x

НӨАТ-ын сугалааны санд их баримт уншуулбал хонжворын хэмжээ өснө

НӨАТ-ын сугалааны урамшууллын хөтөлбөрийг есдүгээр сараас сэргээхээр болсныг Сангийн яамнаас мэдээлэв. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш энэ урамшууллын сугалааг зогсоосноор татварын хувь хэмжээ буурсан байна. Хэвлэлийн бага хурлын үеэр Татварын Ерөнхий Газрын дарга Б.Заяабал ярихдаа “2022 оны дөрөвдүгээр сард НӨАТ-ын урамшууллын сугалааг зогсоохоос өмнө нийт ААН, бизнес эрхэлж байгаа газрууд эцсийн хэрэглээнд өгч байсан баримтын тооны 70 хувийг иргэд авч баталгаажуулалт хийсэн мэдээлэл ирдэг байсан.

Тэгвэл сугалаа зогссоноор энэ дүн 20 пунктээр буурч, 50 хувь болсон. НӨАТ-ын орлого сүүлийн гурван сард буурч, баримт авах иргэдийн сонирхол ч суларсан байна. Иймд одоо баримт бүртгүүлэлт 50 хувьтай байгаа дээр нь сугалааг сэргээх нь зөв гэж үзсэн. Татварын алба НӨАТ-аас 130 тэрбум төгрөгийн орлого сард олохоор төлөвлөж, гүйцэтгэл 99-100 хувь байсан бол сүүлийн гурван сард орлого тасралтгүй унаж, гүйцэтгэл 95.6 хувьд хүрсэн. НӨАТ-ын татварын хамрагдалт 2015 онд 45 хувьтай байсан бол 2016 онд урамшууллын бодлого буюу иргэдийн оролцоог дэмжиж урамшуулал олгох, хуулийн хяналт тавих боломжийг хангаж эхэлснээр 70 хувьд хүрч өссөн. Сүүлийн гурван сард огцом унах төлөв ажиглагдсан учраас сугалааны үүрэг оролцоо өндөр байжээ гэж дүгнэсэн. И-баримтын системийн шинэчлэлийг хийхдээ иргэдийн төөрөгдлийг арилгаж, ил тод байдлыг шийдэж байгаа. Олон улсын эдийн засаг хамтын ажиллагааны байгууллагын гишүүн 35 орон байдаг. Эдгээр орны НӨАТ-ын орлого ДНБ-ий 10.5 хувь байдаг бол Монгол Улсад 7.1 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс НАӨТ-аар бусад орноос дарамт багатай нь харагдаж байгаа. Бидний зорилго бол хамрагдалтыг нэмэгдүүлж, хүн бүр хуулиа биелүүлдэг болох. Үүний тулд сугалааг үргэлжлүүлж, иргэдийн хяналтыг сайжруулж, далд эдийн засаг улам хумигдах ач холбогдолтой” гэв.

Төлбөрийн баримт буюу НӨАТ-ын сугалааг сэргээхтэй холбоотой хийгдэж буй шинэчлэлийн талаар Сангийн яамны Татварын бодлогын хэлтсийн дарга Б.Тэлмүүн мэдээлэл өгөв. Тэрбээр “Төлбөрийн баримт дотроо хоёр өөр байгаа. Сард нэг сая орчим баримт И-баримт системд уншуулдаг. Үүний 10 хувьнь НӨАТ-гүй буюу татварын буцаан олголтгүй. Үүнд эмнэлэг, боловсролын байгууллага зэрэг багтдаг. Сард нэг сая баримтаар нэг их наяд төгрөг бүртгэгдэж байдаг. Давхардсан тоогоор 100 орчим их наяд төгрөгийн гүйлгээ И-баримт системд бүртгэгддэг. Тус системийг 2.1 сая иргэн болон бүх компани ашигладаг. Сугалааны тохирлоор 1.6 сая хүн 81 тэрбум төгрөгийн хонжвор авч байсан. Сугалаа нь татварын буцаан олголтгүй буюу нийт бүртгэгдэж байгаа татварын 10 хувийг бүртгүүлэх хөшүүрэг орон зай болж ирсэн” хэмээв.

НӨАТ-ын сугалааны зарчимд дөрвөн аргаар шинэчлэл хийж байгаа юм байна. Өмнө нь бүртгүүлсэн баримтын 40 орчим хувь орхигддог, хаягддаг байсан бол одоо тухайн сард баталгаажуулсан бүх баримт сугалаанд орох аж. Ингэснээр хонжворын магадлал өснө гэж үзжээ. Мөн сугалааны санд их баримт уншуулсан хүний хонжвор өндөр байхаар шийджээ. Орон нутагт НӨАТ-ын баримт өгөх нь ховор. Иймд орон нутаг баримтаа сайн уншуулдаг, иргэд нь нэхдэг байх хувилбар боловсруулсан байна. Өнгөрсөн хугацаанд орон нутагт Орхон, Дархан, Дорнод аймгийн баримт бүртгүүлэлт хамгийн өндөр байжээ.

Энэ дагуу нэмэлт урамшууллын хөшүүрэгтэй болгох хувилбар ч яригдаж байгааг Б.Тэлмүүн дарга онцоллоо. Хамгийн чухал нь сугалаа олон нийтэд нээлттэй явагддаг болох нь ээ. Хонжворын тохирол явагдаж байгааг өмнө нь явуулахад үзэлт бага байсан бол 2.1 сая хэрэглэгч гар утсаараа лайв хэлбэрээр үзэх боломжийг бүрдүүлж байгаа гэнэ. Системийн шинэчлэлтэй холбоотой нэмэлт зардал гарахгүй гэдгийг албаны хүмүүс нэмж хэллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллана 8 цаг 21 мин 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана 8 цаг 39 мин Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 8 цаг 52 мин "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! 9 цаг 49 мин Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 14 цаг 12 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 14 цаг 18 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 14 цаг 39 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ 14 цаг 51 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно 14 цаг 58 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай 15 цаг 4 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ 15 цаг 15 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал 15 цаг 19 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав 15 цаг 25 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Өчигдөр 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Өчигдөр 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Өчигдөр 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Уржигдар 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Уржигдар 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Уржигдар 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Уржигдар 09 цаг 52 мин
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль батал... Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал ... Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өг...
Top