Сэтгүүлч С.Будрагчаа дөнгөж сая өөрийн цахим хуудсаараа дамжуулан Монгол Оросын хамтарсан сургуулийн захирал Ж.Соронзонгийн талаар ноцтой мэдээлэл цацлаа.
Тэрээр "МОХС-ийн захирал Ж.Соронзон өчигдөр 12.00 цагийн үед Ч.Мөнх-Эрдэнэ гэдэг үйлчлэгчийг өрөөндөө оруулж зэрлэгээр зоджээ.
Ч.Мөнх-Эрдэнэ гуай Ж.Соронзонд зодуулсан тухайгаа ажлынхаа нэг хүнд хэлчихээд сургуулиасаа гарч яваад гудамжинд цус харван унасан тухай тус сургуулийн ажилтнууд надад мэдээллээ.
Одоо түүний бие маш хүнд Гуравдугаар эмнэлгийн сэхээнд байгаа тухай хэллээ.
Ч.Мөнх-Эрдэнэ гуай 55 настай, тун удахгүй тэтгэвэртээ гарах гэж байсан бөгөөд ганц охиныхоо хамт амьдардаг ядарсан нэгэн байж.
МОХС-ийн ажилчин хэлэхдээ "Ж.Соронзон захирал сүүлийн үед би заавал цус үзэж байж энэ сургуулиас явна гэж хашхичдаг болсон. Тэгээд нэг ядарсан үйлчлэгчийг ийм байдалтай болгочихлоо" гэв.
Тун удахгүй хохирогчийн ар гэрийнхэн болон албаны хүмүүсээс энэ талаар тодруулан үргэлжлүүлэн мэдээлэх болно" гэж мэдээллээ.