр хүнийг өчигдөр эмнэлэгт хэвтүүлсэн, одоо тэнд нь байлгаж байгаад суллуулна гэж бодож байгаа. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхнээс Монгол Улсын Хууль зүй дотоод хэргийн сайдын хувиар уучлал гуйж байна” гэж ярьсан. Одоо ч youtube дээр энэ бичлэг тавиатай байгаа, олоод үзэж болно.

Үүгээр сайд Ц.Нямдорж хэргийн холбогдогчтой далдуур холбоо тогтоосон явдал нь өөрийнх нь эсрэг эргэжээ гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг юм. Хэдийгээр Г.Эрдэнэбат прокурор нэр цохоогүй ч гэсэн. Харин холбоо тогтоосон шалтгаан нь юу байж болох вэ?

Г.Эрдэнэбат прокурорын хувьд тагнуулын гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих прокурорын эрх хэмжээ хязгаартай, тэр хүрээндээ хяналт тавьж ирсэн. Прокурор гүйцэтгэх ажиллагаа явуулах зөвшөөрөл өгөх, татгалзахаас өөрөөр гүйцэтгэх ажиллагааны нууцад нэвтрэх нь тухайн үед мөрдөж байсан ЭБШХ, Гүйцэтгэх ажиллагааны хуулиар хориотой байсан. Сүүлд илэрсэн эрүүдэн шүүсэн явдалд прокурорын буруу байсан, хуульд заасан хяналтыг тавьж чадаагүй гэж тогтоовол хариуцлагаа хүлээхэд бэлэн. Гагцхүү энэ дуулианыг далимдуулаад хэргийн нотлох баримт, гүйцэтгэх ажиллагааны материалууд устах вий, хэргийн гэрчүүдийг дарамталж, хэргийг бүхэлд нь самрах вий гэдгээс хамгийн их болгоомжилж байна гэж ярьсан.

Өөрөөр хэлбэл, хуулийн байгууллагын шалгаж байгаа хэрэг лүү улс төрчид давхиж ороод, “эрүүдэн шүүсэн” гэдгээр далимдуулан хэргийг бүхэлд нь үгүйсгэх гэж оролдож байгаа нь уг хэргийн захиалагчийг илрүүлэх дараачийн шатны ажиллагаанд санаатай саад учруулж байгаа хэрэг гээд ил цагаан хэлчих нь билээ. Хэрэв энэ үнэн бол хэргийн захиалагч ч гэсэн бараг илэрчихээд байгаа юм биш үү? Энэ талаар Ц.Нямдорж сайдын хэлэх үг сонин байна.

Б.СЭМҮҮН /2019.04.09/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 6 цаг 16 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top