Хорих ангид хүн нас барсан талаар ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү товч мэдээлэл өглөө.
Тэрээр "Хорих ангид хүн нас барсан тухай дуудлага мэдээлэл ирээд, цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Амь хохирогчийн нас барсан шалтгаан задлан шинжилгээний эцсийн хариугаар тодорхой болно. Шүүх эмнэлгийн шинжилгээ хийх журамд зааснаар задлан шинжилгээний хариуг ажлын 3-21 хоногт гардаг" гэлээ.
Сануулахад, өмнө нь хорих ангид шүүгч амиа алдаж, хариуцлага алдсан албан тушаалтнууд чөлөөлөгдөж байсан билээ.