x

"Ханаж цаддаггүй шүтэн бишрэгчдийн боолчлол"

"Таймс"-д нийтлэгдсэн "Шаргал үст" киноны тойм...

Тэр ер бусын авьяастай жүжигчин байсан. Гэхдээ дахин нэг удаа найруулагч нь түүний сэтгэл дотрыг уудлахаас илүүтэй гадаад төрхийг нь үзүүлэхээр чармайв.

“Blonde” Найруулагч: Andrew Dominik,

Төрөл: Намтарчилсан романтик драма,

Ангилал: NC-17,

Үргэлжлэх хугацаа: 2 цаг 47 минут

Мэрилин Монрогийн 36 жилийн турш туулж өнгөрүүлсэн бүх доромжлол, түүний гэр бүлийн эмгэнэлт явдал, эцэггүй өссөн, эхийн хүчирхийлэл, асрамжийн газарт өнгөрүүлсэн хугацаа, дааж давахад бэрх ядуу амьдрал, кинонд тийм ч жинтэй биш дүрүүд, сэтгэцийн өвчинтэйгөө тэмцэж буй төрх, мансууруулах бодис хэрэглэхтэй холбоотой асуудлууд, бэлгийн хүчирхийлэл, ханаж цаддаггүй шүтэн бишрэгчдийн боолчлолыг төвөө болгосон киноны планууд. Ядаж л Мэрилин Монро өөрөө бөөлжис хүрэм энэ киноны бүдүүлэг байдлыг амьд ахуйдаа даван туулах шаардлага гараагүйд тайвширч болох юм.

Холливууд үргэлж өөрсдийгөө мөлждөг, тэр дундаа үхэгсдийн ясыг барж иддэг нь хэвийн үзэгдэл. Хохирогчид болон амиа алдсан хүмүүсийн тухай дуртайяа кино хийх нь гайхах зүйл биш. Гурван жилийн өмнө "Жүди" хэмээх намтар кинонд Рене Зеллвегер Жуди Гарландын зовлонт амьдралын төгсгөлийг бүтээсэн. Харин "Шаргал үст" нь Монрогийн аз жаргалгүй бага наснаас эхэлж, нүд гялбам алдар нэр, сэтгэлээр унагам харгис харилцаа, эрүүл мэндийн тоо томшгүй олон асуудал, сүйрлийг эргэн сануулж, бараг гурван цаг үргэлжилнэ. 

Кино нь Мэрилины алдар нэрийн оргилд хүрсэн үеийг харуулсны дараа Норма Жин хэмээх гунигтай, ганцаардмал бяцхан охин, сэтгэцийн хувьд тогтворгүй ганц бие ээж Глэдис (Жулианна Николсон)-ийн эргэн тойронд очдог. Түүний хүүхэд нас бол аймшгийн шоу. Глэдисий хүйтэн, хэрцгий зангаас залхсан Норма Жин төд удалгүй насанд хүрэгсэд рүү мөлхдөг (Ана де Армас хэтрүүлсэн бол торгууль төлнө). Тэрээр cheesecake сэтгүүлийн загвар өмсөгчөөр ажиллаж эхлэх бөгөөд удалгүй кино урлагт хөл тавьсан нь бас нэгэн хар дарсан зүүд болно. Энэ хүртэл өрнөсөн маш олон зүйлийг туулсны дараа түүнийг ноён Зи гэх эр хүчиндэх бөгөөд үүнийг Монрог од болгосон 20th Century Fox студийн тэргүүн Даррил Ф.Занукаас сэдэвлэсэн бололтой.

