x

С.Дэмбэрэл: Монголбанкинд гадаад валютын нөөцөө хянах ямар ч эрх мэдэл байхгүй. Тийм учраас нөөц өдрөөс өдөрт багасч байна

УИХ-ын гишүүн асан, эдийн засагч С.Дэмбэрэлтэй ярилцлаа.

-Он дуусахад хоёр сар гаруй хугацаа үлджээ. Өнгөрсөн хугацаанд өрнөсөн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Ойролцоогоор хоёр сарын дараа ДНБ-ий гуравдугаар улирлын мэдээллүүд гарах учиртай. Эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт 1.4 хувьтай гарсан. Энэ үзүүлэлтээс эдийн засаг тэлэх мөчлөгт орлоо хэмээн шууд дүгнэж болохгүй л дээ. Манай улсад 2019 оны төгсгөлөөс эхэлсэн эдийн засгийн бууралтын мөчлөг хэвээр үргэлжилж байгаа. Тиймээс он дуусахад үлдэж байгаа хоёр улиралд эдийн засаг ямар дүр зурагтай гарах талаар холбогдох байгууллагуудаас олон таамаг дэвшүүлж байна. ОУВС, Монголбанк, Сангийн яамнаас маш өлбөгөр буюу бага хэмжээний өсөлт үзүүлэх талаар таамаг дэвшүүлж байна. Миний хувьд жилийн эцэст эдийн засаг 1-2 хувийн өсөлттэй гарвал том амжилт гэж бодож байна. Чамлахаар чанга атга гэдэг дээ. Хасах руу орчихолгүй тэлэлтийн мөчлөг рүү орох эхлэл тавигдаж магадгүй хэмээн дүгнэж байна.Сүүлийн үед ковидын тархац буурч, хил гаалийн гацаа багасч байна.

Монгол Улсын ДНБ нэрлэсэн утгаараа нэмэгдэж, ААН-үүдийн үйл ажиллагаа нэмэгдэж байгаа хэдий боловч санхүүгийн мектор зогсонги байдалд орж, зээл олголт багассаж байна.

Өөрөөр хэлбэл, арилжааны банкууд болгоомжилсон хэвээр байна. Хэдийгээр 2020 онд дөрвөн улирал дараалан эдийн засаг хасахтай гарч, уналтад орж байсан үетэй харьцуулахад эдийн засаг бага боловч өссөн байна. Дэлхийн улс орнууд өмнө нь гаргаж байсан эдийн засгийн төсөөллөө өөрчилж, өөдрөг бус дүр зурагтай байгаа боловч хэт их доош орчихгүй болов уу. Гэхдээ 2008-2009 оны хямралыг хэн ч таамаглаагүй шүү дээ. Яг л өнөөдрийнхтэй ижил хэмжээнд өсөлттэй явж байгаад огцом уначихсан.Яг тэр үеийнх шиг шинж тэмдэг ажиглагдаж байгаа эсэх нь эдийн засагчдын дунд маргаан дагуулсаар байна. 2023, 2024 онуудад бүрхэгдүү өдрүүд үргэлжлэх ч тэлэлтийн мөчлөг рүү орж байна.

-Сүүлийн саруудад инфляц тогтмол өсч байна. Монголбанкнаас энэ жил инфляцийн түвшин зургаа нэмэх, хасах хоёр хувь байхаар төсөөлсөн. Гэсэн хэдий ч энэ төсөөлөл биелэх боломжгүй гэдэг нь нэгэнт тодорхой болчихлоо шүү дээ?

Инфляцийн тухайд 2021 оны арванхоёрдугаар сарын байдлаар 13 хувьтай байсан. Жилийн дундаж нь 7.1 гарсан. Харин энэ он гарсаар найман сар гарсан хэдий боловч инфляцийн хурд багасах үзэгдэл ажиглагдахгүй байна. Энэ онд инфляц жилийнхээ дүнгээр 13-14 хувьтай байх болов уу. Инфляцийн сарын хурд нь холимог буюу нэг сар нь өссөн бол, дараагийн сар нь буурах байдал ажиглагдаж байсан. Миний таамаглаж байгаагаар оны төгсгөлийн сарууд буюу 10,11,12 дугаар саруудад инфляцийн хурд буурвал ерөнхий дүнгээрээ 13-14 хувь руу буурах болов уу. Гэсэн хэдий ч энэ бол том тоо шүү дээ. Инфляцийн өнгөрсөн 20 жилийн түүхийг аваад үзэхээр Монголын инфляц найм дээр нэмэх, хасах 1.5 гэсэн түвшинд аргамжигдсан. Өмнөх арван жилд буюу 2000-2009 оны үед 12 гэсэн түвшинд аргамжигдсан. Харин 2010-1019 онд найм гэсэн түвшинд байсаар ирсэн. Өөрөөр хэлбэл, Монголбанкнаас инфляцийн зорилтыг найм орчим хувьтай байх хүлээлтийг бодлогоор бий болгосон. Хэдийгээр Монголбанкнаас 2022 онд тавьсан инфляцийн зорилт нь биелэхгүй байж болох ч аргамжигдсан түвшин рүүгээ буух хандлага байна гэсэн үг.

