x

Д.Уламбаяр: Хоёр хөрштэй хамтын ажиллагааг хөгжүүлэх, гуравдагч хөршийнхөө тэнцвэрийг барих бодлого маш идэвхжсэн

ХИС-ийн доктор, профессор, олон улс судлаач Д.Уламбаярын “Парламент” телевизийн “Байр суурь” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Дэлхий дахинд бий болж буй геополитикийн өөрчлөлт Монгол Улсын гадаад бодлого, гадаад харилцаанд ямар сорилт, бэрхшээлийг тулгаж байна вэ. Үүнийг бид зөв даван туулж чадаж байна уу?

-Дэлхий нийт хоёр жил хагасын хугацаанд ковид 19 цар тахал хэмээх сорилттой нүүр тулсан. Энэ бүх улс орнуудын улс төр, эдийн засаг, ард иргэдийн хэвийн амьдралыг орвонгоор нь өөрчилсөн. Дэлхий нийтийн хэмжээнд 2021 оноос дархлаажуулалт идэвхтэй өрнөж, эдийн засгаа сэргээх эрчимтэй үйл ажиллагаа эхэлж байх энэ үед 2022 оны хоёрдугаар сард геополитикийн маш том нөлөө дэлхийн эдийн засаг, улс орнуудад хүчтэй нөлөө үзүүллээ. ОХУ-аас Украинд явуулж байгаа цэрэг, дайны ажиллагаанаас үүдээд дэлхий дахинд түлш шатахуун, хүнсний нийлүүлэлтэд асуудал үүссэн.

НҮБ-ын гуравдугаар сарын 4-нд баталсан Ерөнхий ассамблейн тогтоолын дагуу энэ бол түрэмгийлэл гэж үзсэн. Энэ бол их гүрнүүдийн сөргөлдөөн. Энэ нь ялангуяа жижиг, дунд, бага орнуудыг хөлдөө чирж байна. Цар тахал, их гүрнүүдийн хоорондын геополитикийн сөргөлдөөн, ялангуяа цэрэг дайны үйл ажиллагаа нь хүйтэн дайн дууссанаас хойшхи олон улсын дүрэм, журамд суурилсан дэлхийн дэг журмыг үндсэнд нь эвдэн бусниуллаа гэж судлаачид тэмдэглэж байна. Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоолд ч ингэж тэмдэглэж байна. Үүнд дэлхийн улс орнуудын байр суурь тодорхой харагдсан. НҮБ-ын Ерөнхий ассамблейн гуравдугаар сарын 4-ны тогтоолыг батлах үеэр Монгол Улс байр сууриа тодорхой илэрхийлсэн. ОХУ-ын Украинд явуулж байгаа ажиллагааг дэмжсэн таван улс байгаа. Мөн 35 улс түдгэлзсэн санал өгсөн. Саналаа өгөөд түдгэлзсэн улсын нэг нь Монгол Улс. Түрэмгийллийн үрр дагавраар НҮБ-ын Ерөнхий ассамблейн дахин санал хураалт явуулахад Монгол Улс мөн байр сууриа давтан илэрхийлсэн.

