x

Ө.Батбаяр: Улаанбаатар хот Монгол улсын нүүр царай тул аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлэх ёстой

Хотын дарга Д.Сумъяабазар өнөөдөр Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаярыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Улаанбаатар хот, АНУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр санал солилцсон юм.

Уулзалтын эхэнд Хотын дарга “Хамтарсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэх ёстой. Мөн соёл, урлагийн арга хэмжээ буюу салбарыг хөгжүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй байна. Улаанбаатар хотын хөгжлийн загварчлал бол улсын нүүр царай. Аялал жуулчлал, бизнес инновацийн салбарт мөн чухал ач холбогдол өгч ажиллахыг хүсье. Эдгээр салбаруудад онцгойлон анхаарч, хамтран ажиллах өргөн бололцоо бий гэж харж байна” хэмээн өгүүллээ.

Харин Элчин сайд Ө.Батбаяр “Улаанбаатар хот ногоон хот болох учиртай. Денвер хот ботаникийн томоохон хэмжээний хүрээлэнтэй. Энэхүү ботаникийн хүрээлэнтэй хамтран ажиллах, түүнчлэн Богдхан уулыг Монгол Улсын жишиг дархан цаазат газар болговол аялал жуулчлалын салбарт том түлхэц болно.

Улаанбаатар, Денвер хотууд эгч дүүсийн харилцаа тогтоосны 21 жилийн ой, Монгол Улс, АНУ дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тус тус энэ онд тохиож буй.

Мөн цар тахлын үед завсарлаад байсан харилцааг гүнзгийрүүлэх, нөгөө талаас Денвер, Улаанбаатар хотуудын хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэхээр Хотын даргатай уулзаж, санал солилцлоо. Улаанбаатар хот жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төсөл, хөтөлбөрүүдийг АНУ-ын талтай хэрхэн уялдуулах вэ зэрэг асуудлаар мэдээлэл солилцсон. Монголчуудын хувьд АНУ-ын зах зээлд гарч ажиллах тэргүүлэх салбарын нэг бол мэдээллийн технологи. Энэ салбарт хөрөнгө оруулалт татах, зах зээлд гаргах хэрэгтэй.

Мөн Улаанбаатар хот бол аялал жуулчлалын томоохон үүд хаалга, улсын нүүр царай болж буй газар учир аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлэх ёстой. Музей, дурсгалт газруудыг шинэчлэх, аялал жуулчлалын бусад бүтээгдэхүүнийг бий болгох учиртай. Энэ тал дээр хамтарч ажиллах шаардлагатай байгаа” хэмээлээ.

Уулзалтын төгсгөлд хамтран ажиллах боломжийн талаар судлахаар тохиролцлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллана 8 цаг 11 мин 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана 8 цаг 28 мин Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 8 цаг 41 мин "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! 9 цаг 38 мин Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 14 цаг 2 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 14 цаг 7 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 14 цаг 28 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ 14 цаг 40 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно 14 цаг 47 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай 14 цаг 53 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ 15 цаг 4 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал 15 цаг 8 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав 15 цаг 14 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Өчигдөр 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Өчигдөр 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Өчигдөр 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Уржигдар 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Уржигдар 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Уржигдар 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Уржигдар 09 цаг 52 мин
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль батал... Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал ... Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өг...
Top