x

Итевоны эмгэнэл, монголчуудын мораль

Өнгөрөгч бямба гаригийн орой Сөүлийн Итевон дүүрэгт Сүнсний баярт оролцож байсан олон арван залуус эмгэнэлтэйгээр амиа алдаж, цөөнгүй хүн гэмтэж бэртсэн билээ. Амиа алдагсдын олонх нь 20 гаруй насны залуус байсан бөгөөд 98 эмэгтэй, гадаадын 26 иргэн байжээ.

Энэхүү эмгэнэлт явлын улмаас БНСУ-д орон даяар долоо хоногийн (энэ сарын 30-наас ирэх сарын 5-ныг дуустал) гашуудал зарлаад байгаа. Энэ хугацаанд урлагийн тоглолт, шоу цэнгүүн зохион байгуулахыг хориглосон.

Гэтэл тус улсын Пусан хотод тоглолтоо хийхээр очсон Монголын “Тоонот” студийнхэн 30-ны орой БНСУ-д оршин суугаа монгол иргэддээ зориулан тоглолт зохион байгуулсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байна. Тус хамтлагийн тоглолт энэ сарын 29, 30-нд товлогдсон байсан бөгөөд 2 дахь өдрийн тоглолтоо хийхийн өмнө албаны хүнээс тодруулсан, “хууль зөрчсөн үйлдэл болоогүй” гэдэг тайлбарыг дуучин Г.Эрдэнэбилэг хийжээ. Мөн хоёр дахь өдрийн тоглолтын орлогоо Пусанд хүүхдээ эмчлүүлэх гэж ирээд очих газаргүй болж, гудамжаар хоног төөрүүлж явсан монгол эмэгтэйд зориулсан гэсэн байна.

Мөн БНСУ-д суугаа манай ЭСЯ-наас (Монголын цагаар) өчигдөр оройн 19 цагт “Оршин суугаа орныхоо гашуудалт цаг үеийг хүндэтгэн, аливаа төрлийн баяр ёслол, тоглолт, спорт наадам зохион байгуулахгүй, оролцохгүй байхыг” уриалжээ. Хэдийгээр энэ уриалга хугацаа хоцорч хүмүүст хүрсэн байлаа ч “Тоонот” студийнхний хувьд “Солонгосын хуулийг зөрчөөгүй, албаны хүнээс асууж тодрууулсан” хэмээн тайлбарлаж байгаа нь бас л “мораль”-гүй л харагдаж байна. Ялангуяа “орон гэргүй яваа монгол эмэгтэйдээ тусалсан” гэх мэтийн зөвтгөл ч, тоглолт үзэхээр очсон монгол иргэдийн зүгээс ч “Суугаа орныхоо гашуудалт цаг үеийг хүндэтгэсэн” хэрэг яавч болохгүй нь ойлгомжтой.

Хоёрдугаарт, монголчууд бусдын соёл, шашныг огтоос хүндэтгэж үздэггүй “орк” ард түмэн гэдгийг сая Итэвоны эмгэнэлт явдлын үеэр бид өөрсдөө харж авлаа. Ослын мэдээтэй уралдан “Халловен бол муу ёрын сүнсний баяр. Муу ёрын зүйлийг тэмдэглэснээс болов. Монголчууд ийм баяр тэмдэглэж болохгүй, манай шашинд харш” гэх мэтийн сургаалиуд олон нийтийн сүлжээгээр нэг хөврөв. УИХ-ын гишүүн Б.Баярсайхан гэдэг “авгай” (бодсон бодол, ярьсан яриа нь яг нэг гэрийн авгай) дунд нь орчихсон “Ёрын муухай сүнс сүгний баяр биш, өгөх хайрлах, хүндэтгэхийн баярыг тэмдэглэе” хэмээн хөөрцөглөсөн нь олны нүднээс холуур өнгөрсөнгүй. Жирийн иргэд нь яах вэ гэхэд төрийн түшээ, УИХ-ын гишүүн хүн ийм ухвар мөчид байж болох уу?