Монгол Улс жижиг улс. Бид хүйтэн дайны төгсгөл хүртэл Зөвлөлт, Америкийн харилцаа, дэлхий дахины асуудлаар ЗХУ-ыг дагасан байр суурийг илэрхийлдэг байсан. НҮБ-ын индэр хүйтэн дайны үзэл суртлын маш том тэмцлийн талбар болж байсан. Өнөөдөр бол Монгол Улс гадаад бодлогын үзэл баримтлалдаа “Монгол Улсын гадаад бодлого нь үндэсний язгуур эрх ашгийг дээдэлнэ” гэж тусгасан. Тэгэхээр Монгол Улсын үндэсний эрх ашгийг хөндөөгүй, их гүрнүүдийн аливаа маргаанд бид оролцохгүй. Гэхдээ бид байр сууриа илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл байдал нэлээн хүнд байна, асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэж, аливаа хүчирхийллийн үйл ажиллагааг зогсоох хэрэгтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Энэ байр суурийг бататгаж, АНУ-ын Зүүн Азийн асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн даргын орлогч Даниель Гритэнбрийнк Монголд айлчлах үеэр Монгол, АНУ-ын хамтарсан мэдэгдлийг гаргалаа. Энэ мэдэгдэлд Монгол Улс НҮБ-ын дүрэм, энэхүү дүрмээр тогтоосон улс орнуудын газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг хүндэтгэх зарчмыг тууштай баримталж байна гэдгээ илэрхийлсэн. Украинд болж буй үйл явдалд хоёр тал адилхан санаа зовинож байна гэдэг байр суурийг хоёр тал өнгөрсөн гуравдугаар сараас хойш хамтарсан мэдэгдэлд дахин тусгалаа. Тэгэхээр энэ бол манай байр суурь. 

-Монгол шиг жижиг улсын гадаад бодлого идэвхтэй байх ёстой гэж зарим нь үздэг бол нэг хэсэг нь “төвийг сахисан байх” бодлогыг ч дэмждэг. Чухам аль нь үндэсний эрх ашигт нийцтэй, зөв болохыг сорилтууд харуулж байх шиг?

-Монгол Улс төвийг сахисан байна гэдэг байр суурь бүхий хүмүүс байдаг. Тэгэхээр олон улсын эрх зүйн статусаас төвийг сахих статус гэдэг нэр өөр. Аливаа асуудалд Монгол Улс төвч байр сууринаас, төвийг сахисан байр сууринаас хандах гэдэг энэ өр асуудал юм. Тэгэхээр үүнийг холиод Монгол Улс төвийг сахисан статустай гэдэг байдлаар ярьдаг. Төвийг сахисан статус гэдэг бол бидний хамгийн сайн мэдэж байгаагаар дайны үйл ажиллагааны цаана ОХУ Украинд төвийг сахих статусыг тулган хүлээлгэх гэж байсан шүү дээ. Энэ бол аливаа цэргийн эвсэлд оролцохгүй байх зэрэг нөхцөлтэй холбоотой. Монгол Улс бол гадаад бодлогын үзэл баримтлалдаа үндэсний язгуур эрх ашгийг дээдэлсэн, нээлттэй, олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн, эвсэлд үл нэгдсэн, өөрөөр хэлбэл бие даасан гадаад бодлого явуулна гэж тусгасан. Өөрөөр хэлбэл, Монгол Улс үндэсний язгуур эрх ашигт нөлөө үзүүлээгүй бол дэлхий дахины томоохон асуудалд заавал оролцоод байх алба бахгүй гэсэн үг. Бид ямар байр суурь баримтлах вэ гэдэг бол бидний бие даан шийдвэрлэх асуудал.

-Энэ удаад Монгол Улс дэлхийн бусад улс орнуудаас нэг ялгаатай байгаа нь хамгийн халуун үйл явдлууд бидний хөршүүдийг тойрч өрнөж байна. Бид хоёрхон улсын дунд оршдог. Энэ хоёр хөрш нь цаг ямагт дэлхийн анхаарлыг татаж ирсэн хоёр гүрэн байгаад байдаг. Тэгэхээр бид дэлхийн бусад улс орнуудтай эв санаа нэг байх хичээл зүтгэл байвч Орос, Хятадтай уул усаар залгалдсан хөршүүд байгаад байдаг. Тэгэхэээр энэ онцлог бидний гадаад бодлогод яаж тусгалаа олж байна вэ?

-Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд гадаад бодлогын тэргүүлэх чиглэлд “хоёр хөрштэйгээ тэнцвэртэй харилцах” гэж тусгасан. Хоёр хөрштэйгээ тэнцвэртэй харилцана гэдэг нь юу гэсэн үг вэ гэдгийг мөн тайлбарлая. Тухайлбал, хүйтэн дайны үед ЗХУ-ыг бид дагаж явж байсан. Хамтдаа Хятадын эсрэг байр суурь илэрхийлж байсан. Хятад, Оросын харилцаа муу байсан. Дагаад Монгол, Хятадын харилцаа муудаж байсан. Манай гадаад бодлогод ерээд оноос хойш шинээр бий болсон үзэл баримтлал бол хоёр хөрштэйгээ тэнцвэртэй харилцах явдал. Энэ бол Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилт, хоёрдугаар чиг шугам нь юу байна вэ гэхээр бид гуравдагч хөршийн бодлоготой. 

Монгол Улс хоёр хөрштэйгэээ хамгийн сүүлд 2002 онд ОХУ-тай, 2004 онд БНХАУ-тай хилийн гэрээгээ хамгийн эцсийн байдлаар тохирсон. Монгол Улсын хилийг 8400 гаруй км-ээр сансрын кадастраар нарийвчлан тогтоогоод НҮБ-д бүртгүүлсэн. Бид хоёр хөрштэйгээ иж бүрэн стратегийн түншлэлтэй. Гэтэл өнөөдөр юу болж ирж байна гэхээр манай хойд хөрш өрнөд дахинтай маш сөргөлдөөнтэй. Ялангуяа Украинд цэрэг, дайны үйл ажиллагаа явуулж байна. Ийм нөхцөлд бид яах ёстой вэ гэдэг асуулт гарна. Монгол Улс 3400 гаруй км урттай зурвас нутгаар ОХУ-тай хиллэдэг, бараг 99 хувь тус улсаас түлш шатахууны хамааралтай байдаг. Ийм нөхцөлд Монгол Улсын байр суурь юу байна вэ гэхээр НҮБ-д ч илэрхийлсэн. Бид энэ асуудалд маш их санаа зовж байна, үүнийг яриа хэлэлцээний замаар хүчирхийллийн бус аргаар шийдвэрлэх ёстой гэдэг энэ байр суурь л хангалттай. 

Түүнээс бид их гүрнүүдийн маргаан дээр нөлөө үзүүлэх гэх зүйл байхгүй. Урд хөршид Тайваньтай холбоотой асуудал байгаа. Монгол Улсын байр суурь үүнд маш тодорхой. Бид бол нэг Хятадын бодлогыг дэмждэг. Тайвань бол БНХАУ-ын салшгүй хэсэг. 

Тэгэхээр хойд, урд хөршид өрнөж буй үйл явдлууд, хүнд нөхцөлийн дунд Монгол Улс долдугаар сарын эхээр ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровын айлчлалыг хүлээн авлаа. Дараахан нь Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-г хүлээн авлаа.

Дэлхийн газрын тосны үнэ харьцангуй буураад ирэхэд Монголд дагаад шатахууны үнэ буурч байна. Дээр нь он дуутсал А92 бензиний үнийг нэмэхгүй байхаар “Роснефть” компанитай тохироод байна. Мөн байгалийн хий дамжуулах хоолойн төслийн үйл ажиллагаа идэвхтэй явж байна. Тэгэхээр бид хамтын ажиллагааны асуудлаа цааш нь урагшуулаад явах ёстой. Прагматик бодлого гэдэг бол хуучин үед Зөвлөлт, Хятадын харилцаа муудахад жишээ нь Монгол, Хятадын харилцаа муудаагүй юм. Зөвлөлт, Хятадын харилцаа муудахад л бид Зөвлөлтийн талд орчихсон. Тэгэхээр аяндаа Монгол, Хятадын харилцаа муудчихсан. Тэр үед Монгол Улсад Зөвлөлтийн цэргийн ангиуд байрлаж байсан. Энэ нь Зөвлөлт, Хятадын харилцаатай холбоотой байсан. Тэгэхээр бид ОХУ, АНУ-ын харилцаа муудлаа гээд Оросын талд, эсвэл АНУ-ын талд орох нь бидний тоглодог тоглоом биш. Бид үндэсний эрх ашгаа л ойлгуулах ёстой. Цөөн хүн амтай манай эдийн засаг, ялангуяа гол түлш ОХУ-аас хамааралтай, экспортын гол зах зээл өмнөд хөрш байгаа энэ нөхцөлд бид байр сууриа хамгийн төвч байдлаар илэрхийлээд хоёр том гүрний дунд ардчилсан ололтоо хамгаалж үлдэх нь чухал. Манай хоёр хөршид бүх эрх мэдэл нэг хүний гарт төвлөрч байна, чөлөөт хэвлэл хумигдаж байна гэх зэрэг ардчилсан үйл явц хумигдаж, ийм дэглэм эрчээ авч байна гэдгийг бид мэдэж байна. Тэгэхээр энэ дунд Монгол Улс өөрийн ардчиллаа хадгалаад өөрийн төвч байр суурийг илэрхийлээд явах нь Монгол Улсын хувьд хангалттай. Энэ бол Монгол Улсын язгуур эрх ашигт нийцэж байна гэж хэлнэ.

