x

Ц.Мөнхцэцэг: Автомашиныг тэгш, сондгойгоор зорчуулах зохицуулалтыг дэмжихгүй

Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотойгоор найм хоногийн турш авто машинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор нь ээлжлэн хөдөлгөөнд оролцуулж буй зохицуулалт өнөөдөр дуусч байгаа. Энэхүү шийдлийг цааш үргэлжлүүлэх сонирхолтой байгаа гэдгээ Хотын дарга Д.Сумъяабазар илэрхийлсэн. Тэрээр "Улаанбаатар хотын даац гурав дахин нэмэгдсэн. Үүний зохицуулахын тулд бид захиргааны шийдвэртэй арга хэмжээ авна. Тиймээс Засаг даргын захирамжаар долоо хоногийн хугацаатайгаар авто машины улсын дугаарын тэгш, сондгойгоор явууллаа. Үүнийг цаашид үргэлжлүүлэхээр есдүгээр сарын 7-ны НИТХ-аар оруулна. Түгжрэлийн асуудал цэгцэртэл энэхүү шийдвэрийг жилийн дөрвөн улирал, 365 хоног, хэдэн жил ч хамаагүй хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа" гэсэн юм. 

Энэхүү мэдэгдэл иргэдийг нийлээдгүй бухимдуулаад байгаа. Учир нь алсын хараатай төлөвлөгөө бус түр аргацаах аргаар асуудлыг шийдэж болохгүй юм. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг автомашины тэгш, сондгой дугаарын зохицуулалтыг дэмжихгүй гэдгээ хэллээ. 

Тэрээр "Замын хөдөлгөөнд тэгш, сондгойгоор оролцуулах эсэх шийдвэрийг гаргахдаа МАН-аас олонх болон бүрдсэн Нийслэлийн удирдлага иргэдийн эрх ашиг, нийгмийн шударга ёс, намын эрхэмлэн дээдэлдэг үзэл баримтлал, үнэт зүйлс зэрэг олон хүчин зүйлсийг тооцон үзэх шаардлагатай байна.

Миний хувьд энэ шийдвэрийг дэмжихгүй байх үндэслэл байна.

Нэгдүгээрт: Нийгмийн тэгш байдал, шударга хуваарилалтыг үнэт зүйлээ болгодог МАН-ын социал демократ бодлогод огт нийцэхгүй.

Монголд нийгэм-эдийн засгийн тэгш бус байдал гүнзгийрсэн. Тэр дундаа улс төрийн эрх мэдэлд ямар нэг байдлаар баяжиж чадсан, хөрөнгө мөнгө хуримтлуулсан хүмүүс илүү нөлөөтэй байж, гаргаж буй шийдвэрүүд нь энгийн иргэдийн эрх ашгийг хамгаалахад бус, харин нийгэмд илүү давуу эрх, боломж эдэлж ирсэн давхаргын нүдээр харсан, тэдний эрх ашигт нийцсэн буюу цөөнхөд үйлчилсэн маягаар явж ирсэн билээ.

Тийм учраас МАН үүнийг өөрчилж, хүн бүрд сайхан амьдрах тэгш боломжийг олгож, нийгмийн нөөцийг шударга хуваарилах, нийгмийн сайн сайхны төлөө хамтран ажилладаг нийгэм байгуулахыг гол зорилтоо болгож 2021 оны 12 сард 30 дахь их хурлаа хийж социал демократ үзэл баримтлал бүхий "Шинэ эрин дэвшилтэт бодлого"-оо зарласан.

Гэтэл машиныг тэгш, сондгойгоор хязгаарлах шийдвэр нь нэг машинтай айл өрхөд хохирол учруулах шийдвэр атал 2 ба түүнээс дээш машинтай цөөнх, эсвэл дахин нэг машин худалдан авах боломжтой орлого өндөртэй бүлгийн эрх ашигт давуу тал авчрах болно. Өөрөөр хэлбэл, МАН-ын гол үнэт зүйл болох нийгмийн шударга ёсонд нийцэхгүй.

Хоёрдугаарт: Эдийн засгийн хувьд харалган шийдвэр. Өнөө маргаашдаа замын хөдөлгөөнд оролцох машины тоо буурч буй мэт харагдах ч урт хугацаанд машины эрэлт, импортыг улам нэмэгдүүлж, УБ хотын зам дээрх машины тоо ихэд нэмэгдэнэ. Тэр дундаа хуучин, буруу хүрдтэй машинууд нэмэгдэх эрсдэлтэй.

Ийм шийдвэр гаргахын оронд машиныг орлох альтернатив хувилбарууд буюу нийтийн тээврийн зорчих чиглэл, үйлчилгээнд гарах тоог нэмэгдүүлэх, дугуйн хэрэглээг дэмжих, дугуйн замуудыг стандартын дагуу барьж өргөжүүлэх, сургуулийн автобусны тоог эрс нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авах нь зүйтэй байна. Том хотууд бол нийтийн тээврээр л замын түгжрэлийг шийдсэн байдаг.

Ийм учраас би энэ үндэслэлээ Нийслэлийн удирдлагуудад хэлж, замын түгжрэлийг шийдэх оновчтой арга замыг олохыг уламжилна. Та бүхэн маань бас энэ тухайд санал бодлоо илэрхийлээрэй" хэмээн байр сууриа илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.45.138)
    Маш зөв
    2022 оны 09 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллана 8 цаг 29 мин 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана 8 цаг 47 мин Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 9 цаг 0 мин "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! 9 цаг 57 мин Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 14 цаг 20 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 14 цаг 26 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 14 цаг 47 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ 14 цаг 59 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно 15 цаг 6 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай 15 цаг 12 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ 15 цаг 23 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал 15 цаг 26 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав 15 цаг 33 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Өчигдөр 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Өчигдөр 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Өчигдөр 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Уржигдар 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Уржигдар 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Уржигдар 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Уржигдар 09 цаг 52 мин
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль батал... Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал ... Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өг...
Top