"Шаргал үст"-ыг 2000 оны Жойс Кэрол Оатсын Монрогийн амьдралын тухай 738 хуудас зохиомол түүхээс сэдэвлэжээ. Романдаа Оатс түүхэн тэмдэглэлийг ашигласан боловч баримтаар тоглохдоо гаргууд нэгэн. Тэрээр Монрогийн амьдралаар холион бантан хутгаж, эелдэг бус ерөнхийлөгч Жон Ф.Кеннедитэй харгис хэрцгий харилцаанд орсон тухай өөрийн бодлуудыг бусдад түгээдэг. Шүүмжлэгч Элейн Шоуалтер номын оршил хэсэгт "Оутс Монрог ХХ зууны Америкийн секс бэлгэ тэмдэг болгон ашигласан" гэж бичжээ. Шоуалтер хэмээх эмэгтэй хожим нь энэ номон дахь Монрог "хохирогчоос ч илүү байсан" хэмээн тодорхойлжээ. "Шаргал үст" киноны зохиолч, найруулагч Эндрю Доминик Монрогийн тухай тэр хэсгийг уншаагүй бололтой. Түүний Норма Жин, төдөлгүй дур булаам, зэвүүцэм бүтээл болох Мэрилин Монро нь хохирогчоос өөр юу ч биш.

Киноноос үзэгчид жил өнгөрч, алдар нэр нь өсөх тусам хүмүүс түүнтэй зүй бус харилцаж буйг, тэр ч бүү хэл түүнд хайртай гэж хэлдэг хүмүүс хүртэл дахин дахин хүчирхийлэлж буйг харна. Залхуу эрчүүдийн олз, ядмаг инээмсэглэлтэй эмэгтэйчүүдийн сониучирхал (Монрогоос ялгаатай нь энэ Мэрилин гэх эмэгтэй найз нөхөдгүй) дунд тэрээр бусдад үзүүлэх нөлөөгөө мэддэг ч юу ч хийж чадахгүй. Чичирхийлсэн инээмсэглэлээрээ тэр хэзээ ч өөрийнхөөрөө байх боломжгүй амьдралыг туулж, бүдэрдэг.

Энэ хөрөгт дутагдаж байгаа зүйл бол Монрогийн зан чанар, дотоод амьдрал, оюун ухаан, сэтгэлийн тэнхээ, хар бор амьдралын онч ухаан, тэсвэр хатуужил, түүний улс төрийн сонирхол, мэдлэг огт багтаагүй. Түүний жүжигчний хувьд гаргасан тууштай байдал, мэргэжлийн хүсэл эрмэлзлийнх нь мөн  чанар зэрэг дутагдаж байв. (Энтони Саммерс "Дарь эх: Мэрилин Монрогийн нууц амьдрал" номондоо дурьдсанчлан тэрээр өөрийн “Мэрилин Монро продакшн” корпорацийг байгуулжээ). “Шаргал үст” киног үзээд би Доминик ер нь Мэрилин Монрогийн тоглосон киног үзэж байсан юмуу гэж гайхсан. Учир нь тэр бол зүгээр л үзэсгэлэнтэй эмэгтэй биш, гайхалтай авьяас чадвартай, хошин мэдрэмжтэй, Холливудын жинхэнэ суу билэг байсан юм.

Зохиомол түүхийг яаж ч зохиосон үнэнтэй харших кино бүтээгчид кинон дээр үнэнээс "онгод авсан", эсвэл "үндэслэсэн" байдаг. "Шаргал үст" киног "уран зохиолын" гэж шууд зарлаагүй, гэхдээ л ердийн илэн далангүй тайлбарыг агуулсан байдаг. Мэдээжийн хэрэг энэ бол 20-р зууны хамгийн алдартай эмэгтэйчүүдийн нэг Монрогийн тухай, түүний алдар нэр, амьдралыг эргэн харахыг хичээсэн. Доминик чин үнэндээ түүнийг зүгээр л шинээр "мөлжсөн" байна.

