Голомт банкны Хүний нөөцийн удирдлагын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Job fair-2022” ажлын байрны нээлттэй өдөрлөг энэ сарын 4, 5-нд болно.
Өдөрлөгийн үеэр Голомт банканд гарсан ажлын байруудыг танилцуулж, сонирхсон хүмүүсийг ажлын ярилцлагад урьдаг уламжлалтай. Мөн карьераа хэрхэн өсгөх талаар зөвлөгөө өгч, стресс тайлах аргуудаас зөвлөнө.
Өдөрлөгт хүрэлцэн ирснээр:
- Ажлын ярилцлагад орох
- Карьерын зөвлөгөө авах /2022.11.04-ний 14:00 цаг/
- Стресс тайлах аргад суралцах /2022.11.04-ний 16:00 цаг/
Та бидний нэг болсноор:
- Эрч хүчтэй, чадварлаг хамт олон
- Ажлын байрны таатай орчин нөхцөл
- Өсөн дэвших, тасралтгүй суралцаж хөгжих боломж
- Өрсөлдөхүйц цалин, урамшуулал
- Бүх төрлийн нийгэм, ахуйн хөнгөлөлт, хангамж таныг хүлээж байна.