-Биелүүлэхгүй юм бол Монголбанкнаас инфляцийн зорилтот түвшинг тогтоох ямар хэрэгтэй юм бэ?

-Яагаад ийм зорилт тавьдаг вэ гэхээр эцсийн үр дүн нь тоондоо байдаггүй. Харин та бидний буюу олон нийт, бизнес эрхлэгчдийн инфляцийн тухай хүлээлтийг удирдахад гол зорилго нь оршдог. Тухайлбал, бизнес эрхлэгч ирэх онд эхлүүлэх төслөө хэрэгжүүлэхдээ инфляцийг тооцохдоо Монголбанкнаас зарласан инфляцийн түвшинг тооцож үзэж байх нь Монголбанкнаас явуулж байгаа бодлогод итгэж байна гэсэн үг. Олон хүний итгэл давамгайлаад ирвэл инфляцийг удирдахад илүү дөхөмтэй байдаг. Тэр талаасаа дунд хугацаанд хүлээлтийг удирдах замаар урагшаа харсан бодлого явуулж байна. Монголбанк институцийнхээ хувьд бие даасан, хараат бус бодлого явуулах учиртай.

Ямар нэгэн байдлаар Засгийн газар, УИХ-ын нөлөөнд байх ёсгүй. Энэ үүднээс аваад үзэхээр бие даасан хараат бус байдал руу өнгийх, хөндлөнгөөс орох байдал сүүлийн үед ихээхэн тохиолдож байна. Монголбанкны бодлогод шүүмжлэлтэй хандана гэдэг бол дуртай нь Монголбанкны ерөнхийлөгчийг УИХ, ЗГ дээр аваачиж загнана гэсэн үг биш. Мөнгөний бодлого гэдэг бол маш том бодлого байдаг л даа. Монголбанкны зорилтоо тодорхойлох бие даасан байдалд хөндлөнгөөс орох, шууд болон шууд бусаар халдах тохиолдол их байна. Цаашид УИХ энэ асуудалд анхаарах ёстой.

-Монголбанк төгрөгийн ханшийг тогтмол барих үүрэг хүлээдэг. Гэтэл сүүлийн саруудад валютын ханшийн өсөлт өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

-УИХ-ын зарим нэг гишүүд Монголбанкийг давхар мандаттай гэж ойлгодог. Өөрөөр хэлбэл, валютын ханшийг хүчээр барих ёстой байтал яагаад ханшийг барихгүй байна вэ. Монголбанкны үндсэн зорилго инфляциас гадна мөнгөний ханш гэж хэлдэг. Гэтэл хуулинд Монголбанкны үндсэн зорилтыг “Үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангана” хэмээн заасан.Валют гэдэг бол үндэсний мөнгөн тэмдэгт хоорондын харьцаа. Энэ бол зах зээлийн зарчмаар шийдэгдэх учиртай. Үндэсний аулгүй байдлын зөвлөлөөс өгдөг зөвлөмжийн дагуу гадаад валютын нөөцийг нэмэгдүүлж, тогтмол арвижуулж, ханшаа тогтвортой байлгах учиртай. Одоогоор манай улсын гадаад валютын албан нөөц багасч байна. Энэ нь валютын ханшийн өсөлттэй шууд холбоотой.

-Гадаад валютын албан нөөц цаашид ч багассаар байвал ямар үр дүн бий болох вэ. Ханшийг хүчээр барих боломж бий юү?

-Валютын хэмжээ багасах биш нэмэгдэж байвал ханш тогтвортой байна. Ханшийн талаар Монголбанкны хуульд “Ханш чөлөөтэй бөгөөд тогтвортой байх ёстой” хэмээн заасан. Зарим нэг хүний хэлж байгаа шиг ханшийг барих оролдлого хийж валютын нөөцөө барчих юм бол гадаад валютын албан нөөцгүй болно. Тухайлбал, 2006-2021 оны байдлаар манай улсын гадаад валютын нөөц дөрвөн тэрбум ам. долларт хүрсэн байсан. Гэтэл одоо хоёр тэрбум гаруй ам.долларын нөөцтэй байна.Гадаад валютын нөөц буураад байгаагийн гол шалтгаан бол манай улс Монголбанкны Валютын хуулийн дагуу экскортлогч компаниуд бүтээгдэхүүн экспортолж олсон орлогоо 60 хоногийн дотор Монголбанканд бүртгүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, манай улсын экспортын бүх орлого бүртгэгдэж байж дотоодын валютын албан нөөц нэмэгдэнэ. Хоёрдугаарт,экспортын орлогоос олсон валютыг хаашаа юунд зарцуулж байгааг хянаж байх ёстой. Тухайлбал, нүүрсний орлого Монголбанкинд бүртгэгдэхгүй хэрнээ элдэв төсөл, хөтөлбөр, төмөр зам руу орчихоод байвал яах вэ. Тиймээс цаашид эдийн засаг, ханшийн өсөлтийг тогтвортой байлгах,ханшийн инфляцид үзүүлэх нөлөөллийг бууруулах, төлбөрийн тэнцлийнхээ тогтвортой байдлыг хангахын тулд УИХ, ЗГ-ын хамгийн түрүүнд анхаарал зүйл бол валютын албан нөөцийг бүрдүүлэхэд Монголбанкны хуульд заасан эрхийг нь эдлүүлэх ёстой. Манай улс экспортын орлогоо албан ёсоор валютын нөөцдөө бүртгэж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй. Энэ бол олон жил хуримтлагдсан асуудал.Гэхдээ ээдрээтэй боловч шийдэж болох асуудал. Экспортын бүтээгдэхүүнтэй холбоотойгоор хил гааль дээр баримт бичгийг дутуу боловсруулах үзэгдэл Монголын хувьд нотлогдох хүртлээ үнэн байх түвшинд байна. Тиймээс Монгол Улсын гадагшаа гаргаж байгаа цөөн тооны бүтээгдэхүүний орлого нь бүрэн оруулж ирэхийн тулд холбогдох хуулийн төслүүдийг УИХ, ЗГ боловсруулж, уг асуудлыг анхааралдаа авах ёстой.

