УИХ-ын чуулганаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Монголбанк ипотекийн зээлийг ирэх оноос зогсоох талаар мэдээллээ.
Тэрээр "Монголбанк ипотекийн зээлийг ирэх оноос зогсоох гэж байгаа. Учир нь тус зээлийг Цар тахлын хуулийн дагуу олгож байгаа юм. Олгож байгаа эх үүсвэрийн хувьд эргэн төлөлтөөс санхүүждэг. Энэ хөтөлбөр өөрөө өөрийгөө санхүүжүүлэх хэмжээнд очсон. Энэ утгаараа 2023 оноос Монголбанк хуулийн дагуу ипотекийн зээлийг олгож болохгүй. Тэгэхээр Засгийн газрын нэг агентлаг, аж ахуйн нэгжээр дамжаад энэ хөтөлбөр цаашид хэрэгжих боломжтой гэж харж байна" гэлээ.