Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр Монгол-Оросын хамтарсан Гуравдугаар сургуулийн захирал Жамба овогтой Соронзонтой хөдөлмөр эрхлэлтийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал гаргасан билээ.
Тус тушаалыг гаргахдаа Монгол Улсын холбогдох хуулиуд болон Монгол Оросын хамтарсан сургуулийн удирдлага, санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээний тайлан дүгнэлтийг үндэслэл болгосон юм.
Энэ тушаалтай санал нэгдэхгүй байгаагаа илэрхийлж тус сургуулийн эцэг эх, асран хамгаалагчдын төлөөлөл өнөөдөр БШУЯ-ны гадаа жагсаал зохион байгуулж байна.
Энэ бүх үйл явдалтай холбоотойгоор Боловсрол шинжлэх ухааны сайдын тушаалыг танилцуулж байна хэмээн Боловсрол шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.