Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор Нийслэлийн захирагчийн албанаас авч хэрэгжүүлсэн автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөн оролцуулсан найм хоногийн зохицуулалт өнөөдөр дуусч, хэвийн горимоор зорчиж эхэлсэн билээ. Гэвч Нийслэлийн захирагчийн албанаас "Улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулах зохицуулалтыг үргэлжлүүлж магадгүй. Үүний тулд иргэдийн саналыг үндэслэн энэ сарын 7-нд НИТХ-аар хэлэлцүүлнэ" гэсэн билээ.
Үүнтэй холбоотойгоор iKon.mn сайт уншигчдынхаа дунд уг асуудлаар санал асуулга явуулсан бөгөөд асуулгад оролцсон 9,388 иргэний (2022 оны есдүгээр сарын 4-ний 18:30 цагийн байдлаар)-ний 63, 2 хувь нь дэмжээгүй буюу эсрэг санал өгсөн байна.