x

Д.Сумъяабазар: Тэгш, сондгойгоор явуулах шийдвэрийг хэдэн жил ч хамаагүй хэрэгжүүлнэ

Түгжрэл нэгэнт хамгийн муу үр дүндээ хүрч, тэг зогсолт хийх эрсдэлтэй болсон гэхэд болно. Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотойгоор найм хоногийн турш авто машинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор нь ээлжлэн хөдөлгөөнд оролцуулж байгаа. Энэхүү зохицуулалт есдүгээр сарын 4-нөөс эхлэн цуцлагдах юм.

Харин энэхүү шийдлийг цаашид үргэлжлүүлэх сонирхолтой байгаа гэдгээ Хотын дарга Д.Сумъяабазар илэрхийлэв.

Тэрээр “Улаанбаатар хотын даац гурав дахин нэмэгдсэн. Үүний зохицуулахын тулд бид захиргааны шийдвэртэй арга хэмжээ авна. Тиймээс Засаг даргын захирамжаар долоо хоногийн хугацаатайгаар авто машины улсын дугаарын тэгш, сондгойгоор явууллаа. Үүнийг цаашдаа есдүгээр сарын 7-ны НИТХ-аар оруулна. Түгжрэлийн асуудал цэгцэртэл энэхүү шийдвэрийг жилийн дөрвөн улирал, 365 хоног, хэдэн жил ч хамаагүй хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна. 

Түүнчлэн автомашины хураамж, бүртгэл, дугаар олголт зэргийг бүртгэлжүүлж, нийслэлийн иргэнд байгаа автомашины тоог гаргаж ирэх хэрэгтэй. Хөдөө орон нутгийн иргэд хамаатан садныхаа нэр дээр 2-3 автомашин авчихсан байдаг. Тиймээс Авто тээврийн хэрэгсэлийн хууль дээр нэмэлт өөрчлөлт оруулж байгаа. Улмаар хот өөрөө дугаар олголт, бүртгэл, оношлогоогоо хийнэ. Нөгөө талдаа, Улаанбаатар хотын газар зохион байгуулах тухай хуульд өөрчлөлт орно. Улаанбаатар хотод газрын татварыг тогтоох, бүсчлэлээ тогтоох, газрын биржтэй байх зэрэг зохицуулалтуудыг оруулж байгаа. Татвар бүртгэл хоёр салшгүй ойлголт. Тиймээс хот бүртгэлээ ч хийнэ, татвараа ч авна гэсэн үг. Мөн Улаанбаатар хотын иргэдийн механик өсөлтийг зогсоох хэрэгтэй. Үүний нийслэлд тулд шилжин ирж байгаа иргэд татвар төлдөг байх хууль оруулна” гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллана 7 цаг 22 мин 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана 7 цаг 40 мин Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 7 цаг 53 мин "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! 8 цаг 50 мин Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 13 цаг 13 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 13 цаг 19 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 13 цаг 40 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ 13 цаг 52 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно 13 цаг 59 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай 14 цаг 5 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ 14 цаг 16 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал 14 цаг 20 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав 14 цаг 26 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Өчигдөр 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Өчигдөр 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Өчигдөр 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Уржигдар 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Уржигдар 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Уржигдар 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Уржигдар 09 цаг 52 мин
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль батал... Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал ... Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өг...
Top