x

Ядаж байх ёстой хөдөлмөрийн наад захын багаж хэрэгслээр хангаад өгөөч!!

Өнгөрсөн бүтэнсайнд цас оров. Ногоон моднууд цасан малгай өмсөөд, зам талбай тэр чигтээ цавцайн цайгаад Улаанбаатар цастай намуухан өглөө хичнээн сайхан гэж санана. Намар учраас айхтар хүйтэн салхиар хацар исгэхгүй ийм нэг өглөө гартаа халуун кофегоо атгаад Их Сургуулийн Гудамжаар алхаж байхад Пүрэвдорж найрагчийн Сэгс цагаан богд шүлгийн “үнэхээр бидний жаргал бус уу” гэдэг мөр амилчихсан шиг санагдана. 

Тэрнээс хойш таван хоног өнгөрлөө өнөөдөр Пүрэв гариг. Хүн бүр доороо бээцийж, япон хүүхэн "гета" дээрээ алхаж байгаа мэт л ойр ойрхон хөлөө зөөж, унахаас сэргийлж өгзөгөө чангалсан өдрүүд өнгөрлөө. Хүн битүү чихсэн автобусандаа амьсгаа авах зайгүй болтлоо чихэж, алхахаар уначих гээд, хөлдчих гээд байгаа учраас үхээд ч хамаагүй автобусанд багтах хэрэгтэй болохоор ингэж гуч, дөчин минут хүлээсэн автобусандаа чихэж буй хэрэг. Хүн битүү чихсэн автобус харж зогсоход төрсөн муухай бодол, “Ингэж чихэгдэж байгаад нээрээ хэн нэгэн үхчихвэл яах вэ, тэгвэл хэн нь ч юм гэмшсэндээ автобусны хүртээмжээ нэмээд өгөх юм болов уу, аа үгүй шдээ хүмүүс Дарханы зам дээр үхэж л байсан, хэн ч өрөвдөж эсвэл уучлалт гуйгаагүй, тэгэхээр үхэх бол шийдэл биш байх нь, яаая дөө байз…”

За гэхдээ энд би ингээд "үхээд өгье" гэж бодсон тухайгаа бичих гэж компьютерийнхээ үсэгнүүдийг нүдэж суугаа хэрэг биш л дээ. Улаанбаатарт минь өндөр, өндөр барилгууд олон баригдаж, тэнгэр баганадаж, утаа ороожээ. Ийм нэгэн өндөр барилгын цонхоор ширтвэл танд ар араасаа түгжирч, удааширсан машинууд, хөтөлцөөд алхах хосууд, утсаа шалгангаа завгүй алхах хүмүүс, ээжийнхээ гараас зүүгдээд шулганаад алхаж буй бололтой багачууд гээд олон дүр, зураг таарна. Эдэн дундаас эрхгүй таны анхаарлыг татах хүмүүс бол зам цэвэрлэж, мөстсөн явган хүний замтай улаан гараараа хүрз, давснаас өөр багажгүй ноцолдож зогсоо хүмүүс. Зарим нь ТҮК-ийн ажилчид, зарим нь байгууллагын харуул, цэвэрлэгч, манаач ах эгч нар. Бээлийтэй, бээлийгүй модон иштэй хүрзтэй, гэр шүүрддэг тосгууртай өнөөх цас мөстэй чинь үзэлцэж өгнө. Угийн цасанд дуртай эмо надад Улаанбаатар ийм цасан хучлагатай өдрүүддээ улам таалагдана, харин энэ цас цэвэрлэж, мөс нүдэж зогсоо ах эгч нарт лав үгүй байх. Магад улам уур нь хүрч, үзэн ядаж байгаа биз, энэ Улаанбаатарыг. Үнэндээ би ч, та ч ингээд цас, мөс цэвэрлээд зогсож байвал ялгаагүй уур хүрч, уушги сагсайж, үзэн ядна биздээ. Энэ хүмүүсийг яагаад хөдөлмөрийн наад захын энгийн багаж хэрэгсэл, бээлийгээр хангаж болдоггүй юм бол? Яагаад бид гараараа давс цацсаар, өвөл болох нь тодорхой байхад хальтардаг материалаар явган хүний замаа халтуурдсан хэвээрээ байгаа юм вэ?! 

