x

Монгол, Исландын зарим төрлийн паспортыг визээс чөлөөлнө

Монгол Улсаас Бүгд Найрамдах Исланд Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Жанабазар Бүгд Найрамдах Исланд Улсын Ерөнхийлөгч Гудни Торласиус Ёоханессонд 2022 оны есдүгээр сарын 13-ны өдөр Итгэмжлэх жуух бичиг өргөн барилаа.

Элчин сайд Т.Жанабазар Ерөнхийлөгч Гудни Торласиус Ёоханессонтой уулзахдаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо.

Тэрбээр Исландын Хүүхэд болон боловсролын сайд Осмундур Дадасон, Хүнс, загас болон хөдөө аж ахуйн яамны Байнгын төрийн нарийн бичгийн дарга Бенедикт Орнасон, Хүрээлэн буй орчин, эрчим хүч, уур амьсгалын яамны Бодлого зохицуулалт, олон улсын хамтын хамтын ажиллагааны газрын ерөнхий захирал Хуги Олафссон, ГХЯ-ны Байнгын төрийн нарийн бичгийн даргын орлогч Анна Ёоханнсдоттир, Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын ерөнхий захирал Рагнар Кристянссон, хоёр талын харилцааны газрын захирал Элин Сигурдардоттир, Хүний нөөцийн чадавхыг хөгжүүлэх олон улсын төвийн ерөнхий захирал Нина Ёонсдоттир, Исландын судалгааны “РАННИС” хүрээлэнгийн ерөнхий захирал Огуст Ингдорссон зэрэг албаны болон бизнесийн зарим төлөөлөлтэй уулзав.

Элчин сайд Т.Жанабазар хоёр орны харилцаа нь ардчилал, хүний эрх,  эрх чөлөөг дээдэлсэн нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан хөгжиж буйг дурдаж, хоёр тал газрын гүний дулааныг ашиглах, байгаль орчин, ногоон технологи, боловсрол болон эрдэм шинжилгээ, судалгааны салбарт хамтран ажиллаж, хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов.

Энэ үеэр тэрбээр Исландын Засгийн газрын “Хүний нөөцийн хөгжил, байгалийн баялгийн тогтвортой ашиглалт болон нийгмийн өөрчлөлтийн төлөөх олон улсын Төв”-ийн шугамаар манай мэргэжилтнүүдийг газрын нөхөн сэргээлтийн чиглэлээр идэвхтэй сургаж буй нь манай хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр болж буйг тэмдэглэж, цаашид газрын гүний дулаан, жендерийн тэгш байдал, загасны аж ахуйн чиглэлээрх хөтөлбөрүүдэд Монголын холбогдох байгууллага, их, дээд сургуулиуд, судалгааны хүрээлэнгийн алба хаагчдыг хамруулан давтан сургахаар ажиллах болсонд талархал илэрхийллээ.

Мөн Монгол, Исландын дипломат харилцааны 50 жилийг ойг хамтран тэмдэглэх, ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалтыг хийх, зарим төрлийн паспортыг визээс чөлөөлөхөөр тохиролцох зэрэг чиглэлээр цаашид хамтран ажиллахаар болов.

Мөн Элчин Сайд Т.Жанабазар Исландад ажиллах үеэрээ тус улсад оршин суугаа монгол иргэдийн төлөөлөлтэй уулзсан хэмээн ГХЯ-наас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллана 3 цаг 4 мин 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана 3 цаг 22 мин Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 3 цаг 35 мин "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! 4 цаг 32 мин Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 8 цаг 55 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 9 цаг 1 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 9 цаг 22 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ 9 цаг 34 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно 9 цаг 41 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай 9 цаг 47 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ 9 цаг 58 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал 10 цаг 1 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав 10 цаг 8 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Өчигдөр 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Өчигдөр 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Өчигдөр 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Уржигдар 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Уржигдар 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Уржигдар 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Уржигдар 09 цаг 52 мин
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль батал... Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал ... Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өг...
Top