E-Mongolia системээр цэцэрлэгийн насны хүүхдүүдийн бүртгэлийг явуулсан билээ. Тэгвэл хоёрдугаар бүртгэл эхлэх гэж байгаа талаар Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Тэрээр "Энэ бүртгэлд цэцэрлэгт бүртгүүлэхэд хаягийн асуудалтай, нэг айлын хүүхдүүд өөр өөр цэцэрлэгт хуваарилагдсан гэх мэт тохиолдолд дахин бүртгэл хийлгэж асуудлаа шийдүүлэх боломжтой. Он дуустал авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой иргэдээс ирсэн гомдолд суурьлан тусгай зөвшөөрлүүдийг цахимжуулах ажлууд хийгдэж байна" гэв.
Түүнчлэн тодорхой лавлагаа тодорхойлолтыг англи хэл дээр гаргадаг болгохоор ажиллаж байна.