Одоогийн байдлаар Монголбанкинд гадаад валютын нөөцөө хянах ямар ч эрх мэдэл байхгүй. Тийм учраас нөөц өдрөөс өдөрт багасч байна. Ийм байхад ханшийн өсөлт тэнгэрт хадлаа гээд Монголбанкийг шахаад байж болохгүй шүү дээ. Энэ бүхнийг өөрчлөхийн тулд холбогдох байгууллагуудын өргөтгөсөн баг бүрдүүлсэн ажлын хэсэг байгуулж экспорт гаргахаас авахуулаад орлого орж ирэх хүртлэх замын зураг дээр мөшгилт хийх ёстой. Эндээс олон зүйл тодорхой болно.

-Тун удахгүй 2023 оны төсвийг хэлэлцэж эхэлнэ.Төсөв батлагдах үйл явцад өмнөх алдаагаа давтахгүйн тулд бид юун дээр анхаарах нь чухал вэ?

-Төсвийн төсөөллийг боловсруулж, орлогоо төсөөлөхдөө аль болох үнэнд ойртсон тоо баримт дээр анхаарч ажиллах учиртай. Нэгдүгээрт, экспортын гол бүтээгдэхүүн болох зэс, нүүрс, төмрийн хүдэр, түүхий нефть зэрэг бүтээгдэхүүнийхээ замын зургийг гаргаад мөшгөх учиртай. Тоо хэмжээ үнийн тухайд гэрээнүүдэд хэрхэн тусгагдаж, ямар гэрээг хэнтэй байгуулав гэх мэт төр мэдэх ёстой зүйлээ мэддэг байх ёстой. Төсвийн орлого дутуу орж ирэх тохиолдол их байгаа учраас хил гааль дээр томоохон хэмжээний мөшгөлт явуулбал төсвийн орлого бодитой бүрдэх, валютын нөөцийн хомсдол, инфляцид дарамт үзүүлж байгаа үр нөлөөг багасгана.

Нөгөө талаас төсвийг алдагдалтай батлах үзэгдэл хэвийн үзэгдэл мэт болчихлоо. Гэтэл төсвөө алдагдалтай батална гэдэг бол эргээд алдагдлаа нөхөхийн тулд гаднаас зээл тусламж авахаас өөр аргагүйд хүрдэг.Тиймээс үүн дээр анхаарах учиртай. Ирэх жил төсвийн алдагдлаа багасгавал сайн. Мөн уул уурхайн экспортод анхаарал хандуулахаас гадна уул уурхайн бус экспортод анхаарал хандуулж ажиллах нь чухал байна. Өнөөдрийн байдлаар уул уурхайн гаралтай экспорт 90 хувь, уул уурхайн бүс экспорт 10 хувийг эзэлсээр 30 жил боллоо. Экспортоо солонгоруулах талаар 30 жил ярилаа. Энэ мөсийг хагалах хэрэгтэй. Монгол Улс цаашид дээр дурдсан 90:10 хэмжээг хэзээ 80:20,70:30 болгож солонгоруулах талаар ярилцах нь цаашид Монгол Улсын дунд болон урт хугацааны хөгжлийн гаргалгаа, эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хийх гол арга зам болох юм.Үүнийг хэрэгжүүлэх сэдэл, түлхэцийн ямар арга зам байхыг Монголбанк, Засгийн газар, хамтраад бизнес эрхлэгчдэд тунхаглах учиртай. Уул уухайн бус бүтээгдэхүүн экспортолж байгаа 500-600 компаниа хэрхэн сэдэлжүүлэх гаргалгаагаа гаргаж тавимаар байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Өчигдөр 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Өчигдөр 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Өчигдөр 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Өчигдөр 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top