Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 21, аврах ажиллагааны 5 буюу нийт 26 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах ангиуд болон Аврах ангийн алба хаагчид ажиллаж, утаажилтын бүсэд угаартах эрсдэлтэй 50 иргэний амь нас, 940 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, 2 буцалтгүй нэрвэгдэгчийг гарган Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн юм.
Мөн он гарсаар өнөөдрийн байдлаар усны ослын 49 дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 93 иргэний амь насыг авран хамгаалаад байна.