x

Монгол улсын аварга тариаланч Д.Бямбатөгс: Ногоо тарих ажлыг сэтгэлээсээ хийвэл шимийг хүртэнэ

Нутаг орондоо Банш хэмээн авгайлагддаг Монгол улсын аварга тариаланч Доржийн Бямбатөгс гуайн тариан талбай дээр саатсан тэмдэглэлээ хүргэж байна


Дэлхий сар хоёр нэг нэгэндээ яаж уягдаж, хэн хэнээ хэрхэн тойрч тойглодгийг ажаад “энэ шинэ сар шүү, эгэх хуучин он шүү” гэж зурж, зурхайлдаг. Энэ жил тогтсон аман мэндчилгээ зөрж зурагдсан илүү сар Монголын минь хөдөө талаар зуншив. Наймдугаар сар давчихсан, найр хавтгайрч намар наашилсан ч аргын тооллоо дагадаг малчин ард минь “сайхан зусаж байна уу” гэж нэг нэгэнтэйгээ мэнд мэдэж өнжив. Ийм нэг илүү сартай зуны сүүлийн өдрүүдийн нэгэнд аав бид хоёр шаргал, бараанаар хоолой дүүргэн суух Шаргын говийн Баянбүрд, нутгийнхны ярьж заншсан “Хоршоолол” гэх газар дөрөө мулталсан юм.

Хоршоолол гэж ярьж дадсан энэ газрын суурийг тэртээ хорьдугаар зууны дунд үед Хөдөлмөрийн баатар  Лодойхүү гуай тавьсан аж. Тухайн үеийн бүтэн нэрээр “Говийн хөгжил хоршоолол”. Надад говь гэхээр элсэн манханууд нэг нэгнийхээ шилийг дараад, нарны цацрагаар элсний ширхэг бүр нь тоглож алтраад шаргалтах ёстой гэдэг зураг сэтгэлд буугаад байдаг юм.

Үнэндээ Шарга нутаг Хасагт хайрхан уулын хараа бараанд хамгаалагдаж, ардуураа Дарвийн цэнхэр уулс, урдуураа Хар азарганы нуруугаар хүрээлэгдэн уулсын дунд суудаг, уулнаасаа уруудаж ирсэн усны мэт жижиг жижиг чулуудын нэгдэл, өндөр Алтай бүрдэл билээ.

Мэдээж өнө эртнээс өнөөх хүртэл уламжилж ирсэн нүүдлийн мал аж ахуй нутгийн иргэдийн амьжиргааны цөм эх үүсвэр байсаар байгаа. Гэтэл зорьж ирсэн газрын энэ судагт газар тариалан голлох үүрэгтэйг нүдээр хараад догдлох сэтгэл төрж байв. Өөрчлөгдөж буй уур амьсгалын балгаар ингэдэг үү, угаас нэмэх хасах хэмийн өндөр үелзэлд байдаг болоод тэр үү говь нутаг минь салхилахыг харин ч нэг үзүүлнэ шүү дээ. Бүр ч нэг авч шидэх нь үү дээ гэмээр савлана. Дайраад, буугаад мордсон гадны хүний зүрхэнд ч үлдэм ил хэцүү салхи, шуургаараа энэ нутаг алдартай.

Аа яаяа, салхитай шүү гэж дурсдаг гадны ямар ч хүний сэтгэлд өөр нэг зүйл уягдчихсан байдаг. Тэр бол шаргын шийгуа (тарвас). Шаргын шийгуа говийн наранд ангасан хүний цангаа тайлах шидтэй, ам дүүрэн арааны шүлс асгаруулах чихэрлэг шүүстэй, ногоон хальс хүртэл нь шунаж, шимж мөлжим, үрийг нь ч хаялгүй залгичихмаар санагдам сайхан амттай. Энэ амтыг тарьж ургуулдаг тэр хүн бол өнөөдрийн энэ бичвэрийн гол эзэн. Тавин жил хүрз атган, атар эзэмшиж буй Монгол улсын аварга тариаланч, арав арван жилээр атар амжилттай эзэмшсэн ойн хүндэт медальт Доржийн тав дахь хүү Бямбатөгс. Нутгийнхны хүндэтгэн авгайлдгаар Банш гуай. Тэрээр Лодойхүү баатрын байгуулсан энэ нэгдэлд анхнаасаа шахуу тариалан эрхэлжээ. Эдүгээ тавь дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Түүний хувьд уншиж сураад дараагаар нь эзэмшсэн эрдэм нь төмс тарих байв. Анхандаа төмс, лууван, манжин, байцаахан тарьдаг байсан бол жил ирэх тусам сортоо баяжуулж, энэ жил талбай дээрээ газрын алим, шар шийгуа, өргөст хэмх, улаан лооль зэрэг нарийн ногоо ургуулан хураахын зэрэгцээ улиас, бургас зэрэг мод үрслүүлж байна.

Тэрээр говьд тариалан эрхлэхийн давуу талыг хэлэхдээ, говийн өгөгдөл дулааны агууламж нь зохиомлоор үүсгэх хүлэмжийн хэмтэй адилхан тул ургахгүй гэх зовлонгүй нэмээд уулын ус бууж ирдэг тул гантай жилд ч ургацаа өгдөг хэмээн онцолж байсан юм.  

Зочинтойгоо талбай дээр нь хуучилж суухад зун байв шүү дээ. Намартаа амжаад бичлэгийн баатраа түмэнд түгээгээд алдаршуулчихна даа гэж хөглөж явтал нэг мэдэхэд модод шарлаж амжаагүй хөлдчихсөн аравдугаар сартай нүүр золгов. Танд доор дэлгэх энэ яриаг хальсанд буулгаад тавь ч хоноогүй байгаа хэдий ч тэр цаг хугацаа, энэ уур амьсгал тэс өөр болчихсон байгааг цохоод нэг тэмдэглэчихье. Бид ер ийм бор хоногийг элээж байна шүү. Элит, люкс, инфлүүнсэр байх гэж хэт хичээсэн, гоёчилсон, хурдатгасан хуурамч тансаг амьдралаар нүдээ хэтэрхий боолгоод, тархиа гүн угаалгаад байна уу даа.

Гэтэл салхиндаа сэмэрч, нарандаа алтрах байгаагаараа тансаг амьдрал гэдэг хичнээн ганган, дулаахан, өег вэ. Тууштай байдал амьдралын хамгийн чухал чанар шүү гэж бид мэднэ. Нутгийнхны дууддагаар Банш гуайн тавин жилийн газрын хэвлийдээ үнэнч, хийж буй хөдөлмөртөө сэтгэлээ шингээсэн нь миний үеийнхний хайгаад байдаг тууштай зан байна шүү гэх бодол аяны төгсгөлд олзлов. 

Б.Бүжинлхам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 9 цаг 21 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top