x

Д.САРАНГЭРЭЛ | Нэг амиар хоёр удаа баатар болдоггүй

Өнгөрөгч долоо хоногт эрх баригч МАН-ын зүгээс бас дахин нэг “чихнээс цус гармаар” мэдээг дуулгалаа. Мэдээллийн зарим нэг сайтад бичсэнээр УИХ дахь МАН-ын бүлгээс түүнийг УИХ-ын дэд даргаар томилуулахаар ярилцаж байгаа гэнэ. УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг дэд даргаас буулгаж, ХНХ-ын сайдаар томилоод, түүний оронд ХНХ-ын сайдаар сар ажиллаад огцорсон Д.Сарангэрэлийг дэвшүүлж байгаа юм байх. Хонь бүрэн, чоно цатгалан гэдэг билүү.

Асуудал ингэж эхэлсэн... ХНХ-ын сайд Д.Сарангэрэл төрийн ордонд зохион байгуулсан “Халамжаас хөдөлмөрт” хэлэлцүүлгийн үеэр амьдралын баталгаажих түвшингээс доош орлоготой өрхүүдийг “улны айл” гэж нэрлээд тэднийг “улнаас” нь гаргах тухай ярьсан. "Ул", "шал" гэдэг үгийг хэлэлцүүлгийн туршид хичнээн ч олон удаа давтав. Энэ нь нийгмийн сүлжээгээр нэвт явж, иргэдийн зүгээс “ялгаварласан, гадуурхсан” гэдэг буруутгал гарч ирсний улмаас ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Үндсэн хууль зөрчсөн” үндэслэлээр Д.Сарангэрэлийг Ерөнхий сайдынхаа эзгүйд албан тушаалаас нь чөлөөлсөн билээ.

Гэвч, “Төрийн хатан эрдэнэ”-ээр өргөмжлөгдсөн эрхэм гишүүнд маань энэ явдал таашаалтай санагдсангүй. Байнгын хорооны хуралдаан дээр дахин нөгөө үгээ давтаж, “Ул гэдэг үг надтай хамт яамнаас явсан, санаа зоволтгүй. Харин айл нь үлдсэн шүү. Үг хөөхөөр үхэр хөө гэдэг юм. Үхэр гэдгийг тэр ядуу айлуудаа гэж ойлгоорой” хэмээн яамныхныг загнасан билээ. “Ул” дээрээ “үхэр” гэж хэлүүлсэн иргэдэд ямар олигтой байх вэ?

Ингээд өнгөрөгч долоо хоногт хэсэг иргэд Д.Сарангэрэл гишүүний энэ үйлдлийг “Монгол Улсын Үндсэн хуулийг чанд сахиж, нийтийн эрх ашгийг эрхэмлэн дээдэлнэ” гэсэн УИХ-ын гишүүний тангаргаа зөрчсөн, тангаргаасаа няцсан явдал хэмээн үзэж, УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татахаар Цэцэд ханджээ. Хуульд “УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдвол УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татна” гээд заачихсан болохоор тэдний буруу биш. Харин УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрсөн эсэхийг Цэц тогтоох ёстой.

Хэрвээ Д.Сарангэрэл гишүүнийг “Үндсэн хууль зөрчсөн байна” гэж Цэц тогтоовол түүнийг УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татаж, тойрогт нь нөхөн сонгууль явуулахаас аргагүй болно. Харин “зөрчөөгүй байна” гэвэл Д.Сарангэрэлийг сайдын албан тушаалд нь эргүүлэн томилохоос өөр аргагүй. Нэг ийм л хоржоонтой юм болчихоод байна. Энэ бүх эмх замбараагүй байдал нэг мөр шийдэгдээгүй, Цэц шийдвэрээ гаргаагүй байхад МАН-ын бүлэг дахиад л Д.Сарангэрэлийг “УИХ-ын дэд даргаар томилно” гэж дээш шидэх нь хэр зохистой вэ?

Д.Сарангэрэлийн тухайд гурав дахиа сонгогдсон УИХ-ын гишүүн, УИХ-ын байнгын хорооны дарга, Эрүүл мэндийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажилласан (сар хүрэхгүй огцорсныг эс тооцвол) гээд улстөрчийн хангалттай карьер хийсэн хүн. Дээр нь 2020 оны сонгуулийн өмнө УИХ-ын дарга Г.Занданшатар “Ковидын хүнд үед эрүүл мэндийн салбарыг амжилттай удирдаж, олон хүний амь насыг авран хамгаалсан” хэмээн үнэлж “Төрийн хатар эрдэнэ”-ээр өргөмжилж байлаа.

Тиймээс Д.Сарангэрэл гишүүнд “Нэг амиар хоёр удаа баатар болдоггүй” гэдэг хуучны үгийг сануулах нь илүүц биз. Тэрэндээ тулбал “Ковидын үед нэг хүнийг найман саяар эмчилж байсан баримтаа шалгуул” гэдэг хүмүүс ч бас олон байгаа.

Ер нь бол УИХ-ын гишүүн, төрийн түшээ байна гэдэг хүн бүрийн хүрч очдоггүй өндөрлөг. Гэтэл манайхан УИХ-д сонгогдохын тулд болох, болохгүйг бүгдийг нь хийж гарч ирдэг мөртлөө гарч ирсэн хойноо хусмаа чамласан хүүхэд шиг “ямар ч ашиггүй, хэрэггүй дөнгө” гээд хаяад явдаг. Хотын дарга Д.Сумьяабазар тэгсэн. Х.Нямбаатар сайд хүртэл  “Хотын даргын албан тушаалын төлөө УИХ-ын гишүүний мандатаа өгөхөд бэлэн” гэж ярьсан удаатай. Хотын дарга болохыг, сайдын албан тушаал хашихыг л хүссэн юм бол яах гэж заавал ард түмнээс мандат авч УИХ-д орж ирдэг байна?

Энэ хоёрын чинь сонгогддог процесс, томилогддог шалгуур нь тэс ондоо. УИХ-ын гишүүн болохын тулд тухайн тойргийн иргэдэд таалагддаг, тэдний саналыг авч чадсан байхад л хангалттай. Тэднийхээ юу хүсч байгааг нь дамжуулаад сууж байхад болно. Харин Засгийн газрын гишүүн, сайд гэдэг бол тэр "есөн хүслийг" нь гүйцэлдүүлэх үүрэгтэй хүмүүс. Тийм болохоор яам толгойлж, салбар удирдахын тулд тэр хэмжээний боловсролтой, мэдлэг, туршлагатай байх ёстой.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 8 цаг 54 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top