x

БЭТ томилсноос хойш “ЭТТ” компанид юу болов?

Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилсон. Түүнээс хойш юу болов гэдэг нь олон нийтийн анхаарлыг татаж байна.

Өчигдөр зарим хэвлэлд “ЭТТ” компанийн зарим албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаар мэдээлсэн билээ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Тавантолгой ордын далд уурхайн хайгуул, судалгааны ажил гүйцэтгэх 69.8 тэрбум төгрөгийн гэрээг  2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.4-т үндэслэн төрийн нууцад хамааруулан нээлттэй тендер шалгаруулалтгүйгээр зохион байгуулсан.

Энэхүү гэрээг ямар чгүйцэтгэлийн, эсхүл  урьдчилгаа төлбөрийн баталгаагүйгээр байгуулсан бөгөөд гэрээ байгуулсны маргааш нь нийт гэрээний 30 орчим хувь болох 20.9 тэрбум төгрөгийн шилжүүлэх оролдлого хийсэн байна. Иймд ажлын хэсгийн ахлагч Худалдан авах ажиллагааны газрын дарга М.Бат-Эрдэнэ, Нарийн бичгийн дарга Геологи, уул уурхайн төлөвлөлтийн хэлтийн дарга Д.Уужимсанаа, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга З.Амгаланбаатар, Ерөнхий нягтлан бодогч Д.Алтанцэцэг, Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга Х.Нурлат нарыг эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж, компанийн үйл ажиллагаанд эрсдэл бий болгосон үндэслэлээр 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр чөлөөлөх шийдвэрийг гаргасан” гэсэн юм.

Энэ нь ямар компани байсан бэ, нууц гэрээ байсан уу гэдгийг энд тайлбарлая. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ оны 2 дугаар сарын 3-8-ны өдрүүдэд БНХАУ-д айлчлах үеэрээ Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг харилцан тохиролцох тухай ноот бичиг солилцсон байдаг. Энэ ажлын хүрээнд БНХАУ-ын “Чайна энержи” компанийн зүгээс “ЭТТ” компаниас жилд 20 сая тонн нүүрс авах санал тавьсан.

Тухайн саналыг хүлээн авч хэрэгжүүлэхийн тулд “ЭТТ” нь далд уурхайг эхлүүлж байж ийм хэмжээний нүүрсийг нийлүүлэх боломжтой гэсэн байр суурийг илэрхийлсэн байдаг. Үүнтэй холбоотой ажлууд үргэлжилсээр 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Засгийн газрын 229 дүгээр тогтоолыг баталсан. Үүнд далд болон ил уурхайн олборлолтыг эхлүүлэх, талаар тусгасныг тогтоолоос харна уу.

Сонирхолтой нь Тагнуулын ерөнхий газраас нүүрсний далд уурхай нь байгалийн хий ихээр ялгаруулдгаараа эрсдэлтэйд тооцогддог гэнэ. Түүнчлэн ЭТТ-н уг уурхайн хувьд метан хийн бүтэц өндөртэй тул түүнд хэрэглэгддэг нарийн техник, тоноглол, мэдрэгч зэрэг нь зэвсгийн шинжтэй байдаг. Уурхайд шаардагдах их хэмжээний усыг хаагуур ямар хоолойгоор татсан зэрэг дотооддоо нууцлах шаардлагатай, тагнуулын байгууллагын хяналт дор хийгдэх ёстой ажлууд учраас тагнуулын байгууллага бүртгэлд хамруулж нууцын жагсаалтад орууллаа гэсэн албан бичгийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байдаг. Тийм учраас уг уурхайтай холбоотой асуудлыг нууц гэж ойлгосон бололтой. Түүнээс биш дээрх компанитай хийсэн гэрээ, гэрээний дагуу шилжүүлэх төлбөр мөнгөний асуудал нь нууцын зэрэглэлтэй биш юмсанж. Тухайн компанийн нэр ч нууц биш бөгөөд “Элгэн” гэдэг нэртэй энэ компани нь далд уурхайн хайгуул шинжилгээний лаборатори  компаниудын консорциумын толгой компани бололтой юм. Тус компани руу гэрээний урьдчилгаа 20.9 тэрбум төгрөгийг шилжүүлэх гэж байсан нь нууцлах зүйл биш бөгөөд БЭТ томилохын өмнөх өдөр учраас анхаарал татсан байж болох юм.

Тэгэхээр “ЭТТ” компанийн нэр бүхий албан тушаалтныг ажлаас халсан шалтгаан нь тендрийн баталгаа гаргаж өгөөгүй байхад шилжүүлэх гэсэн оролдлого хийсэн, худалдан авах ажиллагааг оновчтой зохион байгуулж чадаагүй, хяналт тавьж чадаагүй гэх үндэслэлүүдээр цаашид хамтарч ажиллахгүй гэсэн байр суурийг илэрхийлж ажлаас чөлөөлжээ.

Одоогийн байдлаар “ЭТТ” компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг болон Засгийн газраас тус компанид БЭТ-ээр томилогдсон Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат нар харилцан ойлголцож компанийн нөхцөл байдлыг улам сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж чадаж байна гэж ойлгож болохоор байна.

У.Оргилмаа

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 6 цаг 13 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top