Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул тус банкны чанаргүй зээлийн эргэн төлөлтийн талаар мэдээллээ.
Түүний мэдээлснээр 2022 оны нэгдүгээр сарын 20-ноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Хөгжлийн банк дээрх нийт эргэн төлөлт 634.6 тэрбум төгрөгт хүрчээ. Нийт 86.6 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг Хөгжлийн банкны нэр дээр гэрчилгээг гаргуулж дууссан. Монголбанкны төрийн сангийн тусгай дансанд мөнгөн хөрөнгө байршиж байна. Эргэн төлөлт хийгдсэн зээлдэгч нарын нэрс мөнгөн дүнтэй байна.
Нийтдээ 11 зээл бүрэн төлөгдөж дууссан. Үүнд “Кью Эс Си”, “Вертекс Майнинг партнер”, “Макс роуд”, “Монгол эм импекс концерн”, “Вояжер минерал ресурсес”, “Сод монгол групп”, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, “Ди Би Эм лизинг”, Голомт банк, “Эрд хул” зэрэг компанийн зээл бүрэн хаагдсан гэлээ.