НӨАТ-ын сугалааг аравдугаар сарын 1-нээс шинэчилсэн байдлаар явуулахаар болсон билээ. Шинээр эхлэх тохирлыг ирэх сарын 12-ны 13:00 цагаас орон даяар шууд явуулахаар болсон байна. 2022 оны есдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авалт хийсэн баримтаар тохирол явагдана.
НӨАТ-ын сугалааны тохиролд,
-
3 орон таарвал 40,000 төгрөг
-
4 орон таарвал 60,000 төгрөг
-
5 орон таарвал 100,000 төгрөг
-
6 орон таарвал 500,000 төгрөг
-
7 орон таарвал 5,000,000 төгрөг
-
8 орон таарвал 10,000,000 төгрөгийн урамшуулал авах юм.
Дашрамд, сугалааны тохирлыг eBarimt аппликэйшний "Сугалаа" цэсээр шууд үзэх боломжтой юм.
НӨАТ-ын сугалаанд орсон таван өөрчлөлт:
-
Та хаана ч явсан НӨАТ-ын сугалааны азтан тодруулах нэвтрүүлгийг үздэг болно. Та ebarimt аппликейшнаар сугалааны тохирлоо үзэхээс гадна таны баталгаажуулсан баримт хэрхэн оролцож байгааг хянах боломж бүрдсэн. Мөн азтан болж байгаа төлбөрийн баримтын байршил зэрэг мэдээллүүдийг тухайн цаг үед нь авч чадна.
-
Та 51+ баримт бүртгүүлбэл азтан болох магадлал өсөж, урамшууллын дүн ч нэмэгдэнэ. Жишээ нь та 3 баримт бүртгүүлсэн байгаад 3 орон таарвал 30,000 төгрөгийн урамшуулал авах бол 51+ баримт бүртгүүлсэн бол 60,000 төгрөгийн урамшуулал авна. Энэ нь олон баримт бүртгүүлдэг хүмүүсийг урамшуулах бодлого юм. Нөгөө талаас баримтын баталгаажуулалтыг дэмжсэн бодлого юм.
-
Азтан танд нэмэлт урамшуулал өгнө. Таны амьдарч байгаа орон нутагт НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг өмнөх онтой харьцуулж, баримт хэвлэлт нэмэгдсэн хувиар сугалааны хонжвор дээр нэмж урамшуулал бодогдоно . Жишээ нь та Дархан-Уул аймгийн иргэн бөгөөд 9 баримт бүртгүүлснээс 3 орон таарч 30,000 төгрөгийн азтан болсон гэж бодоод нэмэлтийг тооцоолъё. Өмнөх онтой харьцуулсан харьцуулалтыг Татварын ерөнхий газраас судалж өгөх юм. Дархан –Уул аймаг 23% -иар баримт хэвлэлт өссөн гэж бодоход 30,000*(1+23) =36,957 төгрөг болж нэмэгдэн азтаны дансанд орох юм.
-
Хонжвор бүр эзэнтэй. Өмнө нь НАЙМАН орон таарахгүй тохиолдолд супер хонжворыг дараагийн тохирол руу шилжүүлдэг байсан бол одоо найман орон таартал нь бөмбөлгөө үлээлгэх юм. Ингэснээр хонжвор бүр эзэнтэй болно.
-
Есдүгээр сарын төлбөрийн баримтаар сугалааны арга хэмжээг 10 сард зохион байгуулна. Тиймээс иргэд та бүхэн хаанаас худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа заавал авч, авсан баримтаа марталгүй баталгаажуулаарай.