x

Ажиа гэгээнтэнд МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн “Хүндэт доктор” цол олголоо

Лувсантүвданжигмэджамц Ажиа гэгээнтэнд Монгол Улсын их сургуулийн Монгол судлалын хүрээлэнгийн “Хүндэт доктор” цол олгох хүндэтгэлийн ёслолд өнөөдөр тус сургуулийн Төв байрны Эрдмийн танхимд боллоо. Уг ёслолд ахмад, эрдэмтэн, доктор, профессор, багш нар, салбар салбарын нэр хүндтэй эрхмүүд оролцсон юм.

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн “Хүндэт доктор” цол олгох журам, Эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэрээр Монгол судлалыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж Лувсантүвданжигмэджамц Ажиа гэгээнтэнд Монгол судлалын хүрээлэнгийн “Хүндэт доктор” цол олголоо.

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн “Хүндэт доктор” Лувсантүвданжигмэджамц Ажиа гэгээнтэн Эрдмийн танхимд цугласан эрхмүүд болон зон олонд хандан “Би Монгол Улсад ирээд арав гаруй хоног болж байна. Өнөөдрийн энэ сайхан өдөр Монгол Улсын их сургуулиас надад “Хүндэт доктор” хэмээх хүндтэй цол олгож буйд сэтгэл догдолж байна, маш их баяртай байна. Та бүхэнд маш их баярлалаа” хэмээгээд бурхан номын ерөөл уншсан юм.

Ажиа гэгээн энэрэл нигүүлсэл, сайхан сэтгэлээр Монгол Улсад болон дэлхий дахинд олон зуун ажил хийснээс товчлон дурдвал, өөрийн үүсгэл санаачилгаар 2014 онд Хүүхдийн хавдрын эмнэлэг байгуулж, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүлээлгэн өгсөн. Ангиограф төв, Хагалгааны өрөө, Нярайн эрчимт эмчилгээний тасаг, Цусны эмгэг, хорт хавдрын тасаг бүхий энэ эмнэлэг өдгөө олон хүүхдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсээр байна. Ажиа гэгээнтэн тус эмнэлгийн бүтээн байгуулалтыг хийснээс гадна нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх, өндөр хөгжилтэй орнуудаас нарийн мэргэжлийн эмч нарыг урьж ажиллуулах, Монголын эмч нарыг гадаадын мэргэжлийн сургууль, сургалтад хамруулах зэргээр хүүхдийн эмнэлэгтэй байнга эргэх холбоотой ажилладаг.

Мөн Ажиа гэгээн 2019 оноос эхлэн их дээд сургуульд сурах чин хүсэлтэй ч боломж нөхцөлөөр хомс хүүхдүүдэд зориулж ‘’Зөв’’ тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөр 4 дэх жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд нийт 60 гаруй хүүхэд хамрагдаад байгаа юм. “Зөв” тэтгэлэгт хөтөлбөр их, дээд сургуулийн дөрвөн жилийн сургалтын төлбөрөөс гадна дотуур байр, сургалтын хэрэглэгдэхүүний зардал зэргийг бүхлээр нь олгодог цогц тэтгэлэг юм.

Түүнчлэн Ажиа гэгээнтэн Монголын өндөр настан, ахмадууддаа зориулж “Ахмадын хөгжлийн төв” байгуулсан бөгөөд тус төв өнгөрсөн сард нээлтээ хийсэн билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллана 8 цаг 21 мин 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана 8 цаг 39 мин Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 8 цаг 52 мин "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! 9 цаг 49 мин Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 14 цаг 12 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 14 цаг 18 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 14 цаг 39 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ 14 цаг 51 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно 14 цаг 58 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай 15 цаг 4 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ 15 цаг 15 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал 15 цаг 18 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав 15 цаг 25 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Өчигдөр 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Өчигдөр 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Өчигдөр 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Уржигдар 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Уржигдар 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Уржигдар 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Уржигдар 09 цаг 52 мин
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль батал... Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал ... Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өг...
Top