БОАЖЯ гадаах нийтийн эзэмшлийн талбайгаа тохижуулж дуусчээ. Энэ ажлыг "Монпеллетс" ХХК, "Империал кастел" ХХК, "Энх-Ялгуун" ХХК, "Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо", "УБТ Гарден" ХХК, "Үржих Үр" ХХК, "Инасус" ХХК-иуд хамтран гүйцэтгэсэн байна.
Уг байгууламжид Булган аймагт үйл ажиллагаа эрхэлдэг таримал өвс, малчдаас авсан угаагаагүй хонины ноосон органик бордоо, найман сая хаягдал дугуйгаар байгальд ээлтэй аргаар боловсруулан хийсэн зөөлөвч буюу дэвсгэр, хог хаягдлын эсрэг подон ашиглан хийсэн сандал, ширээ, цэцгийн мандал зэргийг суулгажээ.
Тодруулбал, байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнээр талбайг тохижуулсан байна. Мөн үндэс нь хязгаарлагдах боловч ургалт цэцэглэлтэд нөлөөлөхгүй, өнгөө алдахгүй ургах нийт 32 төрлийн мод, бут тарьсан байна.