x

Б.Батцэцэг: Абэ Шинзогийн гэгээн дурсгалыг Монголын ард иргэд үүрд дурсан санах болно

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяши-тай 2022 оны Есдүгээр сарын 26-ны өдөр Токио хотноо уулзалт хийв.

Сайд Б.Батцэцэг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын төр, засаг, ард түмнийг төлөөлөн Ш.Абэ-тай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцон хүндэтгэл үзүүлж буйг дурдав. Мөн тэрээр Ш.Абэ агсан нь Монгол Улсад гурван удаа айлчилсан Ерөнхий сайд төдийгүй Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч, хоёр улсын харилцааны түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан Эрхэм гэдгээр түүний гэгээн дурсгалыг Монголын ард иргэд үүрд дурсан санах болно гэдгийг тэмдэглэв.

Гадаад хэргийн сайд Ё.Хаяши Монгол Улс Япон Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаанд өндөр ач холбогдол өгч, Ерөнхий сайд Ш.Абэ-тай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ биечлэн оролцож байгаад талархал илэрхийлэв. Мөн тэрээр Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, сайд Б.Батцэцэгтэй хоёр улсын харилцааны ирэх 50 жилийн хэтийн төлөвийн талаар санал солилцсондоо сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Уулзалтаар талууд хоёр талын харилцаа, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов. Тухайлбал, Гадаад хэргийн сайд Ё.Хаяши-гийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр ярилцаж, тохиролцсон зүйлсийг ажил хэрэг болгоход анхаарч, идэвхтэй хамтран ажиллахаа нотлов. Мөн 2022 онд хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлалын бэлтгэл ажлын талаар санал солилцож, энэ хүрээнд Монгол, Японы Төр, хувийн хэвшлийн X дугаар зөвлөлдөх уулзалтыг энэ онд багтаан зохион байгуулахаар санал нэгдэж, хоёр улсын Гадаад харилцааны яамд хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалтыг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр тогтов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллана 1 цаг 30 мин 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана 1 цаг 48 мин Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 2 цаг 0 мин "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! 2 цаг 58 мин Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 7 цаг 21 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 7 цаг 27 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 7 цаг 48 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ 8 цаг 0 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно 8 цаг 6 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай 8 цаг 13 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ 8 цаг 24 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал 8 цаг 27 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав 8 цаг 34 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Өчигдөр 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Өчигдөр 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Өчигдөр 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Уржигдар 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Уржигдар 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Уржигдар 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Уржигдар 09 цаг 52 мин
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль батал... Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал ... Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өг...
Top