Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ШШГХ-413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж байсан хоригдол Б.Баянбаатар нь 2022 оны наймдугаар сарын 29-ний өдөр оргосон талаар мэдээлж байв.
Эрэн сурвалжлах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Цагдаагийн байгууллагатай хамтран зохион байгуулж, хоригдол Б.Баянбаатарыг өнөөдөр 09:00 цагийн орчимд олж баривчилсан талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас мэдээллээ.