x

Ээрмэлээс Туул голын гудамжтай холбох замын трасс дагуух газрыг албадан чөлөөлнө

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид өнөөдөр Хан-Уул дүүрэгт ажиллалаа. Төлөөлөгч Б.Мягмар, Л.Отгонбаатар, Б.Өнөбат, Б.Одсүрэн нар Хан-Уул дүүргийн хэмжээнд өвөлжилтийн бэлэн болон цэцэрлэг, сургуулийн бэлтгэл ажил хэрхэн хангагдсан талаарх мэдээллийг авч, санал солилцов.

Мөн дүүргийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь танилцсан юм. 

 

Хан-Уул дүүрэг 225 мянган хүн ам, 37 мянган өрхтэй. Сүүлийн гурван жилийн хугацаанд хүн амын тоо огцом өссөн бөгөөд, Яармагийн бүс дэх байшин хороооллууд олноор бий болсонтой холбоотой.

Тус дүүрэг нь 2022 онд нийслэлийн төсөвт 34 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бөгөөд татварын бааз суурь нэмэгдсэн гэдгийг Хан-Уул дүүргийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Цэрэн хэлэв. Энэ онд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 49 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Үүнээс 9 ажил бүрэн хэрэгжиж дууссан бол, 21 нь гэрээ байгуулаад байгаа аж. Харин нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 156 тэрбум төгрөгийн 27 төсөл арга хэмжээг хэрэгжүүлж байна. 

Сургууль, цэцэрлэг, хорооны байр шинээр барих, цэцэрлэг, сургуулийн барилгын өргөтгөл, бага сургууль цэцэрлэгийн цогцолборыг барьж байгуулахад онцгой анхаарч, санхүүжилт тусгаж байгааг тэрбээр хэлж байв. Улмаар өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 85 хувьтай байгаа бөгөөд сургууль, цэцэрлэг, төрийн байгууллагын засвар, худаг ус засварлах, түлш, давс бодис нөөцлөх…зэрэг ажлыг хийгээд байгааг хэлсэн юм.

Хан-Уул дүүрэгт 2-5 насны 23 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулах ёстой. Харин 1200 гаруй хүүхэд цэцэрлэгийн гадна үлдэх нөхцөл байдал үүсээд байгаа аж. Дүүргийн хэмжээнд нийт 29 байрыг түрээсэлж цэцэрлэгийн зориулалтаар ашиглахаар төлөвлөжээ.

Мөн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Цэрэн Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдөд хандан “Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн зүүн талын барилгын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх”-ийг хүслээ. Хүн амын хэт төвлөрлөөс үүдэлтэй эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжийн асуудал тулгамдаад байгаа тул, дээрх ажилд онцгой анхаарах хэрэгтэй гэсэн юм. 

Төлөөлөгчид энэ үеэр нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй ажлуудын гүйцэтгэл, үр дүнгийн талаар тодрууллаа. Мөн зарим ажил гацаж, удааширч байгааг сануулаад, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, нийслэлийн харьяа агентлаг, хэлтсийг ажилдаа хариуцлагатай хандахыг зөвлөв. 

Төлөөлөгчид мөн Хан-Уул дүүргийн 19-р хороо, Ээрмэл гудамжийг Туул голын гудамжтай шууд холбох туслах автозамын талбар дээр ажилласан юм. Замын трассын дагуу аж ахуйн нэгжид олгосон газрын асуудал энэ үеэр хөндөгдсөн юм. Хэрэв энэхүү шинэ автозамын сүлжээ холбоос бий болвол Чингисийн өргөн чөлөө, Зайсангийн гудамжны автозамын ачаалал 30 гаруй хувиар буурна гэдгийг төлөөлөгч Б.Одсүрэн хэлсэн юм. Энэ үеэр Нийслэлийн газар чөлөөлөлтийн хэлтсийн дарга уг трассын дагуух газрыг албадан чөлөөлнө гэдгийг хэлсэн юм.  

Мөн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны “Нисэх” орон сууцны хорооллын 34, 35 дугаар байрыг дахин төлөвлөлтөд оруулж, барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах тендерийг удаа дараа зарласан ч аж ахуйн нэгжүүд санал ирүүлдэггүй байна. Төлөөлөгчид тухайн нэгж талбар дээр ажиллах үеэр тус байранд оршин сууж байсан 90 гаруй айлын түрээсийн төлбөрийн асуудал сөхөгдлөө.

Хот байгуулалт хөгжлийн газраас баталсан загвар зургаар Нийслэлийн орон сууцны корпораци уг төслийг хэрэгжүүлэх ёстой аж.  Улмаар Засаг даргын захирамжаар  энэхүү дахин төлөвлөлтийн хүрээнд талуудын хамтарсан ажлын хэсэг байгуулж, ажиллах  аж. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллана 8 цаг 29 мин 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана 8 цаг 46 мин Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 8 цаг 59 мин "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! 9 цаг 56 мин Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 14 цаг 20 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 14 цаг 25 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 14 цаг 46 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ 14 цаг 58 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно 15 цаг 5 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай 15 цаг 11 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ 15 цаг 22 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал 15 цаг 26 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав 15 цаг 32 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Өчигдөр 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Өчигдөр 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Өчигдөр 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Уржигдар 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Уржигдар 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Уржигдар 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Уржигдар 09 цаг 52 мин
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль батал... Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал ... Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өг...
Top