Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар 2020 онд Монгол Улсын нийт хадгаламжийн үлдэгдэл 17 их наяд төгрөг байсан бол 2021 онд 18 их наяд болж өссөн байна.
Өнгөрсөн онуудад цар тахал газар авч, иргэд санхүүгийн эрсдэлтэй нүүр тулсан нь хүмүүсийг хадгаламж ихээр нээлгэхэд нөлөөлсөн гэж хэлж болно.
Энэ хугацаанд бид хадгаламж бол санхүүгээ зөв удирдах хамгийн түгээмэл бөгөөд хамгийн үр дүнтэй арга мөн гэдгийг харлаа. Хүмүүсийн хуримтлал үүсгэж чаддаггүй хамгийн гол шалтгаан нь хуримтлалын ач холбогдол, давуу талыг сайн мэдэхгүйгээс үүдэлтэй. Харин аль хэдийнээ хуримтлалыг зуршил болгосон, хуримтлалын үр өгөөжийг хүртсэн хүмүүс олон төрлийн хадгаламжтай байх нь элбэг.
Тиймээс хуримтлуулж сурахын тулд юун түрүүнд өмнөө тодорхой зорилго тавих хэрэгтэй. Та юуны тулд хуримтлалтай болох ёстой вэ гэдгээ тод томруун харж чадвал түүнийхээ төлөө тууштай зүтгэж чадна гэсэн үг. Тиймээс бид хадгаламжтай хүмүүсийн туршлага дээр үндэслэн хуримтлалтай байхын давуу талуудаас хүргэж байна.
Эртний Хятадын гүн ухаантан Лоа Цзы: “Мянган бээрийн аялал нэг алхмаас эхэлдэг”
Хуримтлал танд санхүүгийн эрх чөлөөг өгнө
Мөнгөө банканд хадгалах нь танд санаа зовохгүйгээр сэтгэл амар байх боломжийг олгодог. Зөвхөн цалиндаа тулгуурласан санхүүгийн хэмнэлийн оронд хүссэн зүйлээ хийх эрх чөлөөг өөртөө олгоно гэсэн үг юм. Хуримтлалтай байхын ач холбогдол нь та хүссэн үедээ ашиглах боломжтой мөнгөний нөөцтэй байх явдал юм.
Алдарт хөрөнгө оруулагч Уаррен Баффетт: “Зарцуулаад үлдсэнээ хадгалах биш, хадгалаад үлдсэнээ зарцуул”
Хуримтлал таныг санхүүгийн эрсдэлээс хамгаална
Хуримтлал бол ирээдүйд таны санхүүгийн аюулгүй байдлыг хамгаалах хамгийн чухал хэрэгсэл юм. Хэн ч ирээдүйд санхүүгийн гэнэтийн эрсдэлд орж, сандрахыг хүсэхгүй байх. Тиймээс гэнэтийн зүйл тохиолдоход ашиглах зорилгоор хугацаагүй хадгаламжийн дансанд мөнгө хийх, эсвэл хүссэн үедээ худалдах боломжтой хөрөнгө оруулалтад мөнгөө байршуулахыг танд зөвлөж байна. Гэнэтийн эрсдэлд бэлэн байж, эртнээс хуримтлуулна гэдэг ухаалаг хүний шийдвэр юм.
Хүний эрхийн төлөө тэмцэгч Малкольм Экс: “Ирээдүй өнөөдөр түүнд бэлтгэгдсэн хүмүүст л зориулагдсан”
Хуримтлал танд мөрөөдлөө биелүүлэх боломжийг олгоно
Хэрэв та өөртөө тодорхой зорилго тавиагүй бол хадгаламжийн дансанд мөнгөө байршуулах нь хэцүү санагдаж магадгүй. Хуримтлалтай бол мөрөөдөлтэй гэдэг үгийг та сонсож байсан уу? Мөрөөдөлтэй хүн ирээдүйн зорилгоо биелүүлэхийн төлөө мөнгөө эртнээс хуримтлуулдаг. Харин хуримтлалгүй бол мөрөөдлөө биелүүлэхийн өмнө санхүүгийн асуудалтай тулгарч, үр дүнд нь мөрөөдлөө орхиход хүрдэг. Хуримтлалдаа тогтмол орлого хийх нь таны санхүүд түр зуур нөлөөлөх ч цаашид таны санхүүгийн найдвартай байдлыг хамгаална.
Хуримтлал үүсгэх нь санхүүгийн дархлааг бий болгож, аливаа эрсдэлээс та болон таны гэр бүлийг хамгаалдаг. Тиймээс та ч бас ирээдүйнхээ төлөө яг одооноос хуримтлуулж эхлээрэй.
Хэрвээ та шинээр хадгаламж нээлгэхээр шийдсэн бол ЭНД дарж, Голомт банкнаас гаргадаг бүх төрлийн хадгаламжийн бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах боломжтой.