x

Ө.Сумъяабаатар: Гэр хорооллын шороон зам хусах ажлыг мэргэжлийн байгууллагаар хийхэд анхаарч ажилла

Баянгол дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явууллаа.

Шуурхай зөвлөгөөнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын үндсэн болон харьяа хэлтсийн удирдлагууд, хороодын Засаг дарга нар оролцлоо.

Хурлын эхэнд өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн 9 үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулсан. Дараа нь, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, Төлөвлөлт, гүйцэтгэл удирдлагын хэлтсээс дүүрэгт 2021-2022 онд улс, нийслэл, дүүрэг болон нийслэл, дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалт, төсөл арга хэмжээний талаар товч танилцуулсан бол дүүргийн Төрийн захиргаа, удирдлагын хэлтсээс дүүргийн нийт удирдах албан тушаалтнуудад цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээллийг өглөө.

Сайжруулсан түлш жижиглэн борлуулах 35 цэгийг судалгааг гаргасан

Баянгол дүүрэгт 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд 100 тонн бодис, 500 тонн давсыг нөөцлөхөөр ажлын даалгавар боловсруулж, худалдан авах ажиллагаа зарлах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа талаар дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ танилцууллаа. Тэрбээр “Өвөлжилтийн үед хүндрэл гарч болзошгүй сургууль, цэцэрлэг, эмнэлэг, халаалтын зуух, бусад барилга байгууламжийн цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээ, дээвэр засварын ажилд шаардагдах хөрөнгө оруулалтын судалгааг холбогдох байгууллагад хүргүүлсэн. Мөн манай дүүрэгт 2021-2022 онд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 15 хорооны 30 байранд фасад, дулаалгын ажил хийгдэж байна. Энэ ажил 75 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бол 29 байранд дээвэр засварын ажил хийгдэхээс өнөөдрийн байдлаар есөн байрны дээвэр засварын ажил дуусч, найман байрных үргэлжилж байгаа юм. Ажлын явц 65 хувьтай байна. Мөн халаалтын улиралд дүүргийн гэр хорооллын найман хорооны нутаг дэвсгэрт сайжруулсан түлш жижиглэн борлуулах 35 цэгийн судалгааг гаргаж, мөн өндөрлөг байршлуудад цэгийн тоог нэмэх хүсэлтийг “Таван толгой” ХК-д хүргүүлэн ажиллаж байна” гэж хэллээ.

Гэр хорооллын хороодод тулгамдаж асуудлуудын судалгааг гаргав

Баянгол дүүргийн хэмжээнд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 176 төсөл арга хэмжээ хэрэгжиж байна. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явц 65 хувьтай үргэлжилж байгаа бол дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй ажлууд 85 хувьтай хийгдэж байна. Түүнчлэн нийслэлийн ОНХС-гийн хөрөнгө оруулалтын ажил 73,6 хувьтай, дүүргийн ОНХС-гийн хөрөнгө оруулалтын ажил 85,7 хувьтай үргэлжилж байгаа юм. Мөн дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Гэр хорооллын хороодод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хурлаар өгөгдсөн үүрэг даалгаврын хүрээнд хүүхдийн тоглоомын талбай, 3X3 сагсан бөмбөгийн талбай байгуулах байршлуудыг судалж, гэмт хэрэг ихээхэн гардаг бүсэд камержуулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай талаар судалсан гэдгийг Төлөвлөлт, гүйцэтгэл удирдлагын хэлтсийн дарга Г.Мөнхнасан танилцуулав. Мөн дахин төлөвлөлтийн гурван барилгад стандартын шаардлага хангуулан ажиллаж байгаа тухай мэдээллэсэн юм.

Албан хаагчдыг чадавхижуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр боловсруулан ажиллаж байна

Хороодод тулгамдаж буй асуудал, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хороо тус бүр дээр очиж ажилласан. Энэ хүрээнд 1, 2, 8, 11, 26 дугаар хорооны цогцолбор байр, иргэний танхимын засварын ажлыг эхлүүлсэн бол дүүргийн төр захиргааны II байр болон 1, 12, 19, 20, 21, 29, 32 дугаар хороонд сан, дулааны шугамыг засварлах ажлыг эхэлсэн. Мөн төрийн албан хаагчдыг чадавхижуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр боловсруулан ажиллаж байна. Түүнчлэн дүүргийн удирдах албан тушаалтнууд, мэргэжилтнүүд, хэсгийн ахлагч нарт зориулсан ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх гурван шатны сургалтыг зохион байгуулах юм. Мөн албан хаагчдын орон тоо дутуу хороодын хүний нөөцийг бүрдүүлэхээр Үндэсний Батлан хамгаалахын Их сургууль, Нийгэм, сэтгэл судлалийн дээд сургуулийн захиргаатай холбогдох санамж бичиг байгуулах талаар Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнгөнхуяг мэдээллээ. Мөн шинээр байгуулагдсан 26, 27, 29, 30, 31, 32, 33 хороонд шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн гэсэн юм.

Удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөний үеэр өгсөн мэдээллүүдтэй холбоотойгоор дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар холбогдох албан тушаалтнуудтай санал солилцож зарим арга хэмжээг авч ажиллахыг нийт Удирдах ажилтнуудад үүрэг болгосон.

Үүнд,

  • Гэр хорооллын шороон зам хусах ажлыг мэргэжлийн зам засварын компаниар хийлгүүлж ажиллах (Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс)
  • Орон сууцны гадна фасадын ажлыг энэ онд хийгдэж дуусах, он дамжин хэрэгжих гэж ангилан хугацааг тодруулж, эрчимжүүлж ажиллах (Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс)
  • Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахтай холбогдуулан СӨХ, ААНБ-дад удирдамж, чиглэл хүргүүлж ажиллах (Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс)
  • Хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх  ажлуудыг эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах. (Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс, Хороод)
  • Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудад хашаа хайс, хаяг самбарын өнгө үзэмжээ сайжруулах тухай шаардлага хүргүүлж, гүйцэтгүүлэх (Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс)
  • Шөнийн цагаар дүүргийн нутаг дэвсгэрт хаяг, гэрэлтүүлэг, хэв журам, хог хаягдал зэрэг асуудлыг газар дээр нь очиж танилцах маршрут боловсруулан, ажлын хэсэг томилж, захирамж боловсруулах (Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс худалдаа, үйлчилгээний хэлтэс)
  • Гэрээ байгуулсан хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийг эрчимжүүлж, дутуу ажлуудыг бүрэн гүйцэтгүүлж хүлээж авах (Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс)
  • Орлого бүрдүүлэх ажлаа эрчимжүүлж ажиллах (Санхүү, төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс)
  • Хороо тус бүрт хийгдсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын тайланг боловсруулан Дүүргийн Иргэдийн Төлөөлөгч нарт хүргүүлэх (Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс)
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллана 9 цаг 12 мин 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана 9 цаг 29 мин Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 9 цаг 42 мин "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! 10 цаг 39 мин Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 15 цаг 3 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 15 цаг 8 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 15 цаг 29 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ 15 цаг 41 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно 15 цаг 48 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай 15 цаг 54 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ 16 цаг 5 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал 16 цаг 9 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав 16 цаг 15 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Уржигдар 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Уржигдар 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Уржигдар 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 2024-11-27 Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 2024-11-27 Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 2024-11-27 Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 2024-11-27
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль батал... Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал ... Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өг...
Top