x

"Вагонд гурван хүн зорчиж байсан ба хүний амь нас эрсдээгүй"

Энэ сарын 9-ний өдөр ёслол төгөлдөр нээлтээ хийсэн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн хүнд даацын төмөр замын ачааны галт тэрэг осолдож, унажээ. Осол Зүүнбаян өртөөнөөс 75 км зайтай Хулангийн Шанд гэх газарт болсон байна. Галт тэрэг өнгөрсөн шөнө 23:30 цагийн орчимд хөдөлж, 24:00 цагийн орчимд ослыг бүртгэжээ. Ослын газарт тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ажиллаж байна. Энэ талаар Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл хийлээ. 

С.Бямбацогт:

-"Урьд шөнө Дорноговь аймгийн Улаанбадрах суманд осол болсон. Зүүнбаян өртөөнөөс Ханги-Мандлын төмөр замын чиглэлд ачаа ачсан "Монголиан транс ложистик" компанийн вагон замаас гарч унасан осол боллоо. Зүүнбаян өртөөнөөс 70 км зайтай Хулангийн Шанд гэх зөрлөгт уг осол гарсан. Өнгөрсөн шөнө 23:30 цагийн орчимд хөдөлж, 24:00 цагийн орчимд уг осол бүртгэгдсэн байна. Нийтдээ цуваанд 17 вагон явж байсан. 14 нь төмөр замын ресс төмөр, гурав нь төмөр замын дэр ачсан байсан байна. Ханги-Мандлын төмөр замын бүтээн байгуулалтыг барьж буй ачаа байсан. Ачсан ачаатай вагон замаас гарч унасан. Вагонд гурван хүн зорчиж байсан. Биеийн байдал гайгүй, хүний амь нас эрсдээгүй. Ослын шалтгааныг газар дээр нь тодруулсан. Урьдчилсан байдлаар вагон хурд хэтрүүлсний улмаас замаас гарсан байх гэсэн дүгнэлт гарсан. Вагоны машинист мөн согтуу байсан гэх мэдээлэл ирж байна. Энэ асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа.

Вагонд байсан хоёр хүний согтолтын зэрэг нэг бүхлээс дээш гарсан. Төмөр зам чанаргүй болсноос гэдэг зүйл яригдаагүй байна. Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замыг Монголчууд өөрсдөө барьсан. Энэ ондоо багтаагаад улсын комисс хүлээн авна. Одоогоор туршилтын тээвэр хийгдэж байна. Нэмэлт мэдээлэл өгөхөд төмөр замын салбар олон төмөр замтай болсон. Хуучин ганцхан Улаанбаатар төмөр замтай байсан бол, Монголын төмөр зам, Зүүнбаян төмөр зам, Тавантолгой, “Монголын транс ложистик” төмөр зам гэх олон төмөр зам бий болсон. Эдгээр төмөр замыг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах шаардлага гарч буй. Тухайлбал, Монголын төмөр зам төрийн өмчит бодлого зохицуулалтын газар харьяалагддаг. Зүүн баян-Тавантолгой төмөр зам Уул уурхайн яам буюу “Эрдэнэс таван толгой”-н харьялалд байдаг гэх мэт төмөр замын бодлого, нэгдсэн зохион байгуулалт алдагдсанаар сахилга дэг журам, хариуцлагын тогтолцоо алдагджээ. Цаашдаа аюулгүй байдалд анхаарч ажиллах ёстой" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллана 1 цаг 7 мин 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана 1 цаг 25 мин Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 1 цаг 38 мин "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! 2 цаг 35 мин Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 6 цаг 58 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 7 цаг 4 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 7 цаг 25 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ 7 цаг 37 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно 7 цаг 44 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай 7 цаг 50 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ 8 цаг 1 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал 8 цаг 5 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав 8 цаг 11 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Өчигдөр 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Өчигдөр 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Өчигдөр 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Уржигдар 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Уржигдар 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Уржигдар 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Уржигдар 09 цаг 52 мин
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль батал... Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал ... Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өг...
Top