Түгжрэл нэгэнт хамгийн муу үр дүндээ хүрч, тэг зогсолт хийх эрсдэлтэй болсон гэхэд болно. Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотойгоор найм хоногийн турш авто машинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор нь ээлжлэн хөдөлгөөнд оролцуулж байгаа. Энэхүү зохицуулалт есдүгээр сарын 4-нөөс эхлэн цуцлагдах юм.
Харин энэхүү шийдлийг цаашид үргэлжлүүлэх сонирхолтой байгаа гэдгээ Хотын дарга Д.Сумъяабазар илэрхийлсэн. Энэ асуудлыг энэ сарын 7-нд болох НИТХ-аар оруулахаар бэлтгэж эхэлсэн байна.
Энэ талаар Хотын даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг үргэлжлүүлэх тухай санал иргэдээс ирж байгаа. Гэхдээ үүнийг шийдэхийн тулд эхлээд 8 хоногт ямар үр дүн гарсныг тооцоо, судалгаагаар гаргана. Дараа нь олон нийтээс санал асууж байж НИТХ-руу санал оруулах эсэхийг шийдэх юм" хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Сэтгэгдэл (1)