Эрчим хүчний салбарын нөхцөл байдал хүнд байгаа талаар мэргэжилтнүүд мэдээлж буй.
Цахилгааны тарифыг нэмэгдэх талаар Сангийн сайд Б.Жавхлан дараах мэдээллийг өглөө.
Тэрээр "Өрхийн тарифыг хэвээр үлдээж, аж ахуйн нэгжийн тарифыг чөлөөлөхөөр болсон. Эрчим хүчний салбарын томоохон хөрөнгө оруулалтыг төсвөөс хийж байгаа. Мөн төрийн байгууллагын тариф нэмэхийг төсвийн бодлогоор дэмжиж байгаа.
Тодруулбал, ус, дулаан, цахилгаанаа төсвөөс санхүүжүүлдэг төсвийн байгууллага дээр урсгал зардлыг нэмэгдүүлж тооцсон" гэв.