Цас руу гараараа давс цацаж, мөсийг бээлийгүй нүдэн зогсоо энэ дүр зургийг өөр нэг үзэгдэлтэй зэрэгцүүлж харвал бүр "арайчдээ" гэж санагдна. Новотел, Шангрила зэрэг өндөр зэрэглэлийн буудлын том танхим, яамдуудын хурлын танхимуудад долоо хоногт дор хаяж нэг арга хэмжээ, сайд, газрын дарга нарынхны уулзалт, хэлэлцүүлэг зоолттой зохион байгуулагдана. Нэг том дарга нь нээж үг хэлэх, гурав юмуу дөрвөн илтгэл ар араасаа цуврах, ингэж байтал өдрийн 12 цаг болоод завсарлаж цай уух, араас нь дахиад 2 хэлэлцүүлэг явах, дахиад 15 минут завсарлаж кофе уух, тэгээд асуулт хариулт үргэлжилж, хэлэлцэж байгаад нэгтгэсэн нэг дүгнэлт яваад араас нь 18 цагт хоол идэх. Ийм хөтөлбөртэй арга хэмжээ долоо хоногт хэд хэд зэрэг болно, нэг бол бүр зоолттой.

Энэ дунд болж байгаа тэр кофе, чихэр, гурилан идэх юм, жимс, ус ундаа, хоолны зардалд нэг удаадаа хэдийг үрдэг бол? Хэд ч гарсан бай тэр тоо яаж бодсон ч энгийн хэрэгцээ биш эсрэгээрээ люкс зардал болно. Төрийн албаныхныг бүрдүүлдэг Хууль Сахиулах Их Сургуулийн оюутнуудад их сургуулийн дөрвөн жилийн турш "цадах албагүй, өлсөх эрхгүй" гэж сургадаг гэнэ лээ. Сайд дарга нараа, төрийн алба, олон улсын байгууллагуудаа та бүгд заавал 3 курс, бүтэн хоол цай ууж идэж байж хэлэлцэх албатай байдаг уу? Яг үнэндээ наанадаж илчлэгийн тооцоолол нь энгийн хүний өдрийн норм 2100 ккал-оос давах энэ кофе, цай танд хэр хэрэгтэй байдаг юм болдоо. Японы хууль засаглах дээд байгууллагыг англиар The National Diet гэж нэрлэдэг юм билээ. Мэдээж утга, уянгаараа хэзээ ч Үндэсний хоолны дэглэм гэдэг утгатай биш байх. Гэхдээ л төрийн байгууллага бол люкс хэрэглээгээ хамгийн түрүүнд танаж байх ёстой газар биз дээ. ТҮК-ийн ажилчид гадаа -25 хэмийн хүйтэнд давс гараараа цацаж байхад та нар яаж төсвийн мөнгөөр долоо хоногтоо нэг удаа стартер, шөл, үндсэн хоол, дессерттэй европ маягаар цайлж чаддаг байна аа. Төрийн дайллага цайллага чухал ойлгож байна. Боорцог, сүүтэй цайгаараа стартер хийгээд үндсэн хоолонд нь гурилтай шөл, хуушуураа ногооны салаттай өгөөд, ааруул айргаа дессертэнд нь явуулбал төрийн дайллага цайллаганы меню чинь гоё юм биш үү. За далийх нь. Агуулга нь адилхан гурил, сахар шүү дээ хэлбэрдэгч төрийн нэрийг барьдаг хүмүүс ээ! 

Хэлэх гэсэн санаандаа буцаад шилжих нь, 

Хаанаасаа хэмнэх нь хамаа алга, бүр хэмнэх үгүй ч байж болно гэхдээ зарим нэг ажил, мэргэжлийн наад захын хэрэгцээгээр нь хангаж өгнө үү! Ялангуяа тохижилт, үйлчилгээний албаныхныг үүрийн гэгээгээс үдшийн бүрий хүртэл шүүр бариулж, аль амбасан үеийн хэрэгсэлтэй гаргаж, төр нь өөрөө "өлөн" гэдэг хоч тэр хүмүүсд өгөх өө болино уу, гуйж байна. 

Бас автобусанд чинь хүмүүс чихэж байгаад хэн нэгэн үхэхээс өмнө, нийтийн тээвэрт нь энгийн иргэн нас барчихжээ гээд нөгөө жагсах дуртай олон улсын янз бүрийн жагсаалдаа улаан, саарал шугамаас доогуур орохоосоо өмнө нийтийн тээврийнхээ хүртээмжийг хангалттай болгож өгнө үү!

О.Бадмаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 6 цаг 28 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top