x

С.Адьяасүрэн: Хөдөлгөөний оргил ачааллын үед машины хурд 8 км.цагаас доошлохоор байсан тул тэгш, сондгойгоор хязгаарлахаар болсон

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар боллоо. Энэхүү зохицуулалт Наймдугаар сарын 27-ноос Есдүгээр сарын 3-ны өдрийг дуустал 08:00-20:00 цагийн хооронд үйлчлэх юм.

"ӨМНӨХ ЖИЛ ОРГИЛ АЧААЛЛЫН ҮЕД 418,800 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЗОРЧСОН БОЛ ЭНЭ ЖИЛ 443 МЯНГА ДАВСАН"

Замын хөдөлгөөний удирдлагын ОНӨТҮГ-ын захирал С.Адьяасүрэн "Хотын хэмжээнд зорчиж байгаа тээврийн хэрэгслийн тоо, замын даацын харьцаа хэтэрсэн, хүнд байдалтай байна. Жил бүр импортоор ирж буй тээврийн хэрэгслийн тоо, ашиглалтаас гарч байгаа тээврийн хэрэгслийн тоотой харьцуулахад харьцангуй их. Үүнээс үүдэн замын хөдөлгөөний эрчим оргил үедээ 8.7 км цагийн хурдтай болж, ачаалал илт ихсэж байна. Тиймээс нийслэлийн хэмжээнд долоо хоног буюу найман өдрийн хугацаанд тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Энэ нь хичээл сургуулийн бэлтгэл хангахтай холбоотойгоор авч хэрэгжүүлж байгаа түр арга хэмжээ юм. Түрүү жил тээврийн хэрэгслийн тоо 418,800 давж байсан бол энэ жилийн байдлаар 443,000 давах судалгаа гарсан. Иймд замд зорчих хурд 8 км-ээс доош орж, тэг зогсож болзошгүй учир тодорхой хугацаанд хязгаарлахаас өөр боломжгүй. Хугацааны хувьд наймдугаар сарын 27, 29, 31, есдүгээр сарын 2-ны өдрүүдэд сондгой дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Харин наймдугаар сарын 28, 30, есдүгээр сарын 1, 3-ны өдрүүдэд тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох юм" гэлээ. 

"ХЯЗГААРЛАЛТЫН БҮС ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ"

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дэд дарга, хурандаа Б.Батболд "2019 оны үед буюу цар тахлаас өмнөх жилүүдэд хөдөө орон нутгаас 91 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрсэн. Энэ жил мөн тэр хэмжээний хэрэгсэл нэвтэрнэ гэсэн таамаг байна. Иймд ойролцоогоор 100 мянган тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотын хөдөлгөөнд ачаалал үүсгэж, хөдөлгөөнд нэмж оролцох нь. Мөн энэ үед зам тээврийн осол, дуудлага, зөрчил ихэсдэг. Үүнтэй холбогдуулан Тээврийн цагдаагийн албанаас Замын цагдаагийн алба хаагчдыг нэмэгдүүлэн ажиллуулж байна. Өмнөх жилүүдэд зөвхөн амралтын өдрүүдэд тэгш сондгойгоор зорчих хөдөлгөөнийг зохицуулж байсан бол энэ жил долоо хоногийн хугацаатай зохицуулалт хийхээр болсон. 2020 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар тогтоосон хязгаарлалтын хүрээнд зорчих хөдөлгөөнийг хязгаарлана. Хязгаарлалт эхлэх цэг нь хойд зүгт 32-ын тойрог, урд зүгт Тэмээтэй хөшөөний уулзвар, Баруун зүгт Саппорогийн тойрог, зүүн тийш Чулуун овооны пост хүртэл байна. Торгууль, шийтгэл биет болон телекамерийн тусламжтай дугаарын хязгаарлалтаар зорчсон зөрчлийг илрүүлж ажилладаг. Энэ чиглэлд жолооч нар дугаарын хязгаарлалттай өдөртөө хөдөлгөөнд оролцохгүй, бидний ажлыг дэмжин ажиллана гэж итгэж байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллана 8 цаг 38 мин 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана 8 цаг 56 мин Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 9 цаг 9 мин "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! 10 цаг 6 мин Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 14 цаг 29 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 14 цаг 35 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 14 цаг 56 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ 15 цаг 8 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно 15 цаг 15 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай 15 цаг 21 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ 15 цаг 32 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал 15 цаг 35 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав 15 цаг 42 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Өчигдөр 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Өчигдөр 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Өчигдөр 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Уржигдар 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Уржигдар 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Уржигдар 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Уржигдар 09 цаг 52 мин
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль батал... Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал ... Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өг...
Top