Хууль зүйн сайд Х.Нямбаатар Нийслэлийн тулгамдсан асуудлын нэг түгжрэлийн талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрээр "Засгийн газрын бүтцэд өөрчлөлт ороод шинэ гишүүдтэй болсон. Түгжрэл гэдэг бол зөвхөн импортын машиныг хориглох, дугаарын хязгаарлах гэх байдлаар шийдэгдэх асуудал биш. 1970-аад оны дундуур Улаанбаатар хотын Тавдугаар ерөнхий төлөвлөгөөг хийх явцад Улаанбаатар хотыг 80 гаруй мянган машинтай байна гэж тооцож автомын зураг зурагдсан юм байна лээ. Өнөөдөр бол хөдөлгөөнд 615 мянган машин оролцож, ямархуу байр байдалтай байгааг бүгд мэдэж байгаа. Түгжрэлийн бууруулах гэдэг бол маш олон ажлуудын нийлбэр цогцоор хийх асуудал.
Миний ойлгосноор, өнөөдөр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр нэр бүхий төлөөлөгч нар тогтоолын төсөл санаачилж байгаа гэдэг зүйлийг сонссон. Нэгдүгээрт, буруу рультэй авто машиныг цаашид он зааж хөдөлгөөнд оролцуулахгүй байх талаар санал асуулга явуулах төсөл боловсруулж байгаа гэж сонссон" гэлээ.
Мөн тэрээр "Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу шилжин суурьших асуудлыг төр, засгийн бодлогоор дэмжиж хийх хэрэгтэй" гэв.