Халловены баярын хувьд Христийн шашинт ард түмнүүдийн дунд анх дэлгэсэн нь үнэн боловч өнөөдөр дэлхий нийтээр хүүхэд залуус энэ баярыг тэмдэглэдэг болсон. Барууны ихэнх оронд энэ баярыг тэмдэглэдэг бөгөөд орчин үед хүүхэд залуусын хамгийн дуртай, айдас хүргэм өвөрмөц онцлогтой наадам, зугаа цэнгээн болсон билээ. Халловений баяр нь амттан үйлдвэрлэгчдийн хувьд нэг төрлийн бизнес болсон. АНУ-д жишээ нь нэг жилд үйлдвэрлэгддэг нийт чихрийн 4 хувийг Халловийний баяраар борлуулдаг байна. Чихэр үйлдвэрлэгчид энэ өдөр дунджаар 2 тэрбум долларын орлого олдог. Нийт 90 сая паунд амттан зарагддаг гэсэн үг. Харин хүмүүс энэ баярт нийт 6 тэрбум долларыг зориулдаг. Ихэнх мөнгө нь хувцас, чимэглэл, амттанд зарцуулагддаг.

Монголд ч энэ соёл нэвтрээд цөөнгүй жилийг үдэж байгаа. Манай томоохон сүлжээ дэлгүүрүүд, супермаркетууд хүртэл энэ баяр зориулж бараа бүтээгдэхүүнээ татдаг уламжлал тогтоод удаж байгаа. Монголчууд өдрөөс өдөрт л дэлхийн хүмүүстэй ижилсэж, хөл нийлэх гэж оролдож байна.

Хоёрдугаарт, БНСУ-ын хүн амын тал хувь нь христ болон буддын шашин шүтдэг. (46 хувь нь шашин шүтдэггүй) Тэдэн дотроо Христийн шашин нь давамгайлдаг (хүн амын 29 хувь) юм байна. Гэвч үүнээс үл хамаараад Халловен бол шашны баяр гэхээсээ нэг төрлийн соёлын бүтээгдэхүүн болсон гэдгийг дээр хэлсэн. Атал парламентын гишүүн хүн “Муу ёрын баяр, хаа, хорь” гэх нь угаас тас харанхуй (мухар сүсэгтээ баригдчихсан) дээр хэтэрхий бүдүүлэг байгаа хэрэг биш үү? "Орк" гэж манайхан нэрлэдэг дээ.

Гуравдугаарт, манайхны "цусанд" аль ч улс үндэстэнд заяагдаагүй онцгой нэг зүйл байна. Ямар ч сайн, муу үйл явдлаас заавал нэг буруутан олдог. ("Тоонот"-ынхон гашуудлын өдрөөр Пусанд тоглосонд жишээ нь тэд биш, тэдний замд тааралдсан нэг ядарсан эмэгтэй буруутай болоод явчих шиг болсон) “Халловений баярт оролцож байсан хүмүүс амиа алдлаа” гэхээр “тийм муу ёрын баяр тэмдэглэсэн болохоор аргагүй” гэнэ. Гудамж талбай нь нарийхан байсан учраас, хэтэрхий их хүн цугласан учраас, эсвэл ковидоос болоод сүүлийн 3 жил гудамжиндаа гараагүй байсан учраас (Засгийн газар нь Халловений өдрөөр анх удаа задгай талбайд амны хаалтгүй гарахыг иргэддээ зөвшөөрсөн) гэх мэтийн энгийн ухамсрын түвшний нэг ч яриа байхгүй. “Муу ёрын баяр хийсэн учраас муу ёр болов”. Бүх юм нь ийм амархан, бас ахархан. Зүгээр л "Эвий хөөрхий, хайран залуус. Эмгэнэл илэрхийлж байна, сэтгэл санаа нэг шүү" гээд өнгөрөхөд яг юу нь уначих гээд байдаг байна аа. Солонгосчууд өөрсдөө лав хэнийг ч буруутгаагүй байгаа даа...

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Hulan (172.69.252.132)
    Duuchin Anu ruu buutai etgeed haldlaa gdg medeen dor baahan haha darsan bgaag haraad shock.nd orson doo.
    2022 оны 10 сарын 31 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 6 цаг 32 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top