"Шаргал үст" киноноос Мэрилиний анхны дэлгэцийн дүр нь түүний өгзөгт анхаарал хандуулсныг үзүүлдэг. Уг кино нь 1955 онд Монрогийн тоглосон Билли Уайлдерын "Долоон жилийн загатнаа" хэмээх хамгийн алдартай инээдмийн хар цагаан киноны богино хэмжээний сценийг бүтээж буйгаар эхэлнэ. Уг кинонд хөршдөө шунаж буй гэрлэсэн эрийн тухай үзүүлдэг . Зураг авалтын үеэр өнөөх алдарт метроны сараалж дээр зогсож буй Монрогийн хуниастай цагаан даашинзыг хоёр удаа дэрвүүлж, гуяыг нь ил гаргахыг харуулна. "Долоон жилийн загатнаа" кинонд Монро зөвхөн хөлөө нүцгэлдэг ч зураг авалтын үеэр үзэгчдийн дундаас олон хүн түүнээс ихийг харсан бололтой.

"Шаргал үст" киноны үлдсэн хэсэгт Доминик Мэрилиний даашинзыг өөрийнхөө сэдэвт нийцүүлэхийг хичээж. Тэрээр өөр өөр харьцаа ашиглаж, өнгө, хар цагаан хоёрын хооронд шилждэг. Түүний хамгийн давтагдашгүй зургуудыг хуулбарласан. Мэрилин "Ниагара"-г хийж байх үед түүний хоёр амрагтайгаа хуваалцаж байсан ор нь хүрхрээ болж хувирдаг шиг хааяа дижитал шидтэнгүүдийг ашиглаж. Өөрөөр хэлбэл, Доминик нь кино болон бодит амьдралын хоорондох заагийг дахин дахин бүдгэрүүлдэг.

Гэвч Доминик эдгээр ертөнцийн хоорондох ялгааг арилгаснаар Мэрилинийг бурхан биетэй, секспот, постерийн зурагнаас цаашгүй, зар сурталчилгааны дүр болгон бууруулах, шүүмжлэхийг оролдсон бололтой. Түүнд Мэрилин гэж байхгүй, зүгээр л нулимс, хохирол, секс, дахиад маш олон секс. Мэрилин үр хөндөлт хийлгэж байх үед Доминик биднийг хоёр удаа (нэгэнд нь өнгөтөөр, нөгөөд нь хар цагаанаар) түүний үтрээнд оруулах нь үнэхээр тайлбарлах аргагүй. Энэ нь түүний умайн хүзүүг үзүүлэх гэсэн, эсвэл ургийн үзэл бодлыг илэрхийлж байгаа эсэхийг би одоог хүртэл сайн мэдэхгүй байна. Доминик Монрогийн үтрээнээс холдохгүй байсан тул түүний бусад хэсгийг харж чадахгүй байв.

Тиймээс киног уран сайхны хог гэж үзэхэд амархан; алдсан боломж гэдэг нь эргэлзээгүй. Монрогийн амьдрал хэцүү байсан ч Доминикийн ойлгож чадахаас илүү олон зүйл байсан бөгөөд үүний нотолгоо нь түүний үлдээсэн “Ноёд шаргал үстийг илүүд үздэг”, “Саятантай хэрхэн гэрлэх вэ”, “Зарим нь халууханд дуртай”, “Мэдрэмжтэй” зэрэг хараал идсэн бүхэл бүтэн кино намтар байдаг.

“Шаргал үст” киног дүгнэхэд түүний үзүүлбэрүүд түүний зовлон зүдгүүрээс үүдэлтэй бөгөөд ямар нэгэн тохиолдлоор, хувь тавилангаар, эсвэл ямар нэг ид шидээр "ид шидийн секс бөмбөг" болчихно. Энэ нь маш бүдүүлэг бөгөөд үнэнээс хол зүйл. Хэрэв Доминик Монрог эрэгчин махчдын золиосноос илүү байсан гэдгийг сонирхохгүй, эсвэл ойлгох чадваргүй бол энэ кинонд тэр өөрөө л өрөвдөлтэй дүрд орсонтой холбоотой юм.

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 9 цаг 20 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top