x

“Дэлхийн экспортыг дэмжих форум”-ын бэлтгэл ажлыг хамтран хангах асуудлаар ярилцжээ

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Монгол Улсад 9 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж буй Олон улсын худалдааны төв (ОУХТ)-ийн дэд захирал хатагтай Дороти Тембо тэргүүтэй төлөөлөгчдийг Гадаад харилцааны яаманд хүлээн авч уулзав.

Уулзалтаар ОУХТ-тэй хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2023 оны Зургадугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж буй “Дэлхийн экспортыг дэмжих форум”-ын бэлтгэл ажлыг хамтран хангах асуудлаар харилцан мэдээлэл, санал солилцов.

Дэд сайд Б.Мөнхжин Дэлхийн экспортыг дэмжих форум нь манай улсын хувьд цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт, худалдаа, экспортыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд ОУХТ-тэй хамтран уг арга хэмжээг зохион байгуулахдаа баяртай байгааг тэмдэглэж, тус яам энэ арга хэмжээг зохион байгуулахад төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, тодорхой үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.

ОУХТ-ийн дэд захирал Хатагтай Дороти тус байгууллагын зүгээс ГХЯ болон МҮХАҮТ-тай хамтран боловсруулсан Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын замын зураглалын дараагийн үе шат болох “Үндэсний экспортыг хөгжүүлэх стратеги” төслийг хэрэгжүүлж эхэлж буйг дурдаад энэхүү төсөл нь Монгол Улсын төрөөс худалдааны салбарт баримтлах бодлого тэр дундаа уул уурхайн бус экспортын цогц бодлого боловсруулах, цаашид сонгосон бараа бүтээгдэхүүн тус бүрээр экспортын замын зураглалтай болоход чухал ач холбогдолтой бөгөөд үр дүнгээ өгч байгааг тэмдэглэв.

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин ОУХТ-ийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын худалдааг хөнгөвчлөх, монгол брендийн бүтээгдэхүүн бий болгох, экспортыг төрөлжүүлэх, ЖДҮ-ийг дэмжих, чадавхийг бэхжүүлэх зэрэг олон төслийг амжилттай хэрэгжүүлж, үр дүнтэй  хамтран ажиллаж ирснийг тэмдэглэж, талархал илэрхийлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллана 3 цаг 12 мин 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана 3 цаг 30 мин Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 3 цаг 43 мин "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! 4 цаг 40 мин Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 9 цаг 3 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 9 цаг 9 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 9 цаг 30 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ 9 цаг 42 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно 9 цаг 49 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай 9 цаг 55 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ 10 цаг 6 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал 10 цаг 9 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав 10 цаг 16 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Өчигдөр 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Өчигдөр 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Өчигдөр 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Уржигдар 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Уржигдар 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Уржигдар 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Уржигдар 09 цаг 52 мин
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль батал... Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал ... Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өг...
Top