-Тэгвэл Монголын Засгийн газар үндэсний эрх ашигт нийцсэн ийм гадаад бодлого явуулж чадаж байна үзэж байна уу. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, мөн хоёр хөршийн Гадаад харилцааны сайд нар, БНСУ-ын Гадаад хэргийн сайд, түүнчлэн АНУ-ын зочид төлөөлөгчдийг хүлээн авлаа. Эдгээр үйл явдлууд юуг илэрхийлж байна вэ?

-Бид өөрсөд дээрээ сайн мэдэж байна. Энэ оны долдугаар сар гартал манай өмнөд хил бараг 100 хувь хаалттай байлаа. БНХАУ дотооддоо халдварын шинэ тохиолдол гарах бүрт хилээ хааж, “Тэг ковид” бодлого баримталсан. Үүнтэй холбоотойгоор өмнөд хилээс хамааралтай манай экспортын орлого эрс багасч байсан. Одоо бол өмнөд хөрш хилээ нээгээд манай экспорт идэвхтэй яваад эхэлж байна. Мөн Хятадын Гадаад хэргийн сайдын айлчлалаар шийдсэн гол нэг асуудал гэвэл Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станцын төслийг урагшлуулах болсон явдал. Дээр нь Өмнөговь аймагт экспортын бүтээгдэхүүн гаргадаг гурван том боомт бий. Хамгийн том боомт долдугаар сараас үйл ажиллагаа нь бүрэн эхлэх шатанд шилжсэн. Ганцмод-Гашуун сухайт боомт. Баруун талд Шивээхүрэн-Сэвхээ, нөгөө талд Ханги-Мандалын боомт. Энэ удаагийн айлчлалаар Ханги Мандалын боомтыг ажиллагаанд оруулах судалгааг хийхээр болж байна. Энэ бол манай экспорт маш өргөжих боломж гарч ирж байна гэсэн үг. Энэ зуны айлчлалуудыг харахад бид хоёр хөршийн Гадаад хэргийн сайдуудыг хүлээн авч, эдийн засгийн хамтын ажиллагаанууд ярилаа. Энэ дээр бид дэвэн дэлхийн асуудлыг хөндөөгүй. Танайх тэгчлээ, энийг ингэчлээ гэдэг асуудлыг биш хоёр талын хамтын ажиллагаан дээр л төвлөрч ярих нь бидний хэмжээ юм. 

