x

Бүтээлч байхын төлөө гаргах ганцаардсан тэвчээр...

"Урлагийн бүтээлүүд нь хязгааргүй ганцаардлын шинж чанартай бөгөөд ийм бүтээлүүдэд шүүмжлэлд өртөх бараг юу ч байдаггүй. Зөвхөн хайр л тэднийг шүүрч авч, барьж, чиглүүлж чадна"

Мэри Оливер "Ертөнц дээрх хамгийн харамсмаар хүмүүс" шүлэгтээ уран бүтээлчдийн үүрэг даалгавар, бүтээлч амьдралын гол үүрэг амлалтыг тунгаан бодоод "Бүтээлч ажилд уягдаж байгаагаа мэдэрч, өөрийн бүтээлч хүч чадал сэргэж байгааг, оргилж гарч ирэх гэж байгааг мэдэрч буй хүн яг үнэндээ ийм зүйлд тамир тэнхээгээ ч цаг заваа ч өгдөггүй" гэж бичжээ. Философийн нуруутай, ер бусын оршихуйн ухаантай өөр нэгэн агуу яруу найрагч Райнер Мария Рилке "Залуу яруу найрагчид илгээсэн захидал" хэмээх урлаг, амьдрал, мэргэн ухааны тухай номондоо тухайлан бүтээлч байх ганцаардмал тэвчээрийн талаарх захидлаа 19 настай нахиалж буй Францын яруу найрагч Каппуст гэрээсэлжээ.  

Рилке өөрийн залуу сурвалжлагчдаа бичсэн анхны захидалдаа бүтээлч болоход юу хэрэгтэй болох талаар өөрийн үндсэн санааг тусгасан байв. Гурав дахь захидалдаа уг үндэс дээр тулгуурлан тэрээр өөрийн үеийн Франц Кафкагийн "Тэвчээр бол аливаа нөхцөл байдлын гол түлхүүр" гэсэн үгийг давтаж, бүтээлч амьдралын гол түлхүүрийг ганцаардсан тэвчээр гэжээ.

"Уран бүтээлч байна гэдэг нь тоолж, тооцоолох биш, харин ч удахгүй зун ирчих вий гэсэн айдасгүйгээр хаврын шуурганд хамаг шим, шүүсээ хүчлэлгүй, өөртөө итгэлтэй зогсдог мод шиг боловсорно гэсэн үг. Ингэвэл бүтээл аандаа төрнө. Гэхдээ энэ нь зөвхөн тэвчээрийн дүнд ирнэ, яг л үүрд мөнх орших мэт, маш тайван, өргөн цар хүрээтэй тэвчээрийн үрд. Би тэвчээрт өдөр бүр сурдаг, өвдөлттэйгөөр суралцдаг бөгөөд үүнд би талархаж байна: тэвчээр бол бүх зүйл юм!”

Урлаг бүтээх тэвчээр нь ганцаардмал тэвчээр бөгөөд урлаг, шинжлэх ухаан гэх мэт бүтээлч ажилд ганцаардал зайлшгүй шаардлагатай. Урлан бүтээгчид тэвчээрийг цаг хугацаа, сахилга батаар хүлээн зөвшөөрдөг. 1824 онд Евгений Делакруа залуу зураач байхдаа "Сэтгэлийг тэжээдэг гоо үзэсгэлэнгийн агуу бөгөөд хатуу санаагаар өөрийгөө тэжээгээрэй ... Ганцаардлыг хайж бай" гэж өөртөө зөвлөсөн байдаг.

Бүтээлч ажлын энэхүү амин чухал инкубацийн ганцаардлыг Рилке өөрийн залуу сурвалжлагчдаа өгүүлж, ингэхдээ эгээл бидэнд, бидний эндүү андуу ум хум боддог энэ үеийнхэнд сургамжлан захиж үлдээж буй мэт бичиж үлдээжээ.

"Бүх ахиц дэвшлийн нэгэн адил шүлэг, бүтээл чинь гүнээс гарах ёстой бөгөөд юунд ч дарагдахгүй, яарах боломжгүй өөрсдийнхөө нам гүм, саадгүй хөгжлийг өөрийн үзэл бодолд, оюун ухаанд үлдээгээрэй. Яг л эхийн хэвлийд үр тогтож, хүүхэд бүрэлдэж, тэгээд төрөх мэт. Сэтгэгдэл, мэдрэмжийн үр хөврөл бүр өөрийн оюун ухаанд хүрэхийн аргагүй харанхуйд, үгээр илэрхийлэхийн аргагүй, ухамсаргүйд бүрэн төгс болж, шинэ хүний ​​төрөх цагийг гүн даруу, тэвчээртэйгээр хүлээнэ. Бүр тодруулж хэлэхээд тийм ганцаардал гэдэг зөвхөн уран бүтээлчийн ойлгох, бүтээх гэх мэт амьдралд амьд байна.

Тэрээр, Гётегийн бусдын бүтээлч хөдөлмөрт тохирсон цорын ганц зөв хариултын тухай мэргэн ухааныг давтаж, бичжээ.

"Урлагийн бүтээлүүд нь хязгааргүй ганцаардлын шинж чанартай бөгөөд ийм бүтээлүүдэд шүүмжлэлд өртөх бараг юу ч байдаггүй. Зөвхөн хайр л тэднийг шүүрч авч, барьж, чиглүүлж чадна".

А.Долгор

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 9 цаг 6 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top