x

Голомт банк, Худалдаа хөгжлийн банк хамтран АТМ төхөөрөмжийн шимтгэлээ буурууллаа

Голомт банк болон Худалдаа хөгжлийн банк харилцагчийн үйлчилгээний нөхцөлийг сайжруулах зорилготой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Голомт банкны Мэдээллийн технологи хариуцсан захирал М.Сайнбилэг болон Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын орлогч П.Мөнхнаст нар талуудыг төлөөлөн гарын үсэг зурсан юм.

Энэхүү санамж бичгийн хүрээнд зарлагын гүйлгээний шимтгэлийг багасгаж, хоёр талын өөртөө үйлчлэх банкны төхөөрөмж /ATM, CDM, CRM/ дээр бэлнээр зарлага гаргахад шимтгэл 500₮ байсныг 100₮ болгон бууруулаад байна. Өөрөөр хэлбэл Голомт банкны харилцагч Худалдаа хөгжлийн банкны ATM төхөөрөмжөөс эсвэл Худалдаа хөгжлийн банкны харилцагч Голомт банкны ATM төхөөрөмжөөс бэлэн мөнгө авахад дээрх үнийн дүнгээр шимтгэл төлөх боломжтой боллоо.

Бид энэ удаагийн үйл явдлаар харилцагч төвтэй банкны үйлчилгээг өргөжүүлэхэд нээлттэй, уян хатан хамтын ажиллагааг хэрэгжүүлж, салбарын хөгжилд хамтран хувь нэмрээ оруулахаар зорьж байна. Цаашлаад банк хоорондын үйлчилгээний чанарыг сайжруулах, нийт харилцагчдын сэтгэлд нийцсэн үйлчилгээг үзүүлэхэд чиглэсэн олон асуудлууд дээр хамтран ажиллахаар төлөвлөж буй юм.

Санамж бичигтэй холбоотой гүйлгээний шинэ өөрчлөлтүүд хоёр талын үндсэн системд амжилттай хийгдэж дууссан ба хэрэглээнд нэвтрээд байгаа юм. Ийнхүү шимтгэлийг бууруулснаар харилцагчид Улаанбаатар хот болон орон нутагт байрлах Худалдаа хөгжлийн банкны нийт 290, Голомт банкны нийт 410 ATM төхөөрөмжөөр хөнгөлөлттэй нөхцөлөөр гүйлгээ хийх боломж бүрдэж, харилцагчийн сэтгэл ханамж болон банкны үйлчилгээний хүртээмж илүү сайжирна гэж үзэж байна. 

Харилцагч танд зарлагын шимтгэлтэй холбоотой тодруулах зүйл гарвал Голомт банкны лавлах 1800-1646 болон Худалдаа хөгжлийн банкны лавлах 1800-1977 дугаарт холбогдоно уу.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 1 цаг 44 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Өчигдөр 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Өчигдөр 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Өчигдөр 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Өчигдөр 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top