Дээр нь юу байна вэ гэхээр МонголУлс хоёр хөрштэй тэнцвэртэй харилцахаас гадна гуравдагч хөршийн бодлоготой. Жишээлбэл өнгөрсөн гуравдугаар сард Канадын Зүүн хойд Азийн газрын захирал зочилж ирсэн. Канадтай өнгөрсөн 2021 онд “Иж бүрэн түншлэлийн төлөөх замын зураг” гэдэг баримт бичгийг батлан гаргасан. Нөгөө нэг зүйл гэвэл тавдугаар сард Японы Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимасагийн айлчлалыг хүлээн авсан. Энэ үеэр Стратегийн түншлэлийн дунд ба урт хугацааны 2017-2021 оны хөтөлбөрийг маш амжилттай хэрэгжиж, үр дүнд хүрлээ гэж дүгнэсэн. Улмаар 2022-2026 оны буюу дараагийн таван жилийн стратегийн иж бүрэн түншлэлийн хөтөлбөрөө боловсруулахаар тохирлоо. Мөн АНУ-ын Зүүн хойд Азийн асуудал хариуцсан төрийн нарийн бичгийн даргын орлогч айлчилсан. Энэ үеэр АНУ-ын мянганы хөгжлийн сорилтын гэрээний хүрээнд 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын ундны усны хангамжийг сайжруулах хөтөлбөр хэрэгжүүлэх, энэ хүрээнд баригдах үйлдвэрийн шавыг тавилаа.

Энэ юутай хосолж байна вэ гэхээр Хятадын Засгийнгазрын нэн хөнгөлөлттэй 300 сая ам.доллараар Улаанбаатар хотод цэвэрлэх байгууламж барих, эндээс гарах усыг цэвэршүүлээд саарал улс болгон 3,4 дүгээр цахилгаан станцад ашиглах. Энэ бол хоёр хөрш, гуравдагч хөршийн төслүүд харилцан бие биеийгээ нөхсөн чухал төслүүд. Сая ковидын хугацаанд маш олон төсөл хөтөлбөрийн хүрээнд импортоор орж ирэх тоног төхөөрөмжүүд Тэньжин боомт дээр гацсан. Тухайлбал, Энэтхэгийн Засгийн газрын 1,2 тэрбум ам.долларын хөнгөлөллттэй зээлээр барьж, 2025 онд ашиглалтад оруулах ёстойбуй газрын тос боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд хилийн цаана гацаж, хугацаа нэг жилээр хойшилж байна. Бүх улс оронд төсөл хөтөлбөрүүд 1-2 жилээр хойшилж байна. Тэгэхээр эдийн засгийн хамтын ажиллагаагаа урагшлууулахад чухал үүрэгтэй айлчлалууд боллоо. Түүнчлэн АНУ, Монголын хооронд агаарын шууд нислэг үйлдэх хэлэлцээрийг энэ ондоо багтаан эхлүүлэхээр боллоо. Миний санаж байгаагаар 2021 АНУ-д мөн 1 сая ам.доллартай тэнцэх хэмжээний тусламж үзүүлж, Улаанбаатар Сиэтл хотын хооронд анхны шууд нислэгийг үйлдсэн. Шууд нислэг хийх боломжтой гэдгийг энэ нислэг харуулсан. Тэгэхээр үүнийг одоо гэрээ, эрхзүйн хувьд боловсруулах, гэрээг байгуулах юм бол хоёр талын хамтын ажиллагаанд гарч буй маш том ахиц болно. 

Мөн Британий Зүүн хойд Азийн ауудал хариуцсан газрын дарга айлчилсан. Британи улс 2021 онд Европын холбооноос гарсан. Монгол Улс Британитай түншлэл, хамтын ажилллагааны хэлэлцээрийг байгуулахаар тохиролцлоо. Энэ бол маш чухал. Яагаад гэвэл Британи бол Монгол Улсын хагас боловсруулсан алт, самнасан ноолуурын Еюроп дахь хамгийн том зах зээл. Европын холбоо Монгол Улсын 6000 гаруй бүтээгдэхүүн гаалийн татваргүй гардаг. Гэтэл Британи Европын холбооноос гарснаар тэндэхийн зах зээлд манай бүтээгдэхүүн гаалийн татварын хөнгөлөлтгүй болчихож буй юм. Гэхдээ сая 2021 онд шинэ гэрээгээр тусгай тарифаар манай бүтээгдэхүүн Англид гарсан. Энэ зун хоёр талт 2022 оны хамтынажиллагаа маш эрчимжлээ. Хэдийгээр цар тахал, дайн, их гүрнүүдийн сөргөлдөөн бүхий нөхцөлд байгаа боловч хоёр хөрштэй харилцах манай харилцаа муудаагүй. АНУ, ОХУ харилцаа муудахад манайх дагаад Оростой харилцаа муудна гэвэл энэ хүйтэн дайны харилцаа болж хувирна. Бид прагматик гадаад бодлого явуулна гэдэг бол үндэсний язгуур эрх ашгаа баримтлах л юм. Мөн ялгаагүй. АНУ, БНХАУ-ын харилцаа муудлаа гээд бид Хятадын юм уу, АНУ-ын талд орох үндэсгүй. Хоёр талын харилцаа л муудаагүй бол үүнийгээ аваад явна гэсэн үг.

