x

ТУУЛАЙН ХАЙРЦАГ: Хүмүүсийн эрж бэдэрдэг амьдралын нууц, хайрын ид шидийг тэмдэглэсэн хүүхдийн хуучин ном

"Би чамайг өөр хүнд дурлахыг хүлээж байсан... гэхдээ чи тэгээгүй бас би одоо амьдралынхаа хамгийн том айдастай тулгараад байна, чи намайг хамгийн хэцүү үедээ ч хайрлахад бэлэн гэдгийг мэдэж байж..." 

1970 онд яруу найрагч, жүжгийн зохиолч Жозеф Пинтауро зураач Норман Лалибертетэй хамтран "Солонгон хайрцаг" нэртэй цөөн тооны хайрцагийг бүтээсэн бөгөөд тус бүр нь тухайн улиралд зориулагдсан, хөгжилтэй, сэтгэл хөдлөм хэсгүүдээр дүүрэн насанд хүрэгчдэд зориулсан дөрвөн хүүхдийн ном байв. Тэнд хайр дурлал, хагацал, дайн, амар амгалан, ганцаардал, нөхөрлөлийн тухай бясалгал бий. Өөрөөр хэлбэл амьдралын сэтгэл хөдлөлийн калейдоскоп бий. Хаврын улиралд зориулагдсан "Туулайн хайрцаг" нь тухайн үеийн буюу байгаль орчны хөдөлгөөний эхлэл, дайны эсрэг хөдөлгөөн, болон мөнхийн буюу хайр, энх тайван, хүний амьдралын утга учир зэрэг сэдвүүдийг хамгийн ер бусын агуулгаар дэлгэжээ.

Энэ бол шүлэг, хайрын захидал, дэлхий ээжийн тухай элэглэл, дайны эсрэг шившлэг, тэгээд нэн түрүүнд амьд явах эрч хүчтэй урилга юм.

Лалибертегийн урлаг, дизайн нь Пинтаурогийн зохиолтой адил гайхалтай. Хүүхдүүд, хайрлагчид, цэргүүдийн олдсон гэрэл зургууд нь Лалибертегийн гар бичмэлээр дүрслэгдэнэ. Энэ нь түүний сэтгэл хөдлөм бичвэрийнхээ туйлшралыг харуулсан дүрслэл болж хувирдаг байв.

Түүхийн хачирхалтай, гайхамшигтай байдал нь эхлээд хаашаа явж байгааг нь ойлгохгүй хачирхалтай болгодог бөгөөд Гертруда Штайны "Хэрэв та үүнээс таашаал авбал та үүнийг ойлгож байна" гэсэн мартагдашгүй ажиглалтыг бидэнд сануулахаар хэсэг бүр нь нэгджээ.

Энэ ном нь хэд хэдэн нарийн "бүлэг"-т хуваагдсан бөгөөд тус бүр нь гашуун хайрын тодорхой объектыг магтан сайшааж, эсвэл магадгүй дэгжин өгүүлдэг. Пинтаурогийн эх дэлхийн төлөөх гэрэлт гашуудал онцгой сэтгэл хөдөлгөнө. Бараг хагас зуун жилийн дараа энэ түүх бараг л хоёр дахин их сэтгэл хөдөлгөм хэвээр буй.

Гэхдээ номын хамгийн үзэсгэлэнтэй хэсэг нь дурлах, хайранд үлдэхийн агуу ид шидийг магтан дуулсных.

"Би чамайг өөр хүнд дурлахыг, миний дуусдаггүй ярвигтай аашаас минь залхахыг, эцэст нь тэгээд би ямар ч найдваргүй амьтан гэдгийг пал хийтэл хэлчихээд намайг орхиж явахыг чинь хүлээж байв. Гэхдээ чи тэгээгүй. Одоо би амьдралынхаа хамгийн том айдастай тулгараад байна, чи намайг насан туршдаа хамгийн хэцүү үедээ ч хайрлахад бэлэн гэдгийг мэдэж байж..."

"Хэрвээ чамайг өөрийнхөө тухай ярьж байтал өөдөөс чинь хэн нэгэн чамайг улай бутартал ширтчихвэл, тэдний инээмсэглэл чамайг яриулахыг зогсоож дөнгөнө..."

"Тэгэхэд би чиний гаран дээрх жижиг цагаан туулай байв. Тийм ч их хайр татам биш, гэхдээ л чи цаг хугацаа богинохон амьдрал амаргүй гэдгийг мэдэж байж. Магадгүй чамд хөгжилтэй байсан байх эсвэл хайрласных нь төлөө өвтгөдөг бусдыг бодвол би хамаагүй бага чамайг зовоосон биз…"

"Үхэх чадвараа ашигладаг та нар бүгд миний нэрийг мэдэхгүй. Айлгүйгээр амьдарч зүрхлэх зориг. Энэ бол миний нэр. Би бол туулай..."

А.Долгор

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 9 цаг 36 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top