БНСУ руу зорчихоор виз мэдүүлэх иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан визийн материал шалгах хугацаанд өөрчлөлт оруулж буй тухай Монгол дахь ЭСЯ-наас мэдээллээ.
Тодруулбал ангилал тус бүрээр визийн хариу олгох хугацааг ажлын өдрөөр тооцох юм байна.
Үүнд:
-
Эмчилгээ, виз авах зөвшөөрлийн код: 7 хоног
-
Байгууллага болон гэр бүл (Эхнэр/нөхөр болон шууд хамаарал бүхий гэр бүл)-ийн урилга, сургалтын виз: 15 хоног
-
Богино хугацааны аяллын визийн (Олон удаагийн виз хамаарна) хариуг 30 хоногт өгнө.
Гэрлэлт цагаачлагчийн эцэг эх, гэр бүл (F-1-5) визийн хувьд виз мэдүүлсэн өдрөөс хойш 1 сар, гэрлэлт цагаачлалын виз (F-6) мэдүүлсэн өдрөөс хойш 2 сар (өмнөхтэй адил) байна.
Түүнчлэн виз мэдүүлэх иргэдийн тоо хэмжээ болон виз мэдүүлж буй иргэний хувийн нөхцөл байдлаас хамааран визийн материал шалгах хугацаанд өөрчлөлт орох боломжтой аж.