-Дэлхий хоёр талд хуваагдсан мэт харагдаж байгаа ч аль аль талтай харилцаагаа хадгалж үлдээд зогсохгүй идэвхжүүлсэн гэж ойлгож болох нь ээ?

-Хоёр хөрш гүрэн геополитикийн асуудалтай байх үед тэдний дунд оршиж буй Монгол гэх энэ жижиг орон гадаад харилцаагаа маш идэвхжүүлж, үндэсний эрх ашгаа дээдэлсэн бодлого явуулж чадлаа. Засгийн газрын эдийн засгийн “Шинэ сэргэлтийн бодлого” маш чухал бодлого. Ялангуяа эрчим хүчний сэргэлт, боомтын сэргэлтийн бодлого тун чухал. Урд өмнөх Засгийн газрууд боомтын талаар бараг огт ярьж байгаагүй асуудал. Эдгээрийг хөдөлгөөнд оруулах, эдийн засгаа сэргээхийн тулд хоёр хөрштэйгээ хамтын ажиллагааг хөгжүүлэх, гурав дахь хөршийнхөө тэнцвэрийг барих энэ бодлого маш идэвхжсэн. Идэвхтэй гадаад бодлого бол өөр батлах хамгаалах хэрэгсэл болдог.

Төвийг сахисан бодлого бол аль ч талаар хайрцаглачихдаг. Төвийг сахисан статустай бол энэ талаар ямар ч байр суурь илэрхийлэх боломжгүй болно. Олон тулгуурт гадаад бодлого байхгүй болно. Бие даасан эдийн засаг, аюулгүй байдлаа өөрөө авч явах статус энэ биш. Тэгэхээр бид том гүрнүүдийн асуудал дээр төвч байр суурь баримтлаад, хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд энэ 2022 он бол гадаад харилцааны түүхэнд шинэ хуудас болох үйл явдлаар дүүрэн байлаа. Яагаад гэхээр цар тахал бол дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хүн төрөлхтөнд тохиолдоогүй үйл явдал. Энэ геополитикийн сөргөлдөөн хүйтэн дайн дууссанаас хойш, бараг мөн хүйтэн дайны үед ч болж байгаагүй үйл явц. Ийм үед гадаад харилцаагаа эрчимжүүлж байна гэдгийг цохон тэмдэглэх хэрэгтэй. 

Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга айлчиллаа. Монгол Улсын маш өндөр үнэлсэн. Ялангуяа ийм хүнд үед энхтайвны яриа хэлэлцээний хомсдолтой үед Монгол Улс жинхэнэ энхтайвны бэлгэ тэмдэг болж байна гэж мэдэгдсэн. Энэ бол бас дэлхий дахины хувьд Монгол Улсын үнэлгээг эергээр өндөрт өргөсөн.

-Үүнд хичээл зүтгэл, ур чадвар, эр зориг шаардагдсан гэж хэлэхэд хэтрүүлэг болох уу?

-Үүнийг хэлэхийн тулд нэг жишээ авья л даа.Монгол Улс өөрөө вакцин үйлдвэрлэдэггүй улс. Гэтэл 4-5 сонголттой вакцин бүх ард иргэддээ хийсэн. Дархлаажуулалтаар эхний байруудад орж байна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл биднийг зүгээр сууж байхад хэн ч вакцин өгөхгүй. Тэгэхээр манай Гадаад харилцааны яам, ЭМЯ, Сангийн яам гадаад харилцаагаа маш эрчимтэй идэвхжүүлсний үндсэн дээр үүнийг хийж чадсан. Ихэнх нь буцалтгүй тусламжаар орж ирсэн шүү дээ. Энэ бол маш идэвхтэй бодлого. Сүүлийн 30 жилд одоогийн Засгийн газар хамгийн хүнд үед, дэлхий дахинд цар тахал, газрын тосны хомсдол, инфляцийн өсөлт зарим орнуудад 2-3 дахин нэмэгдсэн энэ үед эдийн засгийн зөв баримжаатай бодлого явуулж, хөрш орнуудтайгаа хамтын ажиллагаагаа хөгжүүлсэн нь яах аргагүй үнэлэхээр зүйл.

-Манай хоёр хөрш нэг хүн дээр төвлөрсөн засаглалтай. Гэтэл бид засаглалын онолоос эхлээд барууны чиг баримжаагаар хөгжиж буй либерал, ардчилсан улс. Энэ ялгаанаас болоод аль нэг талаас, хоёр, хөрш юм уу, гуравдагч талаас дарамт шахалт ажиглагдсан уу?

-Шууд дарамталдаг практик олон улсын харилцаанд байхгүй шүү дээ. Тойруу замаар янз бүрийн дарамт болох нь уу гэх асуудал байж болно. Жишээлбэл, Монгол Улс Украины талаар арай жинтэй үг хэлэх ёстой байсан гэх юм уу нийгмийн санал онол явдаг. Гэтэл бид эдийн засгийн харилцаагаа бодвол байдал арай өөр. Дайн дуусдгаараа дуусна. Сүүлд нь хэн хожих юм бэ? Монгол Улс өнөөдрийн буй нөхцөл байдалд яг өөрийнхөө боломжит байр сууриа хангалттай илэрхийлсэн. Энэ бол Монгол Улсын л байр суурь. Янз бүрийн уриалгууд явдаг. Тухайлбал, Монгол Улсыг ШХАБ-д элсэхэд хоёр хөрш бүрэн дэмжинэ, ЕвроАзийн эдийн засгийн холбоонд элсэх юм бол ОХУ дэмжинэ гэдэг ч юм уу. Үг яриа байдаг. Гэхдээ үүнийг шийдэх нь Монгол Улсын бие даасан гадаад бодлого юм.Үнэнийг хэлэхэд бид аль нэг талын заавраар гадаад бодлогоо явуулж байна, чиг шугам нь дэндүү бөөрөнхий болж байна ч гэдэг юм уу, тийм зүйл байхгүй. 

Манайх бол яг үндэсний язгуур эрх ашгаа баримтлаад хоёр хөрштэйгээ тогтоосон стратегийн түншлэлийн харилцаагаа баримтлаад явж байгаа. Бид бол энэ хоёр хөрштэй харьцуулахад ардчилалд асар том дэвшил гаргасан улс. Шүүмжлэл байдаг, Монголын ардчилал хумигдаж байна гэх зэрэг. АНУ-ын ардчилалд хүртэл асуудал байгаа. Тэгэхээр аль ч улс оронд асуудлууд байгаа. Ардчилал, хүний эрх, сайн засаглалыг хөгжүүлэхэд асуудал тулгардаг. Монгол Улсын хувьд хоёр хөрштэй харьцуулахад чөлөөт хэвлэл дээд зэргийн либерал байна гэж бодож байна. Нэг, хоёр хүний асуудал хөндөгддөг. Гэхдээ түүнээс үүдээд Монгол Улс бүхэлдээ ардчилалгүй байна гэж томьёолж болохгүй. Монгол Улс ардчилалд улам суралцаж байна. Засаж сайжруулаад л явдаг хөгжлийн жам юм.

З.Боргилмаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Өчигдөр 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Өчигдөр 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Өчигдөр 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Өчигдөр 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top